“Туушин”-гийн урд талын явган хүний гарцыг албадан чөлөөлж байна

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Нийслэлийн газрын албанаас “Туушин” зочид буудалд газар чөлөөлөх албан бичгийг долоо хоногийн өмнө хүргүүлсэн.  Тэгвэл өнөөдөр албадан буулгах үйл ажиллагааг явуулаад байна.  Өглөөний 08.00 цагийн үед эхэлж, явган хүний  зам таглан барьсан хэсгийг албадан буулгалаа.  Энэ талаар “Туушин” зочид буудлын “Туушин” компаний дэд захирал Ж.Туяа “Бид албан бичгийн хариуг өчигдөр /10.15/ явуулсан.  Газар чөлөөлөх судалгааг хийж, зураг төслөө боловсруулж байгаа талаар хэлсэн.  Гэтэл өнөө өглөөнөөс эхлэн ийм  үйл ажиллагаа явуулж байна.  Хүний хувийн өмчид ингэж хандаж болохгүй. Манайх АНУ-ын сүлжээ зочид буудлын стандартыг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн. 300 гаруй ханган нийлүүлэгчтэй. 3000 гаруй бүтээгдэхүүн худалдан авч байна. Нийгмийн хариуцлагаа биелүүлдэг компани.” гэсэн.  Харин Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Б.Шижир “Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1400 метр квадрат газрыг Туушин компанид контор, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна. Гэтэл газар эзэмшүүлэх гэрээг зөрчин эзэмшилд олгогдсон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд шат, автомашины орц гарц хийснээр явган хүний зам хаасан. Тиймээс Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч байна” гэлээ.  Мөн Нийслэлийн газрын албанаас албан чөлөөлөх үйл ажиллагааг дахин хэд хэдэн газарт явуулахаар төлөвлөжээ. Эх сурвалж:www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 21 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 26 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 26 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 54 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 14 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин