Хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Талархал” гардууллаа

2018-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өнгөрсөн долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ. Тус хурлыг гамшгаас хамгаалах замаар тогтвортой хөгжлийг хангах бүс нутгийн болон дэлхийн үйл хэрэгт Монгол Улс манлайллаа харуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд орон нутгийн болон үндэсний, улмаар бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулахад чухал ач холбогдолтой болсныг хуралд оролцогчид  болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антони Гутерриш нар өндрөөр үнэлжээ. Бага АСЕМ гэгддэг Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд Ази, Номхон далайн 50 улс орны Засгийн газар, 1500 байгууллагаас нийт 3500 төлөөлөгч хуран чуулж, гамшигтай тэмцэхэд дуу хоолойгоо хүргэж хувь нэмрээр оруулсан юм. Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ-аас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулахад бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ.  Энэ үеэр олон улсын хуралд хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд талархал гардуулсны дотор МҮОНРТ, TV9 телевиз, C1 телевиз, Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин, Өнөөдөр, Өдрийн сониныг онцолсон бол нэр бүхий сэтгүүлчдийг “Онцгой байдлын албаны төлөө 1, 2” тэмдгээр шагнасан юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд оролцов. Эх сурвалж: www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

5 цаг 0 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

10 цаг 2 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

11 цаг 14 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

11 цаг 49 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

18 цаг 29 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

18 цаг 44 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

18 цаг 44 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14