Ерөнхийлөгч АСЕМ-ийн индэр дээрээc юу хэлэв?

2018-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хуралдаанд оролцож, үг хэллээ.  Түүний хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна. -Өнгөрсөн 20 жилд АСЕМ бол Ази, Европын түншүүд бидний асуудал, шийдэл, боломжоо чөлөөтэй хэлэлцдэг өвөрмөц нэгэн “ өргөө гэр” байж чадсан. -Монгол Улс 2006 оноос АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн доор амжилттай зохион байгуулсан билээ. -Дээд түвшний 11 дүгээр уулзалтаас баталсан “Даргын мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” нь АСЕМ-ын гурав дахь арван жилийн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачлагууд, тэдгээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн чухал баримт бичгүүд болсонд бид сэтгэл хангалуун байдаг. - Брюсселийн Дээд түвшний 12 дугаар уулзалт нь “Европ ба Ази: Дэлхий нийтээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болж байгаа нь агуулгын хувьд Улаанбаатарын бага хурлын буухиаг амжилттай үргэлжлүүлж буй хэрэг юм. -Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж монгол ардын хэлц үг байдаг. Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг түүний дотор Ази, Европын парламентчид, залуучууд, бизнес, хөдөлмөрийн чуулга уулзалтууд, соёлын фестивалийн үр дүнг өндрөөр үнэлж байна. -ХХI зуунд бүх хөгжил хүн төвтэй байх учиртайг дэлхий нийт ойлгож, хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс Ази, Европын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх нь чухал авч иргэд хоорондын уялдаа холбоог хөхиүлэн дэмжих, АСЕМ-ын хүрээнд хоёр тивийн соёл, урлаг, бизнесийн төлөөллүүд уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж олгодог уламжлалыг хадгалж, хөгжүүлэх нь бүр ч чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. -АСЕМ-ын хүрээнд чухамдаа соёл, урлагаар дамжуулж бие биеэ харилцан таних, шашин, соёл иргэншил хоорондын эв найрамдлыг хөгжүүлж чадвал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн тулгуурууд улам бүр бэхжих юм. ​-АСЕМ-ын Дээд түвшний 12 дугаар уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараачийн 13 дугаар уулзалтыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсон Камбожийн Хаант Улсад баяр хүргэж, амжилт хүсч байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

16 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

21 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

21 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин