Хөгжлийн загвар, зөвшилцлийн жишиг-Казахстан

2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гэрэл зургийг Б.Ариунболд
Астана хотын аль ч хэсгээр аялахад ислам, христ, хинди, католик, еврей болон үнэн алдартны сүмүүд эв найрамдалтайгаар зэрэгцэн оршдог. Тэд харин техникийн дэвшил, дижитал технологийн хөгжлөөр уралддаг.
  Казахстаны нийслэл Астана хотноо болсон Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн VI хурлын сурвалжлагыг  “Зууны мэдээ” сонин  өмнөх дугаартаа хүргэсэн. Бүгд Найрамдах Казахстан улсын  ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачилгаар,   түүний шууд ивээл дор уламжлал болгон гурван жилд нэг удаа зохион байгуулдаг тус хурлаас гаргасан “Энхтайваны тунхаг” улс орнуудад давалгаа үүсгэжээ. Энэ сарын сүүлчээр БНХАУ-д буддистууд, ирэх сард Тайваньд  шашны зүтгэлтнүүд чуулна. Монголд дахь Азийн буддистуудын энхтайвны бага хурал ирэх онд товлогджээ. Дэлхийн бүх шашин энхтайван, шударга ёсны талаар өөрсдийн дуу хоолойг хүргэх юм. Казахстан улс, нийслэл Астана хот нь сүүлийн 20 гаруй жил хүчтэй хөгжиж ирсэн. Түүнийг дагаад олон хэлийн хүмүүс зорчдог их хөлийн газар болжээ. Хүн амын дийлэнх нь  казах  хэдий ч  орос, узбек, украин, уйгур, татар, герман, солонгос зэрэг олон үндэстний нутаг юм. Ислам, христийн шашин голлодог ч   хинди, католик,  үнэн алдартны сүмүүд зэрэгцэн оршдог. Тэгсэн атал ямар нэг үл ойлголцол, элдэв зөрчилдөөн гардаггүй. Харин ном судараа дижитал хэлбэрт оруулах зэрэг техникийн дэвшлээр уралддаг. Ер нь бол Казахстан эдийн засаг, эрчимтэй хөгжлөөрөө орчин үеийн загвар орон болсонтой хэн ч маргахгүй. Түүний зэрэгцээ  олон  үндэстэн, өөр шашинтнууд  нэг дор  эв найртай  зэрэгцэн оршдог. Үүгээрээ  “Жишиг орон” гэдгээ тунхаглаж, бусад улсыг энхтайванд уриалж буй. Өөрөөр хэлбэл, Казахстан  дэлхий рүү харж, даяарчлалын асуудалд анхаарч байна.   “ҮЗЭН ЯДАЛТ НЬ ШАШНЫ ҮЗЭЛ САНАА БИШ”    Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн “Шашин ба даяарчлал: сорилт бас асуултууд” сэдэвт  хуралдаанд  илтгэл тавьсан Гандантэгчинлэн хийдийн да лам Х.Бямбажавтай ярилцлаа.    -Шашны тэргүүнүүд    даяарчлалын асуудлаар ямар сэдвийг хөндөв? -XXI зуун дэлхий дахинд амар  амгалан байдал, энхтайвны дуу хоолойг хүргэх цаг үе юм. Улс гүрнүүд хоорондоо зөрчилдөх, үл ойлголцох явдлууд  гарч байна. Иймд хуралд оролцогчид  алан хядлага, үзэн ядалтын эсрэг дуу хоолойгоо хүчтэй илэрхийллээ. Алан хядлага, үзэн ядалт гэдэг зүйл залуу үед өвлөгдөх вий, иймд хойч үеэ хамгаалах хэрэгтэй. Мөн энэ байдал нь  хүүхэд, эмэгтэйчүүдийг золиослох, улс орны соёл түүхийг эвдэх, цаашлаад дэлхийн аюулгүй байдалд сөрөг зүйлүүд гарахад хүргэх  вий.  Энэ байдлыг зогсоох, саармагжуулах  хэрэгтэй. -Үүний тулд ямар арга зам, шийдлүүд  байна вэ? -Энэ дэлхийд ганц  буддизм, эсвэл ислам, христийн шашин энх амгаланг тогтоохгүй. Дэлхийн гурван том шашин, түүн дээр бусад шашин нийлж,  харилцан  ойлголцол, зөвшилцөлд хүрч, нэг нэгийгээ хүлээн зөвшөөрч байж нөхцөл байдлыг даван туулах, шийдвэрлэх  боломжтой. Хамгийн гол нь эвтэй байх юм. Бурхан багшийн айлдарт  “Эхлээд зовлонгоо тань, түүний дараа зовлонгийн шалтгаанаа тогтоо. Түүнийг арилгахын төлөө тэмц” гэж байдаг. Зовлонгийн шалтгаан гээд яривал олон жагсаалт  гарах  байх.  Тэгэхдээ бурхан багш энэ бүгдийн үндэс нь өөийгөө болон өөрсдийгөө бусдын дээгүүр тавих үзэл юм. Тиймээс  харилцан зөвшилц, нэг нэгэндээ буулт хий, эв зохицлыг эрхэмлэх нь чухал” гэж айлдсан.  Энэ зарчимд  тулгуурлан бид ярилцсан. Шашин нийтийн  үнэт зүйл. Бүх шашин  хүн төрөлхтний амар амгалангийн төлөө байдаг. Үүн  дээр нэгдэж, хамтарч, ойлголцох нь  зүйтэй. -Шашин хоорондын  зөрчилдөөн, зэвсэгт мөргөлдөөн   гардаг нь юутай холбоотой вэ? -Алан хядлага, үзэн ядалт нь  шашны үзэл санаа биш. Энэ бол гажуудсан үзэгдэл юм. Үүнийг буруушааж, хорих, зогсоох, энэ нь шашны үзэл санаа биш гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах нь чухал. -Дэлхий ертөнцөд амар амгалан байдлыг тогтооход Монголын буддистуудын хувь нэмэр юу вэ? - Тивээр авч үзвэл, Азийн улсууд, тэр дотор Монгол Улс  илүүтэй амар амгалан явж ирсэн. Буддын шашин амар амгалан, эв зохицлын сургаалийг айлдаж, ийм байхыг эрхэмлэдэг. Иймээс харьцангуй амар тайван байдал ноёлдог. Тэгэхээр дэлхийн амар амгалан байдлыг тогтоохын төлөө Монголын буддистууд дуу хоолойгоо сайтар өргөх учиртай.   ЭВТЭЙ УЛС ХҮЧТЭЙ   Монголчууд “Эвтэй бол хүчтэй” гэлцдэг. Тэгвэл Казахстан эв найрамдал, хамтын хүч, ойлголцол, зөвшилцлийг нэгдүгээрт тавьснаар хөгжиж чаджээ. Манай улс 1990 оноос хойш ардчиллын замаар хөгжөөд 28  жил боллоо. Казахстан Астана хотыг нийслэлээ болгож хөгжүүлээд 25 жил болж байгаа. Тэдний хотын хөгжлийг манайх  улсынхаа хөгжилтэй  харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй аж. Төрийн тогтолцоог авч үзвэл, тэд  Ерөнхийлөгчийн, манай улс парламентын засаглалтай. Ингээд харьцуулахад дампуу  76 толгойтой  байснаас нэг хүчтэй лидер байх нь дээр санагдана. Энэ мэт зүйлүүд тэнд очсон хэний ч дотор бодогддог аж.  Казахстаныг өөрийн улстай, хоттой харьцуулсан ийм яриа хөөрөө Астанад очсон олон орны сэтгүүлчдийн дунд өрнөж байсан юм. [caption id="attachment_47412" align="aligncenter" width="850"] Католик сүмийн номын сан, радио, студийн тохижилт телевизийнхээс илүү.[/caption] [caption id="attachment_47413" align="aligncenter" width="850"] Сүмүүд сүсэгтнүүдийн тав тухыг хангах тохижилтод түлхүү анхаардаг.[/caption] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 19 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 24 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 24 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин