“Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 он” судалгааны үр дүн гарлаа

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Авлигатай тэмцэх газраас Монголын Сурагчдын холбоотой хамтран “Хүүхдийн шударга байдлын судалгаа-2018”-ыг зохион байгуулж дүнг гаргалаа. Энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлд 7-12 ангийн хүүхдүүдийг хамруулан мэдээлэл цуглуулжээ. Хүүхдийн шударга байдлын түвшинг тогтоохдоо тусгайлсан 12 асуултад тухайн хүүхэд санал нийлж байгаа эсэхийг нь асууж, хариулт бүрийг 1-5 хүртэлх оноогоор үнэлж, үнэлгээний арифметик дунджаар гаргав. Хүүхдийн шударга байдлын түвшин нь хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл гэсэн дэд үзүүлэлтээс бүрддэг. Хүүхдийн шударга байдлын түвшин 1-д ойртох тусам шударга бус, харин 5-д ойртох тусам шударга гэж үзнэ. Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан байна (Зураг 1). Зураг 1. Хүүхдийн шударга байдлын түвшин, оноор Хүүхдийн шударга байдлын түвшинг аймаг, нийслэлээр тооцдог ба 2018 оны судалгааны үр дүнгээр 13 аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин буурсан байна. Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин 2015 оноос хойш эерэг хандлагатай байгаа бол Орхон, Ховд, Улаанбаатарын хүүхдийн шударга байдлын түвшин сүүлийн 4 удаагийн судалгааны үр дүнгээр буурч байна (Зураг 2). Зураг 2.Хүүхдийн шударга байдлын 2018 оны судалгааны түвшин аймаг, нийслэлээр Зураг 4. Нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн шударга байдлын 2018 оны түвшин Судалгааны дүнгээс харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахин анги дэвших тутам буурч байгаагаас гадна эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур байна. Мөн нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байдаг хандлага мөн энэ удаагийн судалгаанд илрэв (Зураг 5, 6). Зураг 5. Хүүхдийн шударга байдал хүйсээр Зураг 6. Хүүхдийн шударга байдал суралцаж буй ангиар Энэ удаагийн судалгаагаар сургуулийн өмчийн хэлбэрээр хүүхдийн шударга байдлын түвшинг тооцов. Төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин хувийн өмчийн хэлбэрийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшинөөс 0.15 пунктээр их байна (Зураг 7). Зураг 7. Хүүхдийн шударга байдал сургуулийн өмчийн хэлбэрээр Шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь хүүхдийн шударга байдалд эерэгээр нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Авлигатай тэмцэх газар Хүүхдийн шударга байдлын судалгааг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм. Эх сурвалж: iaac.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 21 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 26 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 26 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 54 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 14 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин