Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд болсон олон үйл явдал

2018-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойн баярыг тэмдэглэж эхэлсэн. Баярын арга хэмжээний хүрээнд олон хөтөлбөрийг зохион байгуулсан. Үүнд:  

Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ:

Гандигийн мэндэлсний баярын арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө Монгол Улсад утга төгөлдөр тэмдэглэв. Энэхүү баярт үйл явдлыг Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээгээр эхлүүлсэн. Цэцэг өргөх арга хэмжээнд Монгол Улсын тэргүүлэгч улс төрчид, Дипломат байгууллагын төлөөлөгчид, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Энэтхэг Улсын иргэд болон Монгол анд найзууд оролцсон. Түүнчлэн Монгол Улсын гуравдугаар Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Н. Энхбаяр, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Эрхэмсэг хатагтай Б. Ундармаа, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүд Эрхэмсэг ноён Ц. Мөнх-Оргил (Батлан Хамгаалах Гадаад Харилцааны Сайд асан) болон Эрхэмсэг ноён Ж. Батзандан нар цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож Махатма Гандигийн философи үзэл бодлын талаар үг хэлэв. Дашчойлон хийдийн Хамба Лам Ч. Дамбажав, Бэтүб хийдийн Хамба Лам Д. Дашдэмбэрэл, хийдийн лам нар хүрэлцэн ирсэн бөгөөд Гандантэгчэнлин хийдийн лам нар энх тайвны төлөө ном хурав. Энэтхэг иргэд болон Энэтхэгийн найзуудаас гадна Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлалын Политехник коллежийн оюутан, сурагч нар оролцсон. Түүнчлэн дэлхийн энх тайван болон Махатма Гандид хүндэтгэл үзүүлэн 1 минут дуугүй зогсов.  

Бэтүб хийдэд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ:

Бэтүб хийдэд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолыг Бэтүб хийдийн лам нар мөн зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамны Хэргийг түр хамаарагч болон Хоёрдугаар нарийн бичгийн дарга (Консул) нар оролцов.  

Монгол Улсын Их Сургуульд Сатья Ваарта лекц:

 Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улс дахь Энэтхэг Судлалын Төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сатья Ваарта буюу Ярилцлага Лекцийг Монгол Улсын Их Сургуулийн Шинэ номын сангийн хурлын зааланд зохион байгуулав. Тус арга хэмжээг Энэтхэгийн уламжлалт Зул өргөх ёслолоор эхлүүлсэн. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Эрхэмсэг хатагтай Ц.Цогзолмаа тухайн арга хэмжээг онцлон тэмдэглэж ёслолын арга хэмжээнд оролсон. МУИС-ийн Захирал ноён Я.Төмөрбаатар нээлтийн мэндчилгээ дэвшүүлж домогт гэгээнтний тухай лекцийг Их сургуулийн зааланд зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамны Хэргийг түр хамаарагч О.П.Мийна нээлтийн үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн. “Махатма Ганди олон талт нөлөө бүхий, үзэл бодлоо хүргэх чадалтай хүн байсан” хэмээн онцолж “Түүний зарчмыг дэлхийн аль ч улсын иргэн хүлээн зөвшөөрч сэтгэлийн дэм, урам авдаг” гэж хэлэв. Мөн “Махатма Гандигийн энэрэн нигүүлсэхүй, хүч үл хэрэглэх, дээд хүмүүнлэг, сатьяграха, свадеш, Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний онцгой үүрэг гүйцэтгэсэн шалтгаанаар зөвхөн зууны хамгийн чухал хүн бус мянганы чухал хүн гэж онцлон хэлдэг” хэмээн тодорхойлов. “Өнгөрсөн үеийг бодоход Гандигийн зарчмууд ирээдүйд илүү ач холбогдолтой байх бөгөөд түүний зарчим энэ дэлхийн амьдралыг илүү аз жаргалтай болгох болно.” гэж хэлэв. 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны хооронд Нью Дели хотод зохион байгуулагдсан Махатма Гандигийн Олон Улсын Ариун Цэвэр Эрүүл Ахуйн Дээд Хэмжээний Чуулга Уулзалтад Монгол улсын Засгийн газрын Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцсонд, Монгол шуудангийн хамт олон Махатма Гандигийн дурсгалын маркийг Монгол улсад хэвлэх асуудлыг хэлэлцэж байгаад болоод Ярилцлага лекцийг хурлын зааланд зохион байгуулах зөвшөөрлийг олгосон МУИС-ийн захиралд тус тус талархал илэрхийлсэн. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Н.Энхбаяр үндсэн илтгэгчээр оролцсон ба илтгэлээ “Махатма Ганди амьдралынхаа туршид өөрийн ишлэлүүдийг баталж, хэлсэн үгээрээ бусдад урам зориг өгч, хийсэн үйлдлээрээ үлгэр жишээг үзүүлж байв” гэдгээр эхлүүлэв. Мөн өөрийгөө өөрчилсөн хүн үг, үйлээ гартаа оруулж хяналтандаа байлгадаг гэдгийг Ганди баталсаныг онцолж Жамухын жишээг татав.  “Өөрөө өширхөхөөсөө салж чадахгүйгээ, өширхөх сэтгэлээ хянаж номхотгож чадахгүйгээ, бусдын сэтгэлийг хураах биш харин эцэст нь зарц нартаа баригдаад хүргэгдэж ирснийгээ ухаарсан учир тэрээр Чингис хаанаас амиа егүүтгүүлэхээр өөрөө гуйдаг”. Энэ явдал нь Гандигийн философийг баталж байгаа юм: "Бурхан үйлийн үрийн хууль гаргасан учир өшөө авах шаардлагагүй болно”. Эрхэмсэг ноён Н. Энхбаяр Гандигийн хэлсэн үг, бодол санаагааг иш татаж тэдгээр нь Монголын болон бусад дэлхийн ард түмэнд одоог хүртэл хэрхэн хамааралтай болох талаар жишээн дээр тайлбарлаж өгөв. Тэрээр хэлмэгдэж шоронд байсан түүхээ хуваалцаж, гэрийнхэндээ Доржзодов буюу “Очироор огтлогч” судар захисан тухайгаа ярьсан юм. Гэвч шоронгийн хуягууд тэр судрыг түүн рүү оруулалгүй даргадаа өгч, харин дарга нь “огтлогч” гэдэг үгийг сонсоод судрыг оруулахыг хоригложээ. Мөн тэрээр хэлэхдээ “Үнэнийг үгээр гэхээсээ илүү үйл хэргээр номлох нь нэг талаар амархан, нөгөө талаар их хэцүү. Тийм учир Ганди “Андгай бол андгай” гэж хэлсэн. Андгайгаа сахидаг хүн бусдыг үлгэрлэх ёс суртахууны эрхтэй болно. Андгай албан тушаалын, ах насны зөрүүг арилгана. Нөгөө талаар Махатма Ганди амьдралаараа хамгийн сонирхолтой ном бичсэн. Өөрөөр хэлвэл амьдралаа ямар ч номноос илүү сонирхолтойгоор бүтээсэн” гэв. Тус лекц дээр “Шударга бус ноёрхлыг халах шударга тэмцэл: Махатма Ганди Жи ба Сатяаграха” сэвдээр Доктор Ж. Лхагвадэмчиг, "Махатма Ганди: гүн ухаан ба шашны үзэл" сэдвээр Профессор М.Гантуяа болон "Махатма Гандигийн  (1869-1948) хүч  үл хэрэглэх үзэл санаа, тэмцэл өнөөгийн олон улсын харилцаанд сургамж болох нь” сэдвээр Профессор Н.Алтанцэцэг нар илтгэл тавив. Энэхүү тэмдэглэлт өдөр Монгол дахь Энэтхэг Судлалын Төвийн Захирал, Монгол Улсаас Энэтхэг Улсад сууж байсан Элчин сайд Доктор Профессор О.Нямдаваа "Махатма Ганди – Энэтхэг Улсын эв нэгдлийн бэлэгдэл" сэдвээр сонирхолтой мэдээлэл хуваалцав. Хурлын үеэр "Махатма Ганди 20-р зууны агуу сэтгэлтэн" баримтат кино үзүүлж 15-р зууны яруу найрагч Нарси Мехтагийн зохиосон Gujrati Hymn "Vaishnav Jan TohTeneKahiye Je" магтаалыг Монголын дуучин хатагтай Т.Ариунаа дуулсныг толилууллаа. (Энэтхэгийн Ерөнхий сайд ноён Нарендра Моди, Гадаад хэргийн сайд хатагтай Сүшма Свараж нар дэлхийн 124 орны уран бүтээлчдийн Гужрати хэлээр дуулсан хувилбарыг нийтэд зарлажээ. Монгол улсыг төлөөлөн оролцсон хатагтай Т. Ариунаагийн болон бусад орны бичлэгүүдийг http://mymea.in/dgo хаягаар орж сонирхоно уу.) Хөтөлбөрийн төгсгөлд Энэтхэгээс илгээсэн Махатма Гандигийн дурьсгалд зориулан хэвлэгдсэн шуудангийн маркыг нээх үйл ажиллагаанд хүндэт зочид оролцож Монгол Улсын Их Сургуулийн Профессор Б. Энхбаяр хаалтын үг хэлж оролцсон бүх хүмүүсд талархал илэрхийлэв. Үдийн хоолны үеэр оролцогчдод цагаан хоолоор үйлчлсэн ба тус арга хэмжээнд их дээд сургуулийн оюутнууд, эрдэмтэн багш нар гэх мэт нийт 125 гаруй хүн оролцсон болно.  

LED Дэлгэц:

Үндэсний Эцэг (Бапу) мэндэлсний 150 жилийн ойн баярт зориулан "Орчин цагт Бапугийн захиас хэрхэн хамааралтай байна вэ" сэдэвт бичлэгийг хоёр LED дэлгэцээр 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17:00-20:00 цагуудын хооронд цацсан болно. Сүхбаатарын талбайн болон Хүүхдийн ордны дэлгэцээр явган зорчигчид, сургуулийн хүүхдүүд, Энэтхэг Улсын иргэд гэх мэт хүмүүс үзэж сонирхлоо.  

Асуулт хариултын тэмцээн:

Энэтхэгийн Элчин сайдын яам нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Элчин Сайдын Яамны Facebook & Twitter дээрээ Бапу@150 асуулт хариуцлтын тэмцээн эхлүүллээ. Эдгээр асуултууд нь Монгол хэл дээр гарч байгаа бөгөөд Монгол улсын иргэд оролцох боломжтой юм. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуустал нийт 100 асуултаас 2 асуултыг долоо хоног бүр онлайн байршуулах ба эхний гурван ялагчид шагнал/бэлэг гардан өгөх болно.   Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нэг жилийн турш Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд Гандигийн дурсгалыг хүндэтгэн Махатма Гандигийн номнуудыг тараах, сургуулиудтай хамтран ажиллах, телевизийн сувгууд болон театруудаар түүний тухай баримтат кино гаргах, цагаан хоолны баяр, дугуйн аялал зохион байгуулах болон Дэлхийн байгаль орчны өдрөөр мод тарих гэх мэт үйл ажиллагаанууд багтана гэж БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

7 цаг 12 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

12 цаг 15 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

13 цаг 27 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

14 цаг 1 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

20 цаг 41 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

20 цаг 56 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

20 цаг 56 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14