Г.Тэмүүжин ирээдүйтэй жүдоч

2018-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.Тэмүүжин дасгалжуулагчийнхаа хамт.
Д.НАДМИД Залуу жүдоч Ганбүргэдийн Тэмүүжин дэлхийн залуучуудын олимпоос анхны мөнгөн медалийг хүртлээ гэсэн мэдээ Монгол түмний чихэнд содон сонсогдсон нь мэдээж. Аргагүй ч юм даа. Жүдогийн төрлөөр ердөө гуравхан жил хичээллээд тийм ховор амжилт гаргасан юм чинь. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч С.Баяржаргалын шавь 17-хон настай энэ залуу ноднингоос хойш гадаад, дотоодын тэмцээнд оролцох бүртээ медаль авсан юм байна. 1917 онд Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай ирж байсан бол энэ онд болсон тивийн цомын тэмцээний алтан медалийн эзэн болсон юм байна. Тэгвэл сая Аргентины Буэнос Айрес хотноо болж байгаа залуучуудын III олимпийн наадмын жүдо бөхийн дэвжээнээс мөнгөн медалийг хүртсэн нь залуучуудын олимпоос монгол жүдочийн авсан анхны медаль болов. Тэрбээр жүдогийн 55 кг-д барилдахдаа нэгдүгээр тойрогт хийлж дараагийн тойрогт Колумб улсын тамирчин Хуан Монтеалегрег иппон үнэлгээгээр цэвэр ялж дараа нь Украйны жүдочийг богино хугацаанд мөн цэвэр орхиж аваргын төлөө барилдаанд Белоруссын Артем Коласовт дийлдснээр мөнгөн медалийн эзэн болсон юм. Г.Тэмүүжин өсвөрийн жүдочдын 55 кг-ын жинд дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдээд байна. Түүний тухай дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл ярихдаа, -Манай Тэмүүжин жинхэнэ өсөх ирээдүйтэй залуу. Багшийн хэлсэн үг захиасыг дэвжээн дээр заавал хэрэгжүүлж чаддаг дуулгавартай тамирчин. Тийм болохоор Азидаа цомын тэмцээнд аваргалж чадсан. Сая залуучуудын олимпод мөнгөн медалийн эзэн боллоо. Цаашид 60, 66 кг-ын жинд бэлтгэгдэж байгаа жүдоч гэж үнэлсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 6 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 11 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 11 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

18 цаг 39 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 59 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин