Хуурамч шатахуун үйлдвэрлэсэн дүгнэлтийг УУХҮЯ-нд хүргүүлжээ

2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хуурамч шатахууны асуудал өчигдөр Төрийн ордонд яригдав.  Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр АМГТГ-ын дарга Б.Хэрлэн “Дотоодод хуурамч шатахууны үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Энд хоёр асуудал яригддаг. Хилийн гадна боловсруулсан хуурамч шатахуун орж ирдэг гэсэн яриа бий. Шалгалтаар ийм төрлийн зөрчил илрээгүй. Харин дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” гэсэн юм.  Олны үг ортой гэж хуурамч шатахуун манай зах зээлд эргэлдэж байгаа нь ийнхүү албаны хүний үгээр баталгаажлаа. Энэ  асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд яригддаг байсан ч “барьж авч” чаддаггүй байлаа. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах”, “нэрэх” нь компаниудад ашиг орлоготой бизнес болчихоод байгаа тухай өмнө нь нэг бус удаа ярьж байсан.  Харин энэ удаа албаныхан шалгалтаар илрүүлээд холбогдох дүгнэлтээ хүргүүлсэн гэлээ.  Шатах тос, тосолгооны материал буюу завсарын бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр татваргүй орж ирдэг. Өнгөрсөн оны статистик дүнг харахад керосин 74800 тонн, хийн конденсатын нэрмэл 9003 тонн, дистиллят 11048 тонн оруулж ирсэн байна. Энэ түүхий эдийг хаана, ямар зорилгоор ашиглаж байгаа нь тодорхойгүй юм. Эдгээр бүтээгдэхүүнийг зэс угааж, боловсруулахад ашигладаг ч хувь хэмжээ нь өчүүхэн бага гэдгийг албаныхан хэлж байна.   Тэгвэл дээрх материалаар хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэсэн хардлага бий. Энэ нь бараг батлагдчихлаа. Энэхүү хуурамч шатахууныг хэрэглэгчид авч, машин нь эвдрэл гэмтэлтэй болж өнөөг хүрсэн нь ойлгомжтой байна. Өмнө нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын зах зээлд хуурамч шатахуун худалдаалах болсон талаар мэдээллэж байв. Тэд нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг “Трафигура” компани хуурамч шатахуун үйлдвэрлэж байгааг зарлаж байсан. Гэсэн ч МХЕГ-аас энэ мэдээллийг үгүйсгэсэн байдаг. АМГТГ-аас одоогоор ямар компани шатахуун хуурамчаар үйлдвэрлэж борлуулж байсныг зарлаагүй ч удахгүй энэ асуудал шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

6 цаг 5 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

11 цаг 8 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

12 цаг 20 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

12 цаг 54 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

19 цаг 34 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

19 цаг 49 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

19 цаг 49 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14