МЭХ-ны ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэлийг сонгов

2018-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэгдсэн V чуулган болж шинэ ерөнхийлөгчийг сонголоо. МЭХ-ны ерөнхийлөгчид Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл, Н.Золзаяа, Д.Энхжаргал нар өрсөлдөхөөр хүсэлтээ ирүүлсэн ч  Н.Золзаяа, Д.Энхжаргал нар нэрээ татаж, Ж.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл нар өрсөлдсөн байна. Нийт 143 төлөөлөгч саналаа өгснөөс Б.Оюунгэрэл 82 , Ж.Эрдэнэчимэг 61 гишүүний санал авчээ. 94 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Оюунгэрэл нь chuhal.mn сайтын ерөнхий захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүнээр ажиллаж байжээ. Тэрээр холбоог олон нийтэд нээлттэй болгохоос гадна, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажлаа эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Чуулганд есөн дүүрэг, 21 аймаг, 300 гаруй сумын төлөөлөл 3000 эмэгтэй оролцсон бөгөөд энэ удаагийн хуралдаанаар дүрмийн шинэчлэлээ хийсэн нь чуулганы томоохон ололт байлаа гэдгийг чуулганд оролцсон төлөөлөгчид онцоллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

2026-04-03
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

2026-04-03
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

2026-04-03
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-04-03
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

2026-04-03
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

2026-04-02
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

2026-04-02