Инстаграммаар онгоцны нислэгээ захиалах боломжтой боллоо

2018-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд Та инстаграмм хаягтай бол онгоцны тасалбараа захиалах боломжтой болж байгаа юм байна. Их Британийн агаарын тээврийн “Easy jet” компани зөвхөн инстаграммын постоороо дамжуулан хэдийгээр очих газрынхаа тухай мэдэхгүй аяллынхаа нислэгийг  ч  захиалж болдог программыг танилцууллаа. Харин одоогоор энэ программ нь нийтийн цахим сүлжээн дэх зурагаар дамжуулан нислэгээ захиалах боломжтой.  Гэхдээ агаарын энэ компани хэрэглэгчиддээ Снапчат эсвэл Пинтерест ашиглан хүрэхийг зорьж байгаа гэнэ. VCCP агентлагийн бүтээсэн Look&Book программ нь инстаграммын газрын байршлийг заагч боломжид түшиглэж ажилладаг байна. Харин хэрэглэгчид энэ үйлчилгээг авахын тулд байгаа газрынхаа зургийг авч энэ программд оруулах хэрэгтэй. Ингэснээр Look&Book программ нь байгаа газрыг нь тогтоох арга техникийг ашиглаж сонгосон аялалаа хийхэд хамгийн ойрхон  нисэх  онгоцны буудлыг санал болгодог ажээ. Түүнчлэн энэ прогррам нь хүмүүст Европыг амархан судлах болон таньж мэддэггүй байсан нислэг, чиглэлийг мэдэхэд туслах юм. VCCP агентлагийн захирал Давид Масерман энэ технологи нь аялагчдын хайлт хийх арга болон нислэгээ захиалах туршлагыг сайжруулахад тусалж байгаа нь гайхалтай гэж ярьжээ. Тэрээр залуучуудыг нислэгийг захиалахад хурдан, амархан энэ программыг ашиглахыг уриалсан байна. Харин одоогоор аялалд чухал үүрэг гүйцэтгэдэг хоёр салбар болох нийтийн цахим сүлжээ, гар утасны технологийг нэгтгэхийг хүсч байгаа юм. Гэхдээ англи хэл дээр суурилсан  энэ программ нь одоогоор туршилтын үе шатанд явж байгаа ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

17 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

22 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 10 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин