“Дарга дээшээ, баатар доошоо...”

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Засгийн газрын шийдвэрийн тухай солигддог тэмдэг шиг ойлголт сүүлийн үед  бий боллоо. Уг нь танхимаараа хэлэлцэж баталсан гүйцэтгэх засаглалын  шийдвэр хамтынх гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл нэг нам гарч ирээд өмнөх тогтоол  шийдвэрийг  буруутгавал аль нэг сайдаараа “Туг тахиад” өнгөрдөг  гажиг жишиг бий болох гэж буй юм. Эхний “бай” нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан З.Баянсэлэнгэ  болоод байна. Салбарын сайдын хувьд тэрээр  “Түрээсийн орон сууц хөтөлбөр”  батлах Засгийн газрын  тогтоолын дагуу төслийг нь танилцуулсан төдий. Ер нь бол эхний гэрээ хэлцлийг  нь тухайн  үед  Хотын дарга байсан Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд хийчихсэн байсан.  АН  Засгийн газраа байгуулаад хөтөлбөр батална гээд бүх зургаа гаргачихсан байсан, ийм л асуудал. Яагаад гэвэл,  уг хөтөлбөрийг батлах, 223 айлын  орон сууцыг “Бэрэн” компаниас  15 тэрбум төгрөгт багтаан худалдаж авах гэхчлэн бүх асуудал нь Засгийн газрын тогтоолд тоо хэмжээ, хаанаас авах гэхчлэн тодорхой туссан байгаа юм. Түүнийг нь салбар хариуцсан сайд хуралдаанд танилцуулж, танхимаараа хэлэлцэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурж баталгаажуулжээ. “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн ажлын эхлэл ийнхүү  цаасан дээр  бэлэн болсон байна. Сүүлд Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, төсөв мөнгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн шийдвэрлэсэн байдаг. Тэр бүү хэл  Ж.Эрдэнбатын танхим “100 хоног”-оо сүр дуулиантай тэмдэглэхэд тэдний хийсэн, иргэдэд чиглэсэн гялайж гялтайх ганц ажил нь тэр болж байв. 2017 оны Ерөнхий­лөгчийн сонгуулийн өмнөөс  МАХН-ыг муухай харагдуулах,  Н.Энхбаярын хамтран зүтгэгчдийг “шүд сугалах” зарчмаар холдуулж хүчгүйдүүлэх  гэсэн аргын нэг нь З.Баянсэлэнгэ, түүнтэй холбоотой  “Түрээсийн орон сууц” хөтөлбөр болж хувирсан. Барилга, хот байгуу­лалтын сайд байхдаа уг  хөтөлбөрийг батлуулж,  улсад  900 сая төгрөгийн хохи­­рол учруулсан гэх үндэслэлээр З.Баянсэлэнгэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаа, про­курор, АТГ гээд шалгаагүй газар байхгүй.  Эцэст нь СХД-ийн анхан шатны шүүхээс түүнд  төрийн албанд гурван жил ажил­лахгүй байхаас гадна  торгуулийн ял ногдуулаад байна. Уг нь АТГ-ын шинжээч хэдхэн асуултаар л гэмт хэрэг мөн эсэхийг илрүүлчих боломжтой юм. Тухайлбал: -З.Баянсэлэнгэ Засгийн газрын 299 тоот тогтоолыг зөрчин тендер зарлах эрх байна уу? -Засгий газрын тогтоолд заасан Сангийн сайд Ч.Болорт үүрэг бол­го­сон 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг З.Баянсэлэнгэ захиран зарцуулсан уу? -Сангийн яамнаас “БЭРЭН” компанид хэзээ хэ­дэн төгрөг шилжүүлсэн бэ? -Тэр үед Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайд  хэн байсан бэ? -Засгийг газрын тог­тоолыг биелүүлсэн нь З.Баянсэлэнгэ эрх мэдлээ урвуулсан ашигласан гэмт хэрэг мөн үү? -Засгийн газрын тог­тоол хууль зөрчсөн нөхцөлд хэнд хариуцлага тооцох вэ гэсэн асуултад хариуг нь авч асуудлыг тодруулсан бол хэрэг мөн биш гэдэг нь тогтоогдоно. Гэтэл анхнаасаа асуудлыг улстөр­жүүлж улс төрийн зорил­гоор яллахыг эрхэм­лэ­сэн нь харагдаж байгаа юм. Засгийн газрын тог­­тоол, шийдвэр нь  танхимын буюу хамтын шийдвэр  байдаг. Түүнд аль нэг сайд дангаараа хариуцлага хүлээх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, аль нэг сайд Засгийн  газрын нэрийн өмнөөс  дангаараа шийдвэр гаргах, төсөв мөнгө гардаж шийдвэрлэх, захиран  зарцуулах  эрхгүй. Түүнтэй адил төсөвлөсөн  мөнгийг цааш нааш болгож зувчуулах, дундаас нь ашиг унагах ямар ч боломжгүй. Үндсэн хууль, бусад хууль, Засгийн газрын тухай хуульд ч үүнийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 45.1 дэх хэсэг болон мөн хуулийн 38.3, түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Монгол Улсын Засгийн газар нь асуудлыг танхимаараа хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэдэг, үйл ажиллагааныхаа талаар УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гарган, түүнд нь Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэж цагаан дээр хараар бичсэн нь  бий. Шүүх хурлын явцад З.Баянсэлэнгэ ч, гэрчээр мэдүүлэг өгсөн  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нар ч үүнийг  тайлбарласан байдаг. Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр баталсан нь “Засгийн газрын хамтын шийдвэр” гэдгийг ч мэдүүлсэн  байдаг. Хамгийн сонир­холтой нь анхан шатны шүүх  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрын бусад гишүүнийг “Хариуцсан ажилдаа хайнга ханд­сан” хэмээн үзэж, хэрэг­сэхгүй болгосон атлаа  З.Баянсэлэнгэд албан ту­шаалаа урвуулан ашигласан хэмээн өнөөг хүртэл ял тулгаж ирэв. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хамтын шийдвэрт нэг сайд нь ийн­хүү хариуцлага хүлээхээр болж буй бол У.Хүрэлсүхийн танхимын хувьд ямар ч захирамж, тогтоол, шийдвэр нь “Хамтынх” гэсэн статустайгаар хэрэгжээд явж байна.  Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаас нь чөлөөлсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 138 дугаар захирамж байна. Хэдийгээр Ж.Бат-Эрдэнэ огцрох өргөдлөө өгсөн ч гэлээ Ерөнхий сайдын зүгээс  салбарын сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх ёстой. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн амралтын өдөр өрөөндөө   гүйж  ирээд шууд  захирамж гаргачихсан. Тэр нь “Засгийн газар нь асуудлыг танхимаараа хэлэлцэж, олонхиороо шийд­вэрлэдэг, УИХ-ын өмнө хариуцлага хүлээ­дэг байгууллага” гэсэн  Үндсэн хууль болон бусад хууль,  Засгийн газрын тухай хуулиудыг зөрчөөд зогсохгүй УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан нь цагаан дээр хараар гэдэг шиг тодорхой байгаа.  Энэ талаар хэвлэлүүд ч асуудал хөнд­сөн, мөн иргэний нэ­хэмжл­эл ч Цэцэд очсон байдаг. Тэгвэл энэ асуудлыг хянан хэлэлцсэн Цэц “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийд­вэрийг хууль зөрчөөгүй”  гэж шийдвэрлэжээ.  Үн­дэс­лэлээ “Монгол Улсын Засгийн газар нь асуудлыг танхимаараа хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэдэг, үйл ажиллагааныхаа талаар УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гарган, түүнд нь Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурахаар хуульчилсныг” баримталсан гэжээ. Засгийн газрын аливаа шийдвэр танхимаараа хэлэлцэж гаргадаг хамтын шийдвэр байдаг. Ерөнхий сайд, асуудал хариуц­сан сайд гарын үзэг зурдаг” гэдгийг Цэц ийнхүү баталлаа. Хамгийн сонирхолтой нь  Үндсэн хуулийн цэц,  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр нь нэг хуулийн заалтыг хоёр өөрөөр тайлбарлалаа. Уг нь хоёр асуудал хуулийн нэг л заалтаар тайлбарлагдах учиртай. Тийм атал Үндсэн хуулийн цэц  У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайд болохоор нь тал засч  байгаа нь  “Дарга дээшээ” гэсэнтэй, шүүх нь    УИХ-ын гишүүнээс бууж иргэдийнхээ дунд алхаж яваа З.Баянсэлэнгийг   “Баатар доошоо” гэж буйтай  агаар нэг юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

6 цаг 4 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

11 цаг 7 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

12 цаг 19 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

12 цаг 53 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

19 цаг 33 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

19 цаг 48 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

19 цаг 48 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14