С.Одонтуяа: Бид дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн түвшинд хүрэх ёстой

2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН  “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнд нэр дэвшигч С.Одонтуяатай ярилцлаа.   -Та 2016 онд тус холбооны тэргүүнээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон шүү дээ. Яагаад гэнэт сонгууль зарлах болчихов гэдэг сонирхол татлаа? -Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах саналыг би гаргасан юм. Хэдийгээр “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдож, улмаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа боловч Ардчилсан намын шинэчлэлийг иж бүрэн хэрэгжүүлэхийн тулд дээрх шийдвэрийг гаргасан. Саналаа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны зөвлөлдөх хорооны хурал болон намын удирдлагуудад танилцуулж, батлуулсан. -Өмнөх сонгуульд илүү олон нэр дэвшигч өрсөлдөж байсан. Энэ удаагийн сонгуульд цөөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм байна. Уг нь танай нам эмэгтэйчүүд олонтой шүү дээ? -Ардчилсан намын зохион байгуулдаг дотоод сонгуулиуд маш өрсөлдөөнтэй болж өрнөдөг. Энэ удаагийн сонгуульд манай намд бүртгэлтэй бүх эмэгтэйчүүд нэр дэвшин өрсөлдөх эрх, боломж бол нээлттэй байсан. Нөгөө талаар бид монголын эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих, тэдний эрхийг хамгаалахын төлөө 2030 он хүртэл стратеги төлөвлөгөө боловсруулаад дөрвөн жилийн хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Нэгэнт эхлүүлсэн ажлыг намайг дуусгаасай гэж манай намын олон лидер эмэгтэйчүүд илэрхийлж, энэ удаагийн сонгуульд хамтран ажиллаж байгаа. Надтай өрсөлдөж байгаа манай намын гишүүн Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан нарын хувьд ч чадварлаг, тууштай, хичээл зүтгэлтэй, оюунлаг эмэгтэйчүүд.Тэднийг маань дэмжиж байгаа маш олон эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгууль бол маш өрсөлдөөнтэй явагдана.  -“Сэтгэлийн хүч” гэдэг уриаг та өөрийнхөө тайлбарлахгүй юу? -Ер нь бид энэ сонгуулийн уриаг маш их бодсон. Нэлээд хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр “Сэтгэлийн хүч” гэдэг уриатай байя гэсэн шийдэлд хүрсэн. Яагаад гэвэл монголын улс төрд, улстөрчдөд эрх мэдэл, мэдлэг боловсрол, хөрөнгө мөнгө гээд юу ч дутаагүй. Харин улс орноо гэсэн халуун сэтгэл хамгийн ихээр дутагдаж байна. Тиймээс бид энэхүү уриаг сонгуулийнхаа уриа болгоё гэж шийдсэн. “Сэтгэлийн хүч” гэдэг хоёрхон үгэнд бидний хэлэх гэж хүссэн,хийхээр зорьж байгаа ажлууд бүхэлдээ илэрхийлэгдэж байх шиг санагдсан.  -Та ямар зорилго өвөрлөн нэр дэвшиж байна вэ? -Энэ удаагийн сонгуулийн гол зорилго нь хэн нэгнийг даргаар сонгохдоо биш гэж би харж байгаа. Нийгмийн сайн сайхны төлөө, шударга бус зүйлтэй тэмцэхийн тулд эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж, гишүүд дэмжигчдийнхээ идэвхийг сэргээж, холбооныхоо шинэ дүрмийн төслийг хэлэлцэж, намын дэргэдэх хүчирхэг хөгжлийн институцээ бэхжүүлж, эмэгтэйчүүдийнхээ манлайллыг, урам зоригийг сэргээн хүчээ нэгтгэж ажиллах ёстой. Би монголын айл гэрт байгаа эмэгтэй хүний эрхийг хамгаалахын төлөө, өргөн уудам эх орныхоо төв суурингаас эхлээд орон нутагт байгаа эмэгтэй хүн бүрийн эрхийг хамгаалж, хангахын төлөө, монголын улс төрд тэдний дуу хоолой болсон олон хүчирхэг эмэгтэйчүүдийг нэгдмэл байлгахын төлөө, бүх шатны сонгуульд эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ адил хэмжээнд нэр дэвшиж, өрсөлдөж, ялалт байгуулж чаддаг байлгахын төлөө би энэ удаагийн сонгуульд оролцож байна.  -Та холбооны тэргүүнээр ажилласан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ажил амжуулав? -Ардчилсан намын эмэгтэйчүүд бол дандаа шинийг санаачлагчид, байнга бусдын тэргүүнд явдаг хүмүүс байдаг юм. Энэ ч утгаараа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хувьд өнгөрсөн жилүүдэд нийгэмд чиглэсэн олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн. Жишээлбэл, “Хүүхдийг цахим халдлагаас хамгаалъя” аяныг эхлүүлж, холбогдох байгууллагуудад уриалга хүргүүлж,хамтарч ажиллаж байгаа.Энэ санаачилга өнөөдөр “Unfriend” хөдөлгөөн болж улс орон даяар өргөжиж,үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Мөн ”“Охид бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах” чиглэлээр нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэж чадлаа. Тухайлбал олон нийтийг цочроосон 13 настай охины амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг дээр манай холбооны хуульчид зүтгэл гарган ажилласан. Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Амлалт асуух ээжүүд” контент аяныг санаачлан 21 аймаг, есөн дүүргийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны салбар холбоодыг удирдамжаар хангаж орон даяар хүчтэй өрнүүлж чадсан. Бүсийн чуулган, Удирдах ажилтны зөвлөгөөн, улс төрийн манлайллын сургалт, хэлэлцүүлгүүдийгтогтмол амжилттай зохион байгууллаа. Бид түрүүлж дуугарч нийгмийг манлайлж байна. Харин одоо АЭХ -ны гишүүд, дэмжигчид, ээжүүд бид хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө хүчээ нэгтгэж,  тэмцэх цаг болжээ.  -Ажил хэрэг болгож амжаагүй ажлууд ч цөөнгүй байгаа болов уу? -Бид гишүүдийнхээ дунд дотоод, гадаадад маш олон сургалт зохион байгуулж эхэлсэн. Стратеги төлөвлөгөө гаргаж, 2030 он хүртэл хийх ажлаа бүрэн төлөвлөн ажиллаж байгааг дээр дурьдсан. Бидэнд хийх, хэрэгжүүлэх маш олон ажлууд байна. Тухайлбал, холбооны зүгээс эмэгтэй улс төрчдөө чадавхжуулах, манлайлагч болгох, ёс зүйтэй байх, зөв имиджийг бүрдүүлэх, улс төрийн соёлд суралцах боломжийг хангаж, энэ төрлийн сургалтуудыг шат шатанд нь зохион байгуулна. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч эмэгтэйчүүдийн хэмжээнд очихын төлөө ажиллах ёстой. Дэлхийн хэмжээний эмэгтэй улстөрчдийнсэтгэлийн хат, уйгагүй чанар, дайчин зүтгэл, олон жилийн тэмцэл, ур чадварт ойртохын тулд манай холбооныхон хичээн ажиллах болно. Өөрөөр хэлбэл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог бид чадварлаг гишүүд, хүчирхэг хөгжлийн институц болгон бэхжүүлэхэд л анхаарлаа хандуулна.  -Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад Баянгол дүүргийн Засаг даргаар ажилласан хүн. Гишүүн байсан хүний хувьд нэлээд эрс сонголт шиг санагддаг шүү? -Хамт парламентад сууж байсан гишүүд ч гэсэн намайг анх Баянгол дүүргийн Засаг дарга болоход их гайхаж хүлээж авсан. Яг үнэндээ бол надад зайлшгүй дуусгах ёстой хэд хэдэн чухал төсөл байсан. Би бол “Ажил хийвэл дуусга. Дуусгаж чадахгүй бол битгий эхэл” гэсэн зарчимтай хүн. Өмнөх дөрвөн жилд эхлүүлсэн олон бүтээн байгуулалтын ажлууд тэр дундаа Хүүхдийн эмнэлэг, Ахмад настны нөхөн сэргээх эмнэлэг, Баянгол дүүргийн спорт комплекс, Гэр бүл ёслолын ордон, Ахмад хөгжлийн ордон, Баянгол хүүхдийн зуслан, Баянгол агропарк гэх мэт чухал төслүүдийг зайлшгүй дуусгаж үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэй байсан учраас Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллахаар шийдсэн. Баянголчууд бид дээрх бүх л төслүүдийг маш амжилттай хэрэгжүүлж чадсан. Байшин барих нэг хэрэг л дээ. Гэхдээ дотор нь явагдах үйл ажиллагааг менежментийн хувьд асуудалгүй авч явна гэдэг хэцүү. Гэхдээ бид багаараа энэ бүхнийг хийж чадсан. Өнгөрсөн таван жилд Баянголчууд зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд л том жижиг нийлсэн 14 эмнэлэг барьж иргэддээ хүлээлгэж өгсөн. Бусад бүх салбарт амжилттай ажилласан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
энэ авгай баянголыг яаж самарсаныг, хувийн компани шиг ажилсаныг бүгд л мэднэ...
manai ene yls turch huuhnuud yarihaas tsaash yu ch hiij chadahgui shuu.... henchig l delhiin jishig, undeshnii manlailal geed yarij dongodoj chadna..... gol ni hiih l heregtei......
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

5 цаг 11 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

5 цаг 11 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

17 цаг 53 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

18 цаг 46 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

21 цаг 54 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Уржигдар 15 цаг 33 мин