Б.Хэрлэн: Дотоодод хуурамч шатахуун хийсэн тохиолдол гарсан

2018-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар болон холбогдох албаны хүмүүс шатахууны үнийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумъяабазар: -Манай улс 100 хувь гадны улс орноос шатахуунаа авдаг. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2016 онд хамгийн доод хэмжээндээ хүрсэн бол энэ онд өсөлттэй байна. Ирэх сараас ч дахиж нэмэгдэх хандлагатай байна. Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, валютын ханшны өсөлттэй уялдсан татварын бодлогыг тухай бүрт авч хэрэгжүүлж байсан. Шатахууны онцгой албан татварыг гурван үе шаттайгаар бууруулж, үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд тогтвортой байлгаж чадсан. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа  хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны онцгой албан татварыг 2017 онд үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Харин дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим шатахууны татварыг тэгэлсэн. Үүнээс хойш ямар ч зохицуулалт хийгээгүй. Тиймээс нэг литр шатахууны үнэ 170 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Жил бүрийн аравдугаар сард дизель түлшний үнэ өсдөг. Энэ нь хавар буурдаг. Одоо бол өсөлтийн үе байна. Газрын тосны инпортын үнэ өмнөх сартай харьцууулахад 45-80 ам.доллароор нэмэгдсэн байна” гэлээ. . УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:- Одоо гарзрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ямар явцтай явж байгаа вэ. ОХУ шатахууны хилийн үнээ нэмнэ гэдгээ мэдэгдчихсэн. Ер нь шатахууны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар ямар бодлого барьж  ажиллаж байна. Яамнаас ОХУ-ын талтай шатахууны үнийн асуудлаар яриа хийж байгаа зүйл байна? Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумъяабазар: -Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил яг төлөвлөгөөний дагуу явж байгаа. ТЭЗҮ-ээ ирэх сарын эхний хагаст эцсийн байдлаар хүлээн авна. Авто, зам, төмөр замын ажлууд нь хэвийн үргэлжилж байгаа. Мөн бид ОХУ-тай шатахууны асуудлаар ярилцаж Байгаа.Саяхан “Роснефть” компанийн төлөөллүүд Монгол ажиллаад буцсан. Удахгүй Засгийн газраар асуудлаа оролцоно. ОХУ-ын талаас шатахууны хийн хоолой, үйлдвэрийн  ажилд оролцох хүсэлтэй байгаа. Бид асуудлыг судлаж байна. Хоёр талаас хэд хэдэн удаагийн уулзалт хийхдээ бодлогын хүрээнд асуудлаа ярилцсан. Хоёр талд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. -АМГТГ-ын дарга Б.Хэрлэн: Улсын хэмээнд ШТС-уудын доор байгаа сав, бусад агуулахуудын тоо 358 мянганд хүрээд байгаа. Эдгээр сав болон агуулахууд байнга дүүргэлт өндөртэй байдаггүй. Энэ нь хангалттай хэмжээнд байдаггүй. Одоогоор 107 мянган тонн шатахууны нөөцтэй байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөнгүүт дотоодод өсөлт үүсдэг асуудлыг бид анхааралдаа аван ажилаж байгаа. Хуурамч шатахууны асуудлаар “Дотоодод хуурамч шатахууны үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энд хоёр асуудал яригддаг. Хилийн гадна  боловсруулан хуурамч шатахуун орж ирдэг гэсэн яриа  бий. Шалтгалтаар ийм төрлийн зөрчил илрээгүй. Харин дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан .Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид дүгнэлтээ яаманд уламжилсан байгаа гэв. Эх сурвалж:www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 20 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 25 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 25 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 53 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 13 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин