Дэлхийн хамгийн урт нислэг Монголын агаарын замаар дамжлаа

2018-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ҮЕНЧ "Сингапур Эйрлайнс" энэ сарын 11-нд  /2018.10.11/ дэлхийн хамгийн урт цагийн нислэг үйлджээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны мэдээгээр “Сингапур Эйрлайнс” агаарын тээвэрлэгчийн “Changi”-“Newark Liberty” чиглэлийн нийт 36 нислэг аравдугаар сарын 11-29-ний хооронд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхээр төлөвлөгдөн, зөвшөөрөл авсан байна. Дээрх агаарын тээвэрлэгч нь “Аэробус 350-941” маягийн агаарын хөлгөөр Сингапураас Нью-Йорк хүртэл /16,700 км/ зогсолтгүйгээр 19 цаг нислэг үйлдсэн ба агаарын хөлөгт нийт 150 зорчигч, багийн 17 гишүүн байжээ. Сингапураас хойд зүгт Камбож, Лаос, Хятад, Монгол, Оросын нутгуудыг дайран Хойд туйлын агаарын зам, баруун зүгт Баффин арлаар дамжин Нью-Йорк хүртэл үргэлжилсэн байна. Монгол Улсын агаарын зайд аравдугаар сарын 13-ны өдрийн 02:06 цагт LETBI агаарын хаалгаар нэвтрэн B480 агаарын замаар нийт 01:00 цагийн нислэг үйлдэн MORIT агаарын хаалгаар 03:06 цагт БНХАУ-ын агаарын зайд нэвтрэн оржээ. Монгол Улсын агаарын зайгаар уг нислэг 2018-2019 оны өвлийн улиралд өдөр бүр буюу нийт 306 нислэг “Changi” олон улсын нисэх буудал болон “Newark Liberty” олон улсын нисэх буудлын хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Мөн дэлхийн хамгийн урт цагийн нислэгүүд болох Сингапур-Нью-Йорк, Лос-Анжелес-Сингапур, Сан Франциско-Сингапур зэрэг гурван чиглэл нь Монгол Улсын агаарын зайд 2017-2018 оны зуны улиралд 900 орчим нислэг төлөвлөгдөн, зөвшөөрөл авсан юм. ХАМГИЙН УРТ НИСЛЭГҮҮД 1. Сингапур – Нью-Йорк – 16,700км 2. Доха – Окланд – 14,259км 3. Лондон – Перт – 14,496км 4. Дубай – Окланд – 14,200км 5. Лос-Анжелес – Сингапур – 14,113км 6. Сидней – Хьюстон – 13,833км 7. Сидней – Даллас – 13,837км 8. Сан Франциско – Сингапур – 13,592км 9. Атланта – Йоханнесбург – 13,581км 10. Абу Даби – Лос Анжелес – 13,502км Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 20 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 25 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 25 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 53 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 13 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин