Эрүүл аюулгүй амьдрах эрхээ эрх баригчдаас шаардаж байна гэв

2018-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Дорноговь аймгийн Айраг сумын 4000 иргэн баяжуулах үйлдвэрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирч буй талаар “Эх орон хамтын хүч”, “хил хязгааргүй алхам” ТББ-аас мэдээлэл хийлээ. Айраг суманд зургаан компани баяжуулах үйлдвэр байгуулжээ. Тухайлбал, “Хэрлэн импекс”, “ЯаньТай уул”, “Айраг металлург их фрофект”, “Алтраг ахас”, “МДМУ”, “Хур газар” компани тус сумын төв суурингийн бүсэд ажилладаг. Нэн ялангуяа “Яаньтай уул”, “Хур газар” компани сумын төвийн урд болоод хойд талд зам дагуу байрлаж буй. Баяжуулах үйлдвэрийн нөлөөгөөр их хэмжээний тоосжилт, химийн бодисын сөрөг үр нөлөө, агаарын чанарт мэдэгдэхүйц аюултай сөрөг нөлөө, химийн бодистой аюултай хогд хаягдал сумын иргэд болоод мал аж ахуйд амьдрах орчныг нь боомилж байгааг хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид онцолж байна. “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагва “ЯаньТай уул” компани үйлдвэрлэлээ явуулахдаа хоёрдугаар зэргийн химийн хорт бодис ашигладаг. Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй. Тэр ч бүү хэл хог хаягдал болон химийн бодистой шингэнээ зориулалтын бус нөхцөлд ил задгай байлгаж байгаа нь нутгийн иргэдийг хордуулах, цагаан тоосонд даруулах үндсэн шалтгаан болж байна. Тус компанийн баяжуулах үйлдвэрийн сум суурин газраас шилжүүлэх албан ёсны шийдвэр гарсан хэдий ч хэрэгжүүлдэггүй. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж байгааг төр засгийн байгууллага анхааралдаа авах учиртай” хэмээв. Тэрээр Айраг сумыг нүүлгэн шилжүүлэх үү, баяжуулах үйлдвэрүүдийг нүүлгэх үү гэдэг асуудал тулгамдаж байгааг тодотгосон юм. “ЯаньТай уул” компанийн үйлдвэр хуурай хог хаягдлаа сумын ахуйн хогийн цэг дээр ил задгай хаяж буйг нутгийн иргэн Бямбаахүү хэлэв. Үүнийг нь нутгийн оршин суугчид эсэргүүцэхэд “Сумын удирдлагуудаас зөвшөөрөл авсан” гэж тайлбарласан аж. Харин сумын удирдлагууд хогийн цэгийн дэргэд нэг га талбайд хог хаягдлаа хаях зөвшөөрөл өгсөн боловч тухайн хашаалсан газар нь хогоор дүүрсэн учир ил задгай хаядаг болсон гэдгийг оршин суугчид олж мэджээ. Тэрээр “Анх баяжуулах үйлдвэр барихдаа орон нутгийнханд олон сайхан зүйл амалсан. Гэвч ганц нь ч ажил хэрэг болоогүй. Дээрээс нь бэлчээр талхалж, хүмүүсийг амьдрах аргагүй болтол нь агаар орчныг бохирдуулж байна” гэж байв. “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Айраг сумын иргэд эрх ашгаа хамгаалах, уул уурхайн бизнес эрхлэгчдийн хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд төрийн бүх шатны байгууллагад шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүн гарсангүй. Тиймээс баяжуулах үйлдвэрүүдэд хуулийн хариуцлага тооцуулах шаардлагыг Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон салбарын яамдын сайдуудад хүргүүлж байна” гэлээ. Уул уурхайгаас олох орлогоо нэн тэргүүнд тавих бус тухайн бүс нутагт оршин суугчдын эрх ашгийг эргэцүүлэн харж байхыг төрийн албан хаагч, төрийн түшээдээс хүсч буйгаа хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид онцолж байна. Түүнчлэн Айраг сумын төвөөс баяжуулах үйлдвэрээ нүүлгэх үү, сумыг нүүлгэн шилжүүлэх үү гэдэг шийдвэрээ энэ ондоо багтааж гаргахын шаардсан юм. Мөн химийн бодисын хэрэглээ, аюултай хог хаягдлын хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохыг БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатаас шаардаж буй аж. Энэ үеэр аймаг сумын төвд баяжуулах үйлдвэр ажиллуулснаас химийн бодисын хэрэглээ, хууль зөрчиж хог хаягдлаа ил задгай асгаснаас сумын төвийн нийт хүн амын эрүүл мэндэд үзүүлсэн хорт нөлөөллийг тогтоож эрүүл мэндийн иж бүрэн үзлэг нийт оршин суугчдыг хамруулахыг Засгийн газраас шаардаж байгаагаа дуулгалаа. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 7 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 12 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 12 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

18 цаг 40 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 0 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин