Нэгдүгээр хүн юу ярив?

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МҮОНТВ-ийн  “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцлоо.  Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна.  

-2019 оны Ерөнхийлөгчийн төсөв 4.6 тэрбум төгрөг байна.  Өнгөрсөн оныхоос буурсан. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлт дээр төсвийг 10 хувь хэмнэх ёстой гэсэн уриалга гаргасан. Үүнийг бид дэмжээд 15 хувь хэмнэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх хувьсгал хийх гэж гарч ирсэн.  Түүнийгээ төсвийн мөнгөнөөсөө эхлээсэй гэж хүсч байна.  Хэмнэсэн төсвөөрөө ХАА-ын салбараа босгомоор байна.

 

- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд татварын хэлтсийн барилга нэг тэрбум 350 сая гэж байна.  Тэр барилгатай барилгагүй бид болоод байгаа.  Захиргааныхаа байранд үйл ажиллагаа явуулж болно. Төсвийг харахад баахан барилга контор байна. Үүнийг хэмнэж болно.

 

-ҮАБЗ анх удаа төсөв дээр хуралдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд төсөв дээр хэмнэлт гаргах шаардлага тавьсан.   Төсвөө эвдэж байгаа юм биш хэмнэлтэй хандаач ээ гэсэн санаа юм. Энэ асуудлаар санал нэгдсэн гэж бодож байна.

 

-Сонгуулийн тогтолцоогоо бид эргэж харахгүй бол болохгүй нь.  Нэг тойрог дээр хэдхэн жилийн өмнө нэг сая төгрөг төсөвлөдөг байсан бол одоо таван тэрбум болж өссөн байна.  Энэ бол бодит үнэн.

 

-Аж үйлдвэр байсан цагт улс орон хөгждөг гэдгийг би У.Хүрэлсүхэд маш ойлгомжтой хэлсэн.  Монгол орон бүтэхгүй байх, хөгжихгүй байх бодлого манай улсад маш гүнзгий хэрэгжиж байна.

 

-Би Засгийн газартайгаа л хамтрахгүй бол юу ч хийж чадахгүй байна.  Миний санаачилсан үйл хэрэг бүгд унаж байна.  Уул уурхай дамнасан компанийн захирлууд парламентад орж ирдэг жишиг тогтлоо.  Сүүлдээ Засгийн газарт ороод  бүх шийдвэрийг гаргаж байна. Үүнийг шинэчлэхгүй бол болохгүй.

 

-1992 онд Үндсэн хууль баталж байсан сайхан, сэтгэлтэй эвдрээгүй хүмүүс маань ийм байдаг үүснэ гэдгийг тооцоолоогүй. Уул уурхайг хэдхэн хүн аваад эргээд орлогоороо Монгол улсыг барьчихна гэж бодоогүй л байна.

 

-Улсын төсвийн бүрдүүлэлтээр  хоёрдугаарт бичигддэг “Эрдэнэс тавантолгой” компанийг 2015 онд  Хятадын “Шинхо” компанид 100 жилээр  шилжүүлэх асуудал УИХ-д орж ирсэн.  Үүнийг нэг бүхий 41 гишүүн эсэргүүцсээр байгаад авч үлдсэн.

 

-1,3 сая.ам доллар нэгэн хятад иргэний гэрээс олдлоо гэж байна.  Үүнийг би албаныхаа хүмүүсээс тодруулсан.  Ван, Ян гэдэг хоёр хятад иргэн нэгэн орд дээр хоорондоо мууцалдаад,  манай  шүүх хүчний байгууллагыг  талцуулж байна.  Бидний гэр оронд орж ирээд бидний баялагийг булаацалддаг боллоо.  Энэ бол эмгэнэл юм.

 

-МАН-ын 65 хүнтэй бүлгийн гишүүдийн шийдвэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй.  Тэдний гуравны хоёр нь бараг л уншихгүйгээр кноп дарна.  Тэгэхээр энэ өөрчлөлтийг ард түмнээс асуух ёстой.

 

-Анх удаа Тавантолгой, Ухаа худагтай холбоогүй хүмүүс төрийн гурван өндөрлөгт байна.  Иймээс энэ бүгдийг хөдөлгөх шийдвэр гаргалаа.  Би Ганхуягт “Ийм гайхамшигтай орд дээр очлоо. Үүнийг ард түмэнд тэгш хуваарилна шүү” гэдгийг хэлсэн.

 

-Даван овоолсон шороо минийх биш.  Миний үед төмөр замын бодлого батлагдсан.  Дараагийн сонгуулиар Л.Гансүх сайдаар очсон. Тэр үед бондоос 280 сая. ам доллар өгсөн. Түүгээр далан босгосон.  Одоо энд мөнгө хэрэгтэй.  Ийм л асуудал яригдаж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

 
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

6 цаг 3 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

11 цаг 6 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

12 цаг 18 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

12 цаг 52 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

19 цаг 32 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

19 цаг 47 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

19 цаг 47 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14