Эрдэнэтэд гурван цэцэрлэг, нэг сургууль баригдаж байна

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУН-ЭРДЭНЭ Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль,  цэцэрлэгийн барилгын ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал   танилцлаа. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж буй. Уг ажилд нийтдээ 1.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох юм. Гүйцэтгэгчээр орон нутгийн “Ээлт өлгий” компани шалгарсан бө­гөөд өнгөрсөн долдугаар сарын 3-нд шав тавьсан байна. Барилгын ажил одоогоор 65 хувьтай үргэлжилж байна. Мөн Булаг багийн 18-р цэцэрлэгийг 150 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх ажлын явц 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Уг ажилд улсын төсвөөс хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулна. Дээрх ажлыг Улаанбаатар хотын “Бодьхангай” компани гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны есдүгээр сард ашиг­лалтад орохоор төлөвлөжээ. Түүнээс гадна Баянбулаг багт баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. 2015 онд эхэлсэн уг ажил хөрөнгө оруулалт зэрэг шалтгаанаар өнөөг хүртэл саатсан юм байна. Улсын төсвөөс 1.4  тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж буй уг цэцэрлэгийг энэ онд багтан ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа гүйцэтгэгч компанийнхан хэлжээ. Мөн тус багийн 16-р сургуулийн спорт заалыг шинээр барьж буй. Нийтдээ 790 гаруй сая төгрөгийн санхүүжилттэй барилгын карказны ажил бүрэн дуусчээ. Ирэх оны наймдугаар сарын эхээр ашиглалтад орох барилгыг “Хан-Аттрибут” компанийн барилгачид барьж буй. Энэ онд Улсын төсвөөс санхүүжиж буй бас нэг барилга бол Нэгдүгээр сургуулийг 928 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх ажил юм байна. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа уг барилгыг нийт 4.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр барьж буй. Ийнхүү Засаг даргын орлогч С.Батжаргал  улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцах үеэр компаниуд тодорхой саналууд хэлсэн байна. Эдгээрийн дийлэнх компанид нь вальютын ханш болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж зардал нэмэгдэж байгааг учирлажээ. Тиймээс тулгамдсан асуудлаа албан бичгээр ирүүлж, харьяа яамдад уламжлах тал дээр хамтран ажиллахаа Засаг даргын орлогч С.Батжаргал  компанийн удирдлагуудад илэрхийлсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 21 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 26 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 26 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 54 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 14 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин