Т.Пүрэвхатан: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд биднээс тусламж хүсч байна

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүний сонгуульд  нэр дэвшигч Т.Пүрэвхатантай ярилцлаа.   “Ардчилсан эмэгтэй­чүү­дийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэх шалтгаан тань юу байв. Эндээс ярилцлагаа эхэлье? -Би итгэл үнэмшлээрээ ардчилсан намын гишүүн болсоор яг арван жил болж байна.  Намын анхан, дунд шатны байгууллагад ажиллаж, бүх шатны сонгуульд өөрийн чадах хэмжээнд намаа дэмжин оролцсоор ирлээ. Мөн тодорхой хугацаанд төрийн алба хашиж байгаад 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгч нийгэм, улс төрийн ажилд идэвхтэй оролцож ирлээ.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа манай намын залуусын идэвхи, оролцоо суларсан байсан. Бурууг өөрөөсөө биш бусдаас хайх хандлага түлхүү болж, ажил хийх гэхээсээ шүүмжлэх талдаа болцгоосон. Үүнийг өөрчилье,  ялагдсан гээд идэвхигүй, унтаа байж болохгүй, намынхаа шинэчлэлд оролцоод зүтгээд явах нь зөв гэж үзсэн хэрэг.  Дараагийн УИХ-ын сонгуульд бэлтгэх, намын бодлогоо залууст ойлгуулж, хүрээгээ тэлэх нь чухал шүү дээ. Мөн намынхаа төдийгүй Монгол Улсын мянга мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, уриалж, шийдвэр гаргах түвшинд шат, шатанд оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Намын шинэчлэлд гишүүдийн оролцоо маш чухал. Ардчилсан намын шинэчлэл гишүүдийн оролцоонд тулгуурлан явагдаж байгаа. Мэдээж нам ялагдсан үед гишүүд маань ажилгүй, орлогогүй болох, элдэв дарамт, шахалтад автах зэрэг бэрхшээл бий. Орон нутагт энэ төрлийн бэрхшээл бүр ч илүү байна.  Тухайлбал, АН-ын жирийн гишүүн найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байлаа гэхэд Ардчиллыг дэмжсэнийх нь төлөө тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх зэргээр хэлмэгдэх тохиолдол маш их байна. -Нэр дэвшигчдийн орон нутаг дахь уулзалт үргэлжилж байна.  Тэдэнд тулгамдсан нийтлэг ямар бэрхшээл ажиглагдсан бэ? -Ардчилсан эмэгтэйчүүд ямагт илүү ажиллаж, илүү манлайлж ирсэн.  Нөгөө хоёр нэр дэвшигч маань ч үнэхээр чадварлаг, мундаг эмэгтэйчүүд байгаа. С.Одонтуяа дарга  туршлагатай улстөрч бол Ц.Цэрэндулам эгч маань чадварлаг удирдан зохион байгуулагч, бизнес эрхлэгч эмэгтэй. Миний хувьд залуу үеийн төлөөлөл болж энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Бид гурав тал бүрийн төлөөлөл, өнгө төрх. Тиймээс ч очсон газар бүртээ охид, эмэгтэйчүүдтэйгээ биечлэн уулзаж, нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Орон нутаг дахь эмэгтэйчүүд маань ажилгүй, орлогогүй байгаа нийтлэг дүр төрх ажиглагдсан. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэл, 14-19 насны охидын жирэмслэлт олширсон зэрэг бүхий л асуудлаар бидэнд хандаж байна. Тухайлбал, Хэнтий аймагт гарсан золгүй хэргийн талаар бидэнд нэг охин хандсан юм. Хойд эцэг нь ээжийг нь хэрцгийгээр зодож амийг нь хөнөөж, дөрвөн өнчин дүүтэйгээ үлдсэн юм билээ. Улмаар тэднийг дарамтлах болсон учраас дүү нараа дагуулан Сүхбаатар аймаг руу зугтаж ирсэн. Өмгөөлж туслах хүн байхгүй, биднийг туслаач гээд уулзалт дээр маань хүрээд ирсэн. Гэмт этгээд өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлтийг өөрчилж,  гадуур байцаагдаад явж байх жишээтэй. Энэ хэрэг дээр  холбооныхоо зүгээс ажлын хэсэг томилж, хуулийн дагуу  шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж эхэлсэн. Бид 13 настай охины хэрэг дээр мөн ажиллаж, тууштай тэмцсэний үр дүнд хэрэг хуулийн дагуу шийдэгдэх боломжтой болсон. Үүний нэгэн адил Хэнтий аймагт гарсан хэрэг дээр ажиллаж, хэлмэгдсэн охины төлөө тууштай явах болно. -Ер нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал манай улсад их зөрчигдөж байна.Тийм үү? -Монгол Улсын нийт иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн хууль, эрхзүйн мэдлэг маш дутмаг байна. Монгол Улсын таван эмэгтэй тутмын нэг нь аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаа нь судалгаанаас харагдсан. Хүчирхийлэл гэхээрээ заавал зодох, биед хүрэх хэлбэрийг ойлгож болохгүй. Сэтгэл санааны дарамт учруулахаас эхлээд олон хэлбэрээр хүчирхийлэл явагддаг. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд манай холбоо хүчирхийллийн эсрэг нийгмийн, төр засгийн анхаарлыг хандуулах үүднээс үнэхээр завгүй ажилласан. Ажлын хэсгийг би ахалж ажилласан юм. Хийсэн ажлаа дүгнэж,Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүчирхийллийн эсрэг хурал зохион байгууллаа. Нийгэмд тодорхой хэмжээний дохио өгсөн арга хэмжээ болсон гэж найдаж байна. -Хэнтий аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас тань сонирхвол? -Хэнтий нутгийн ардчилсан эмэгтэйчүүд надад итгэл хүлээлгэн аймгийнхаа АЭХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд намын анхан шатны нэгжийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүдийнхээ урам зоригийг сэргээх, итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор олон төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулж ажилласан. Намын анхан шатны нэгжид ажиллахад давуу тал их бий. Бүсгүйчүүд маань намынхаа ажилд чин сэтгэлээсээ хандаж, идэвхийлэн оролцдог. Хэнтий аймагт Ардчилсан намын гишүүн 4000 орчим эмэгтэй бий. Эмэгтэйчүүдээ дараагийн шатны сонгуульд бэлтгэх зорилгоор чадавхижуулах чиглэлд түлхүү анхаарч байна. -Өмнө нь төлөөллийн ардчилал байсан бол одоо бүх гишүүдийн оролцоог хангадаг болж байна.  Үүнтэй санал нийлэх үү? -Тийм ээ.  Шинэчлэлийн бодлогын хүрээнд намын анхан, дунд шатны байгууллага дээр очиж, жирийн гишүүд, дэмжигчидтэйгээ биечлэн уулзаж байгаа нь олзуурхууштай байна.  Өмнө нь нийслэлд орон нутгийн төлөөлөл гээд 5-6 хүн ирдэг байсан бол аймаг, орон нутагт нь очихоор дорж хаяж 200 хүн цуглах жишээтэй. Гишүүд, дэмжигчдийнхээ санал, бодлыг сонсох боломж бүрдэж байгаа нь сайн хэрэг. Ардчилсан нам гишүүдийн оролцоог хангаж, шат, шатны удирдлагыг бүх гишүүдээсээ сонгож байгаа нь улс төрийн намуудын хувьд анхдагч үйл явдал юм. Олуулаа ярилцвал буруугүй гэж олонхийн саналаар аливаа асуудлыг шийдвэрлэж байгаа нь онцлог. Мэдээж 30-40 мянган км зам туулж, Монгол орноо бүтэн тойрно гэдэг эмэгтэй хүний хувьд хүнд даваа. Гэхдээ намынхаа гишүүд, дэмжигчидтэй биечлэн уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаадаа баяртай байна. Энэ бол гишүүн төвтэй, бодлогын нам болоход эмэгтэйчүүд бидний оролцооны нэг хэсэг гэж харж байгаа. Тиймээс ч Ардчилсан эмэгтэйчүүд бид нийгмийн хүчтэй дуу хоолой, төлөөлөл байх ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 19 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 24 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 24 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин