“Жигмэд, Тогмид хоёр”-ыг 62 жил дуулжээ

2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Хүүхдийн зохиолч Д.Содномдорж 1928 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд төржээ. Яруу найрагч, хүүхдийн зохиолч тэрээр “Пионерийн үнэн” сонины сурвалжлагч, хүүхдийн номын сангийн захирлаар олон жил ажилласан нь хүүхэд багачуудын амьдралыг судалж уран бүтээлээ туурвихад нь нөлөөлсөн хэмээн дурссан байдаг. Түүнийг орчин үеийн Монголын хүүхдийн авьяаслаг зохиолчдын нэг хэмээн тодотгосон нь бий. Д.Содномдорж хүүхдийн дуурь, дуу, жүжиг, кино зохиол олныг бичсэн юм. Тэр дундаа бага насныханд зориулсан шүлэг, найраглалыг нь багачууд андахгүй. “Навсайдамба ба түүний нөхөд” найраглал, “Аз жаргалын эрэлчин” дууны цомнол, “Чин хүсэл” хөгжимт жүжгийн зохиол, “Улаан дарцаг” уран сайхны киноны зохиол бичсэн нь Монголын хүүхдийн утга зохиолд томоохон байр суурь эзэлдэг. “Цэцэгт нугын эрвээхэй”, “Учран золгохын ерөөл”, “Олуулаа”, “Жигмэд Тогмид” хоёр зэрэг хүүхдийн дуу өдгөө ч багачуудын дуулах дуртай дуунд багтдаг. Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 90 насны ой энэ жил тохиож буй. Түүний ойг тохиолдуулан Хүүхдийн төв номын сан өчигдөр өдөрлөг зохион байгуулсан юм. Өдөрлөгт сургууль, цэцэрлэгийн авьяаслаг багачууд ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь ахмад зохиолчдын сэтгэлийг хөдөлгөж байлаа. ...Олуулаа, олуулаа... хэмээн цангинатал дуулах хүүхдүүдийн дууг сонсч суусан их зохиолчийн гэргий Б.Баасан нүүрэндээ инээмсэглэл тодруулан алга ташиж суусан юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 175 дугаар цэцэрлэгийн Туяа багштай “Бэлтгэл” бүлгийн бяцхан авьяастнууд “Жигмэд, Тогмид хоёр” дууг цангинатал дуулж, үзүүлбэр үзүүлсэн нь өхөөрдөм. Өдөрлөгийг нээж Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг “Манай байгууллага хүүхдийн зохиолчдынхоо уран бүтээлийг олон нийтэд сурталчлах ажлуудыг зохион байгуулдаг. Энэ удаа хүүхдийн зохиол Д.Содномдорж гуайн 90 насны ойг тохиолдуулан түүний охин Цэцгээ хамтарч ажилласны дуулгахад таатай байна. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ амжилтын дээдийг хүсье” гэлээ. Д.Содномдорж зохиолчийн “Жигмэд, Тогмид хоёр” дуу нь 62 дахь жилээ дуулагдаж байгаа бол алдарт “Норовын намтар” тууж зохиогдоод хагас зуун жил болсныг зохиолчийн охин онцолсон юм. Д.Содномдорж гуайн шүлгүүд хүүхдүүдэд тун ойр байдаг. Яагаад гэвэл тэрээр хүүхдийн цэцэрлэг дээр өнжиж, тэднийг ажигласан судалгаан дээр гайхалтай сайхан шүлгүүдээ туурвисан ажээ.   Барилгачин Баяраа Баяраа ойрдоо Ажил ихтэй Байшин бариад Амралт багатай Өглөө босоод Өрж гарна Өндөр намаар Барьж эхэлнэ Уран барилга Угсран өрөхөд Ухаан зарах Урамтай ажил Хүүхдийн цэцэрлэг Хүнсний дэлгүүр Хүн эмнэлэг Хүүхэлдэйн театр Баяраа үүнийг Барьсан юм Багахан энэ хотыг Байгуулсан юм Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 20 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 25 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 25 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 53 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 13 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин