Л.Эрдэнэ-Очир: Би эерэг дүрд тоглож байгаагүй

2018-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Black box”, “Green” энтертайнментийн жүжигчин Л.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Тэрээр Улильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрд тоглоно.   -Эмэгтэй хүн Гамлетын дүрийг бүтээх гэж байгаа гэж сонслоо. Яагаад заавал энэ дүр гэж? -Энэ сарын 24, 25-нд дэлхийн сонгодгуудын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “”Гамлет” жүжгийг моно хэлбэрээр тоглох гэж байна. Гамлет нь эрэгтэй хүний дүр байдаг. Энэ нь олон дүртэй, том хэмжээний жүжиг. Үүнийг нэг хүний жүжиг болгоод эрэгтэй хүний дүрд тоглохоор уран бүтээлийн бэлтгэл ажил ид явагдаж байна. XVI зуунд бичигдсэн зохиол. Өнөөг хүртэл дэлхийн сонгодгийн ноён оргил гэж явж байгаагийн утга учир, энэ дүр нь ямар дүр билээ. Жүжигчин хүн бүрт тоглочих юмсан гэж хүсч мөрөөдөж явдаг дүрүүд байдаг. Олон жилийн өмнө хэрэв би эрэгтэй хүн байсан бол Гамлетад тоглох юмсан гэж боддог байсан. “Black box” театр маань олон жүжиг тавьсан. Тэгээд энэ дүрд заавал эрэгтэй, эмэгтэй нь хамаагүй, заавал олуулаа тоглох албагүй. Уран бүтээлч хүний хувьд чадал чансаагаа буураагүй байгаа дээр өөрийнхөө хүсч мөрөөддөг дүрийг бүтээж болохгүй гэж бодсоны эцэст шийдвэр гаргаж энэ жүжгийг моно хэлбэрт оруулан тоглохоор болсон. Аль ч нийгэм, цаг үед жүжигт хөндөгдөж байгаа асуудал хэзээ ч хуучирдаггүй. Хүмүүсийн сонирхолд өртдөг гэдэг утгаар нь тогломоор санагдсан. -Гамлет жүжгийн онцлог нь юу вэ?    -Сайн уран бүтээл задаргаа хийх тусам янз бүрийн талаас нь харж, ойлгож, арга хэлбэрээр тавьж болдог. Уран бүтээлч нарт өгөөжтэй, тоглох, тавих санаа, ойлгох зүйлтэй, үзэгчдэд хүргэх юм ихтэй гэдэг утгаараа сайн уран бүтээл. Энэ утгаараа дэлхийн сонгодгийн ноён оргилоосоо буухгүй явж байгаа. Энэ жүжгийн үйл явдал, санаа, агуулга өнөөдрийн нийгэмтэй зөрөхөөргүй хүний амьдралын мөчлөгүүд бий. -Өнгөрсөн хугацаанд ямар уран бүтээлд тоглов? -Би дэлгэцийн бүтээлд дагнаж ажиллаж байсан. 1995 онд СУИС төгсөөд жүжигчнээр ажиллаж байна. Гэхдээ урлагийнхаа ажлыг 10-аад жил завсарлаад сүүлийн 6-7 жил тасралтгүй ажиллаж байна. Үүнээс өмнө Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байлаа. СУИС-ийг Сугар найруулагчийн ангийг төгссөн. Багш маань буянтай, сайхан сэтгэлтэй сайн найруулагч, олон сайн уран бүтээлч төрүүлсэн хүн байсан. Надад бас олон багш байсан. Үндэсний телевизэд анх орохдоо Бадар-Ууган найруулагчийн гарын шавиар орж байлаа. Мөн Б.Баатар, Энхжаргал, Сугар багш дээрээ очоод дараа нь Нямгаваагийн театрт ажиллахдаа чамгүй олон уран бүтээлд тоглосон. -Анх ямар дүр бүтээсэн бэ. Дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Хамгийн анх “Галзуу гурвалжин” жүжиг 1996, 1997 онд нийтийг нэлээд хамарсан сэдэвтэй, олон ч хүн үзсэн. Тэр үед жүжиг үздэг байсан үзэгчид энэ уран бүтээлийг андахгүй. Ерөнхийдөө тайзаа дагнан ажиллаж байгаад сүүлд дахин уран бүтээлд хүрснээс хойш дэлгэцийн уран бүтээлд нэлээд их орсон. -Тайз, дэлгэцийн уран бүтээл хийхэд ялгаа байдаг уу? -Их ялгаатай. Нэгд нь техник ажиллагаа их ордог бол нөгөөд нь өөрийнхөө амьд бие махбодиор амьд харьцаа үүсдэг. Дэлгэц нь техник харилцаагаар дамжиж үзэгчдэд хүрдэг. Тоглолт, ажиллагааны хувьд ч өөр. Гэхдээ хийж байгаа уран бүтээлдээ сэтгэл зүрх, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө адилхан зориулж ажилладаг болохоор ялгаа байхгүй. -Тоглолтын үед алдаа гарах үе бий байх. Хэрхэн засдаг вэ? -Энэ нь жүжигчний өөрийнх нь ажиллагаа л даа. Хүн юм чинь хааяа нэг үг мартах тохиолдол байсан. Тиймээс айж сандралгүйгээр тухайн үед нь тохируулаад тоглож байгаа уран бүтээлийнхээ чиг шугамыг алдахгүйн тулд аль болох хурдан сэтгэж, алдаагаа давтахгүйн тулд дараагийнхаа үйлдэл рүү явдаг журмаараа явна гэсэн үг. Тайз гэдэг маань давуу чанартай. Яагаад гэхээр өчигдөр дутуу тоглолоо гэхэд маргааш нь дутуугаа нөхөөд тоглох боломжтой. Харин дэлгэц нь бичигдсэн бол тэр чигээрээ л үлддэг болохоор эргэж засах боломжгүй гэдэг утгаараа хэцүү байдаг. Тиймээс дэлгэц дээр ажиллах үед их л нарийн бодож, сүүлд нь ингэдэг байж, тэгдэг байж гэж харамсахгүйгээр нарийн чимхлүүр ажиллагаа орно. Би өөрийнхөө уран бүтээлийн араас хардаг. Нэг ёсондоо нэг хүүхэд төрүүлсэнтэй ялгаагүй. Надад энэ ажлыг ханатал нь хийсэн гэсэн юм одоохондоо байхгүй. Гэхдээ бүх дүрдээ хайртай, сэтгэл зүрхээ гаргаж ажилладаг. Уран бүтээлдээ хэзээ ч ханадаггүй, өшөө цаашаа явмаар санагддаг. -Эерэг болон эсрэг дүрийн аль нь тоглоход илүү амархан байдаг вэ? -Ер нь би эерэг дүрд тоглох нь ховор. Дандаа эсрэг дүр ирдэг. Эерэг гэдэг юм чинь өөрөө их зөөлөн, сайн сайхан бүхнийг шингээсэн. Эсрэг дүр нь тоглох юм ихтэй, сонирхолтой, ажиллагаа их ордог, хүмүүс хүлээж авах нь илүү, давуу талтай. Эсрэг дүрд тоглохдоо дуртай байдаг. Яагаад гэвэл төрөл бүрийн ажиллагаа оруулж болдог. -Та “Ээжийн дайсан 2” киноны хадам ээжийн дүрд тоглосон байсан. Энэ талаар? -Энэ дүрдээ би хайртай, гоё ээжийн дүр. Эх хүн бүр үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг. Шувуу үүрнээсээ нисэхийн цагт ямар байх вэ. Үүрнээсээ нисэх гэж байгаа шувуугаа бид хаашаа явуулах гэж байна гэдгийн араас мэдэж эх хүн бүр сэтгэл санаа нь зовнино. Тиймээс үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан, аз жаргалтай амьдралынх нь төлөө ээж болгон өөрийнхөөрөө ямар нэгэн хэмжээгээр анхаарал тавьж ирээдүйнх нь амьдрал руу их, бага хэмжээгээр ордог. Мэдээж охиндоо, хүүдээ сайн хань заяагаасай гэж бодно шүү дээ. Ирж байгаа хүргэнээ миний охинд тохирох хүн мөн үү гэдгийг өөрийнхөө арга барилаар шалгаж байгаа ээж л дээ. Түүнээс хэрцгий балмад, танхай этгээд биш. Зохиол нь ерөнхийдөө амьдралын сайн, мууг биеэрээ туулаад үзчихсэн эмэгтэй хүний сэтгэл жаахан хатуурчихсан дүр байсан. Хүн зовлон их үзээд ирэхээр хатуураад байх юу байх вэ. Юмыг их нягталдаг, итгэл үнэмшил суутлаа юмыг шалгадаг болдог юм болов уу гэсэн ойлголт энэ дүрээс бодогдож, тэр тал руу нь аваачиж үзэгчиддээ хүргэх юмсан гэж ажилласан. -Таны амьдралд ийм зүйл тохиолдвол яах вэ? -Би ч одоохондоо хүргэн, бэртэй болоод тэднийгээ шалгаж үзээгүй л байна. Цаг ирвэл үзнэ ээ. Гэхдээ кинон дээрх шиг үзэхгүй л дээ. Мэдээж энэ ямар хүн бэ гэж харна. Охин, хүүг минь насан туршид нь сайн хань байж чадах нь уу, сэтгэл нь хувирахгүй хайрлаад явж чадах хүн мөн үү гэдгийг шалгана даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

10 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

4 цаг 44 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

8 цаг 4 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

12 цаг 9 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

12 цаг 9 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

12 цаг 9 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин