Аман зохиолын анхдагч Б.Содном

2018-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх, соёл, утга зохиолыг судлах, нэр томъёог боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдын нэг, Д.Нацагдоржийн шагналт судлаач, нэр томъёоч Б.Содномын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Энэ талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, доктор А.Алимаа болон үр хүүхдүүд нь ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш Үндэсний номын санд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Б.Содном бага сургуульд зургаан сар суралцаад дунд сургуульд шилжиж 1926 оны тавдугаар сард төгсчээ. 1926-1930 онд Германы Берлин, 1931 онд ЗХУ-ын шинжлэх ухааны академийн оюутны сургуульд суралцаж байгаад 1933 онд өвчний улмаас чөлөөлөгдөн Шинжлэх ухааны академид ирж ажилласан байна. Тэрээр 1938 оноос эрдэм шинжилгээний ажилтан, 1941-1947онд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Б.Содном ном товхимол 24, өгүүлэл 70 гаруйг бичсэн бөгөөд уран зохиол, ардын аман зохиолын талаар олон өгүүлэл бичиж, цуглуулсан эхүүдээ эмхэтгэл болгон хэвлүүлсэн байна. Мөн “Д.Нацагдоржийн уран зохиолын тухай”, “Д.Нацагдоржийн намтар зохиол”, “Д.Нацагдоржийн зарим уран зохиолын судалгаа” II зохиол, бүтээлийг шинжлэх ухааны үүднээс анх судалжээ. Түүний талаар хүмүүс юу хэлснийг хүргэж байна.   Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, доктор А.Алимаа: Б.Содном гуай хоёр удаа хэлмэгдсэн судлаач -Б.Содном гуайг 1938 онд Дотоод яаманд баривчилж “Хувьсгалын эсэргүү бүлгэмд элссэн” гэж улс төрийн хилс хэрэгт тулгасан ч 1940 онд сулласан. Гэвч түүнийг 1947 онд албан тушаалын хувьд хариуцлагагүй хандсан, эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэмээн дахин буруутган хорих ялаар шийтгэсэн. Ингээд 1951 онд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Хэдийгээр цагаадсан ч эрдмийн зэрэг хамгаалах боломжийг нь олгоогүй. Эрдэм шинжилгээний хурлыг угтаж бид Б.Содномын эмхэтгэсэн гурван боть номыг Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарынхан цэвэр аман зохиолыг нь бэлдэж хэвлэсэн. Манайд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай гээд нэрт эрдэмтдийн аман зохиолын ном олон гарсан. Гэвч анхдагч нь хэн байв гэдэг асуудлыг бид энэ номноос сөхөж тавьснаараа онцлогтой. Социализмын үед Чингис хааны нэрийг хэлэх цээртэй байсан ч “Чингисийн эр хоёр загал” номыг бичээд, орос хэл дээр хэвлүүлсэн байна. Түүний охин Үзмээ АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Тэрээр аавынхаа энэ номыг англи хэл дээр хэвлүүлжээ. Энэ мэтчилэн бид Б.Содном гуайн шинжлэх ухааны анхдагчийн хэн бэ гэдэг байр байдлыг гаргаж тавина. Шинжлэх ухааны түүх ямар замаар туулж ирсэн бэ гэдгийг энэ хүний амьдралаар олон нийтэд хүргэх болно. Охин Үзмээ: Миний аав зургаан салбарт хувь нэмрээ оруулсан -Манайх 11 хүүхэдтэй, би айлын зургаа дахь охин. Намайг 14 настай байхад аав маань өөд болсон. Миний аав зургаан салбарт хувь нэмрээ оруулсан. Тухайлбал, Д.Нацагдорж судлал, нэр томъёо, хэл шинжлэл, уран зохиол, аман зохиол, угсаатны зүйг судлахын зэрэгцээ зохиол бүтээл бичсэн. Үүнээс гадна ерөнхий боловсролын сурах бичигт үлгэр домог, ёгт үлгэр, ертөнцийн гурав, дөрөв, Далан худалчийн үлгэрийг хэвлүүлсэн байдаг. Энэ хийж бүтээсэн уран бүтээл нь миний аавын зорьсон зорилго. Тиймээс аавынхаа зорьсон зорилгыг өчүүхэн ч болтугай үргэлжлүүлнэ. Хүү С.Цогоо: Миний аав шударга, үндэсний үзэлтэй хүн байсан -Миний аавын түүх их сайхан. Анх Герман улс руу явахад нь Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хүү, Д.Сүхбаатар жанжны хүүтэй III шатанд ороход миний аав шалгараад явж байсан. Тэр үед Хичээнгүй сайд Б.Цэрэндорж гуай “Миний хүү хар ажлын, Д.Сүхбаатар жанжны хүү цэргийн, ядуу ард Содномын хүү номын хүн болох юм байна” гэж хэлж байсан гэдэг. Тэр үед улс нийгэм шударга байсан байна. Мөн шавь нар нь “Үндэсний үзэлтэй байсан. Тиймээс ардын аман зохиолыг маш тулгуу үзэж бүгдийг нь цаасан дээр буулгахын төлөө зорьж байсан” гэж ярьдаг. Д.Нацагдорж судлалыг хамгийн анх бий болгосон. Хоёулаа нэг нутгийнх. Д.Нацагдоржийн шагнал, хөшөө, музейг нь бий болгож мөнхөлсөн хүн. Хэт их үндэсний үзэлтэй, Чингис хааныг магтан дуулсан, Нууц товчоо яах аргагүй түүхийн эх сурвалж мөн гэж хэлснийхээ төлөө хэлмэгдэж, намаасаа хөөгдөж байсан. Миний аав хэлэх гэсэн үгээ хэлдэг шударга хүн байсан. Үүнээсээ болж хэлмэгдсэн байх магадлалтай. Эх сурвалж www.polit.mn  
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

7 цаг 13 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

12 цаг 16 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

13 цаг 28 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

14 цаг 2 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

20 цаг 42 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

20 цаг 57 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

20 цаг 57 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14