Т.Аюурсайхан: Монголбанкны  ерөнхийлөгчийг огцруулна

2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  өнөөдөр /10.17 /мэдээлэл хийлээ. Тэрээр Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөв.  Т.Аюурсайхан “Монгол төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас улбаалж иргэдийн худалдан авах чадвар муудаж буй нь бүх хүний анхааралд байна. Энэ асуудлаар  хүн алга. Энэ үзэгдлийг хэвийн үзэгдэл мэтээр Монгол банкны зүгээс тайлбарлаж байна. Цаашлаад  олон нийтэд буруу ойлголт өгч байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.  2018 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 2564 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш өссөн. Гэтэл Монголбанкнаас валютын ханшийн өсөлтийг тайлбарлахдаа төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5.6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэсэн. Аргентин болон Турк улстай Монгол Улсын эдийн засгийг харьцуулж өөрсдийгөө өмгөөлж байгааг би буруушааж байна. Аргентин улсад эдийн засгийн гүн хямрал нүүрлээд байна.  Он гарсаар тус улсын үндэсний мөнгөн тэмдэг нь 100 хувь суларч гадаад өр нь 254 тэрбум ам.доллар болсон. Турк ч мөн адил 467 тэрбум  ам.долларын гадаад өртэй байна. Эдийн засгийн доройтолд орсон хоёр улстай харьцуулалт хийж хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж ирсэн. Уг хуулиа батлуулахын тулд лобби үйл ажиллагаа хийсэн. Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй, хариуцлага хүлээхгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авах үед нь төгрөгийн ам.доллартай харьцуулсан ханш 2043 төгрөг байсан. Гэтэл төгрөгийн ханш 25.5 хувиар  суларсан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 20 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 25 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 25 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 53 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 13 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин