Оросын төмөр замыг дэлхийн шилдгийн тоонд багтжээ

2018-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: Игорь Агеенко / РИА Новости
Д.ЭНХЭЭ Австралийн Lonely Planet хэвлэлийн газрын шинжээчид төмөр замын хамгийн үзэсгэлэнтэй арван чиглэлийг нэрлэжээ. Чансааны бүрэн жагсаалтыг Lonely Planet – ийн албан ёсны сайтад нийтэлсэн байна. Эдгээрийн дотор Сибирийн аглаг эзгүй ой тайгаар 4300 км үргэлжилсэн Оросын Байгал-Амарын төмөр замын чиглэл багтжээ. Өвөлдөө хасах жаран хэм хүртэл хүйтэрдэг суурин газруудыг энэхүү төмөр зам холбодог аж. Хоёр хоног галт тэргээр аялдаг Вьетнамын The Reunification Express Line чиглэлийг шинжээчид мөн онцолжээ. Уг чиглэлийн зам тус орны өмнөд хэсгийн Хошимин хотоос эхэлж Ханойд дуусдаг байна. Хоёр том хот  Чикаго, Сан-Франциског холбосон The California Zephyr жагсаалтын гуравт бичигджээ. Колорадо голын дэргэдүүр нарийнхан хавцал дундуур дайрч өнгөрдөг Денвер-Гленвуд-Спрингсийн хоорондох 290 км хэсгээрээ энэ зам алдартай. Үүнээс гадна дэлхийн төмөр замын шилдэг чиглэлүүдийн жагсаалтад Эндишмешк хотоос Доруд (Иран), Бээжингээс Лхас хотын тойрог (Хятад), Лондонгоос Форт-Уильям руу Caledonian Sleeper галт тэргээр (Их Британи) явах чиглэл, мөн The Bergensbanen (Норвеги), PeruRail Titicaca (Перу), The TranzAlpine (Шинэ Зеланд), Tazara Railway (Танзани болон Замби) төмөр замууд багтжээ. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

17 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

22 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 10 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин