Guner Pekkan: “А-жет”, “Мэргэван” компаниудын нийлүүлдэг шатахуун цэвэр байлаа

2014-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.СОДОН

Олон улсын агаарын  тээврийн авиа компаниудын чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн нэг шалгуур нь онгоцны  түлшний чанар,  агаарын хөлгийг шатахуунаар аюулгүй цэнэглэх  үйлдэл  байдаг  аж. Тиймээс авиа ком­паниудад нефть бүтээг­дэхүүн  нийлүүлдэг компаниудын үйл ажиллагааг Олон улсын агаарын тээвэрлэгчдийн  холбоо буюу “IATA”-гаас хянадаг юм байна. Тус байгууллагын Чанарын хяналын  байцаагч Guner Pekkan саяхан Монголд ирж манай авиа компаниудад шатахуун  нийлүүлдэг“А-жет”, “Мэргэван”  компаниудад шалгалт  хийжээ.  Дашрамд дуулгахад нислэгийн аюулгүй байдал талаас агаарын хөлгийн шатахууны чанар,  онгоцыг шатахуунаар  зөв, найдвартай цэнэглэх нь нэгэн чухал  үзүүлэлт болдог  аж.  “IATA” байгууллагын Чанарын хяналтын байцаагч Guner Pekkan-ны товч яриаг хүргэж  байна.

-Таныг манай нислэгийн компаниудад шатахуун  нийлүүлэгч байгууллагуудад шалгалт хийхээр  ирсэн гэж дууллаа. Ямар компаниудад шалгалт хийсэн юм бэ?

-Танай улсын хоёр авиа компаниудад нефть импортлодог  “А-жет”, “Мэргэван” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хамгийн эхэнд шатахууны чанар болон сумлагч машинуудыг шалгалаа. Дараа нь ажилчид болон сургалтад хамрагдсан эсэх, сав хадгалалт зэргийг бүгдийг нь шалгасан. Нэг үгээр бол дээрх хоёр компанийн үйл ажиллагаа “IATA” олон улсын байгууллагын стандартад нийцэж байгаа эсэхийг нь шалгасан гэсэн үг.

-Танай байгууллагаас энэхүү шалгалтыг жил бүр хийдэг үү?

-Бид шалгалтаа хоёр жилд нэг удаа хийдэг. Шаардлагатай тохиолдолд л шалгалтын хугацааг наашлуулдаг.

-Шаардлагатай тохиолдолд гэж юуг хэлэх вэ?

-Тухайн нефть импортлогч компанийг стандартад нийцэхгүй байна гэж үзэх аваас шалгалтыг ойр ойрхон явуулдаг юм.

-Дээрх хоёр компанид шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илэрсэн болов уу?

-Том зөрчил гарсангүй. Яах вэ, ойр зуурын жижиг зөрчил бол илэрсэн. Гэхдээ хамгийн гол нь шатахуун цэвэр байх ёстой. Дээрх хоёр компанийн шатахуунд ямар нэгэн асуудал гараагүй.

-Ингэхэд стандартын шаардлага хангаагүй компаниудад танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Бид шалгалтаа гурван үе шаттайгаар явуулдаг. Эхний хоёр нь нэг их ач холбогдолгүй л дээ. Харин гурав дахь шалгалт нь хамгийн чухал юм. Тухайлбал шатахуун нь бохир байвал бид арга хэмжээг авна. Энэ нь удаа дараа давтагдвал “IATA”-гийн зүгээс аюултай гэж үздэг. Улмаар өөрийн цахим хуудсандаа тухайн компанийг улаан өнгөөр будна. Ингэснээр тухайн шатахууны компани ямар ч авиа компанид шатахуунаа нийлүүлж чадахгүйд хүрнэ гэсэн үг.

-Зах зээлийг нь хаана гэсэн үг үү?

-Олон улсын зах зээл битгий хэл тухайн орондоо ч шатахуун нийлүүлж чадахгүйд хүрнэ.

-Та хэчнээн оронд шалгалт хийв. Хэдэн компани стандартын шаардлага хангаагүй вэ?

-Би нийт 45 газрыг шалгасан. Харин олон улсын  20 компанийг шалгаж байна. Үүний нэгд нь танай улс орлоо. Танайхны хувьд үйл ажиллагаа нь сайн байсан. Хэдий тийм ч учир дутагдалтай зүйл байна.

-Юу вэ?

-Нэг зүйл хэлэхэд монголчуудын сэтгэхүй хоцорчихсон юм шиг санагдлаа. Тиймээс ажилчдаа сургах хэрэгтэй.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 19 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин