Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна

2018-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19-ны өдөр Улаанбаатар хотноо болж байна. Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөв. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ талаар өнгөрсөн болон одоо, ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүх сөхвөл анх 1964 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн Эрдэнэтийновоо ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоож байжээ. Улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэйюм” гэв. Монголын уул уурхайн хөгжлийг 40 жил түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 6500 гаруй ажилтан, ажилчидтай, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний үйлдвэр болсон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд869.7 сая тонн хүдэр олборлон,  823.3 сая тонн хүдэр боловсруулж 16.6сая тонн зэсийн баяжмал, 131.7мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн 13.1тэрбум долларын борлуулалтын орлого олж,  6.3их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ. 2018 оны эхний есөн сарын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100‑116 хувиар биелсэн байна. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад Эрдэнэтийн уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чаджээ. Үүний үр дүнд энэ оны эхний 3 дугаар улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ. Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор хүдэр бутлан нунтаглах, баяжуулах тоног төхөөрөмжүүд болон хүдэр тээврийн хүнд даацын автомашин зэргийг шинэчлэх ажлыг үе шаттай гүйцэтгэснээр нийт тээрмүүдийн 44, баяжуулах тоног төхөөрөмжийн 27, хүнд даацын буюу технологийн тээврийн 20, том оврын хүн тээврийна втобусны 17 хувийг тус тус  шинэчилжээ. Энэ ажил нь цаашид ч үргэлжлэх юм байна. Түүнчлэн 48 Мвт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын өргөтгөлөө энэ онд хүлээн авснаар эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж, түүхэн бүтээн байгуулалтын эзэд болсон байна. Өргөтгөлийн ажил хийснээс хойш 9 сарын хугацаанд Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системд 200 гаруй сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ. Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц үйлдвэрийг цаашид 40 орчим жил ажиллахад хүрэлцэнэ гэж саяхныг хүртэл үзэж байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явуулсан геологи хайгуул, уулын ажил, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсөн. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн тухай мэдээлж байна. Хүдэр боловсруулах хүчин чадлаараа дэлхийд томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр нь дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа зэсийн баяжмалын гурван хувь, молибдений баяжмалын нэг хувийг дангаараа экспортолж, өдөрт 2,3 сая ам.долларын буюу 5,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Цаашид үйлдвэрийг 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлагад ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллахаар Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлжээ. Ирэх жилүүдэд тус үйлдвэр Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах фабрикт хагас өөрөө нунтаглалтын шугам барих, Хөвүүлэн баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг 6 томоохон төслийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Манай улсын эдийн засаг болон төсөвт жинтэй хувь нэмрээ оруулж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс нийслэлчүүддээ зориулан “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэнг Улсын драмын эрдмийн театрт нээсэн байна. Мөн Уурхайчин соёлын ордны уранбүтээлчид, үйлдвэрийн урансайханчид “Хайрлан жаргах эх орон” концертоор ая дууны бэлэг барих гэж байна.
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

4 цаг 59 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

10 цаг 2 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

11 цаг 14 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

11 цаг 48 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

18 цаг 28 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

18 цаг 43 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

18 цаг 43 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14