Ахмадуудаа дэмжих жил болгосон нь анхдагч байлаа

2018-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хөвсгөлчүүд  2018 оныг “Ахмад настнаа дэмжих-Амьдрах орчноо сайжруулах” жил болгон зарлаж,  ахмадуудад чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал, аймгийн төсвөөс 150 сая төгрөг баталж, ахмад настны урлаг, спортын наадам, анхдугаар чуулганыг зохион байгуулж, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах, аливаа үйлчилгээнд дараалал харгалзахгүй хамруулах, зорилтот бүлгийн ахмадууад гэр орон олгох зэрэг ажлыг шийдвэрлэсэн байна.
Ц.БАЯР

Мөрөн хотын төв гудамжаар өдрийн 12:00 цагийн үед Цагдаагийн машинууд гэрэл цацруулан дохиогоо хангинуулан явж байв. Энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд түр зогсож зай тавьж өгнө. Төвөөс хэн нэгэн дарга ирсэн юм байхдаа хэмээн бодож зогстол машины цонхоор одон тэмдгээ гялалзуулсан ахмад настнуудын зарим нь гараараа даллаж зарим нь ёсолсон яваа харагдав. Аймгийн цагдаагийн байгууллага  өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж Мөрөн хотыг нар зөв тойрч байгаа нь энэ аж. Энэ өдрүүдэд манай сурвалжлах хэсэг Хөвсгөл аймагт ажилласан юм. Хөвсгөл аймаг 2018 оныг “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих” жил болгосон нь ийнхүү аж ахуйн нэгж, байгууллагууд ахмад настнуудынхаа амьдрах орчныг сайжруулж тэдэнд тулгамдсан олон асуудлыг өөрсдийн боломж бололцоонд тохируулан шийдвэрлэсээр байгаа нь   үр дүнтэй ажил болсон аж. Аймгууд  шинэ он гарангуут тухайн жилийг салбар бүрээр нэрлэсэн жил болгон зарладаг уламжлал тогтсон ажээ. Нэрлэсэн жилийн хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил бүгд анхаарлаа хандуулж бүтээлч ажил хийдэг онцлогтой. Түүний нэг нь  ахмадуудын өмнө тулгамдсан олон чухал асуудлыг аймаг орон нутгаас шийдвэрлэжээ. Олон улсын ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр соёл спортын өргөөндөө цугларсан ахмадуудын өмнө нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж баяр хүргэснээр арга хэмжээ эхэлсэн юм. Арга хэмжээнд  аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, аймгийн ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар, Мөрөн сумын ахмадын хорооны дарга н.Ганбаатар нар оролцсон юм.

[caption id="attachment_59075" align="aligncenter" width="750"]“Ахмадын баяр”-ын нээлтийн арга хэмжээ. 2018.10.01. Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар. “Ахмадын баяр”-ын нээлтийн арга хэмжээ. 2018.10.01. Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар.[/caption]

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 330 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Хөвсгөл аймаг 11200 ахмад настантай.  “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих” жилийн ажлын хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангаас 330 сая төгрөг зарцуулж ахмадуудынхаа  амьжиргааг дээшлүүлэх, амьдрах орчинг сайжруулах, эрүүл мэндийг нь хамгаалахад, зориулсан байна. Түүнчлэн ахмадуудынхаа 15 хувийг амралт сувилалд  хамруулж  Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын дагуу Мөрөн суманд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих газруудыг тогтоож аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 64 сая төгрөг төсөвлөн ажиллаж байна. “Эрүүл иргэн, эрхэм баян” дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн явуулын үйлчилгээг зургаан суманд зохион байгуулж 5600 гаруй ахмадыг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулжээ. Мөн байнгын  асаргаа шаардлагатай, эмчийн хяналтад байдаг 2070 ахмадад нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж зөвлөгөө өгчээ. Хөдөлмөр эрхлэх чадвартай, мэргэжлийн өндөр чадамжтай ахмадуудын зөвлөх багийг салбар бүрт байгуулж 58 хүнд 150 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж “Ахмад настны тухай  болон Нийгмийн халамжийн тухай”  хуулийн дагуу  давхардсан тоогоор 15769 ахмадад 1.2 тэрбум төгрөгийн тусалцаа үзүүлсэн байна.

10-12-6a3

Гэр бүл, хамт олон, хүүхэд залуучуудад ахмадаа хүндлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор Мөрөн сумын баг бүрт ахмадын газар, Дэлхийн гэр бүлийн өдрөөр “Манлайлагч гэр бүл ” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулжээ. Тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор урлаг, спортын наадмыг хоёр үе шаттай зохион байгуулсан нь  2000 гаруй ахмад хамарсан том арга хэмжээ болжээ. Энэ үеэр аймгийн удирдлагуудын зүгээс 750 хүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн сар бүрийн 1-ний үйлчилгээний газрууд ахмадууддаа зориулж хямдралтай үнээр үйлчлэхийг хэвшүүлсэн аж. Орон байргүй 50 хүнд  гэр олгож 200 ахмад настанд орон байраа сайжруулахад нь зориулж  санхүүжилтийг нь шийдвэрлэжээ. Байгууллага бүр зорилтот бүлгийн харъяалалгүй нэг ахмад настанг харьяандаа авах шийдвэр гаргаснаар 100 гаруй  байгууллага 568 ахмадыг харьяалалдаа авчээ. Тэдэнд  санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн байна. Нийгмийн даатгалын хэлтэс сар бүрийн 1-ний өдөр ахмадын тэтгэврийг олгож шинээр тэтгэвэрт орогсдын материалыг долоо хоногийн дотор бүрдүүлдэг болжээ. Эмнэлгүүд ахмадуудаа дугаар харгалзахгүй үйлчилгээ үзүүлж байгаа бол сургуулиуд хуулийн дагуу сурагчдынхаа дэмжлэгтэй ахмад настанд туслах сан байгуулж хуримтлал үүсгэж эхэлжээ. 34 сургуулийн  6-12 ангийн 346 бүлэг “Нэг  бүлэг, нэг ахмад настан” хөдөлгөөн өрнүүлж 340 гаруй ахмад настанд  тусалсан зэргээр нэрлэсэн жилийн ажилд төрийн байгууллага болон иргэд  санаачлагатай ажилласан гэж удирдлагууд онцолж байлаа. Ахмад настнуудынхаа үг сургаалийг ганц өдрөөр биш үеийн үед санаж хэрэгжүүлж, хэвшүүлэх нь үр хойч бидний үүрэг хэмээн Засаг дарга Л.Ганболд  тодотгож байв. Энэ үеэр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Мөрөн сумын ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг илгээснийг дуулгав.

“АХМАД НАСТАНД ЭЭЛТЭЙ АЙМАГ БОЛНО” ДЭД ХӨТӨЛБӨР БАТАЛЖЭЭ

[caption id="attachment_59077" align="aligncenter" width="750"]Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагууд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, “Бөхийн өргөө”-ндөө урлагийн тоглолт сонирхуулж, шагнал урамшуулал гардуулж, ахмадуудад зориулсан хямдралтай худалдаа үйлчилгээг явуулсан юм. Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагууд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, “Бөхийн өргөө”-ндөө урлагийн тоглолт сонирхуулж, шагнал урамшуулал гардуулж, ахмадуудад зориулсан хямдралтай худалдаа үйлчилгээг явуулсан юм.[/caption] [caption id="attachment_59078" align="aligncenter" width="750"]10-12-6a5 Энэ үеэр 100 ахмад настны хийн дасгалын үзүүлбэр үзүүлж, ахмадуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулав.[/caption]

Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар ахмад настанд ээлтэй аймаг болох дунд хугацааны хөтөлбөр боловсруулан ИТХ-аар батлуулжээ. Мөн 2018 оныг ахмадын жил болгосон нь  Монгол улсын хэмжээнд жишиг болох анхдагч онцлог ажил болсон хэмээн Олон улсын ахмадын баярын арга хэмжээний нээлтийн үеэр тэр онцолж байв. Ахмадуудын хүсэл, санаачлагаараа эхлүүлсэн ажлыг аймгийн удирдлагууд үргэлжлүүлэн үр дүнд хүргэжээ. “Манай ахмадын хороо “Таван за” гэдэг ухагдахууныг дэвшүүлсэн. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих дэд хөтөлбөртэй. Энэ нь бодлогын 29 зорилттой, хэрэгжүүлэх 119 арга хэмжээтэй аж. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сард урлаг, спортын наадмыг амжилттай зохион байгуулжээ. Ахмадын хорооны байранд эрүүл амьдрах ухааны сургалтад хамрагдан тоглоом наадгай тоглох, хийн дасгал хийх ажлын цагийн хуваарьтай. Түүнчлэн 27 суманд чийрэгжүүлэлтийн төвийг сэргээж тэнд урамшуулалт цалинтай арга зүйчдийг ажиллуулж байгаа аж. 96 хүн зөвлөх үйлчилгээнд орж 12 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан бол зургаан ахмад настанд жижиг, дунд үлйдвэрлэл эрхлэхээр 12 сая 500 мянган төгрөгийн эргэн төлөгдөх хүүтэй зээл авсан байна. Одоо аймгийн нийт өндөр настны 7873 нь эмэгтэйчүүд. 70 хүртэл настай 8345, 70-90 настай 2700 гаруй 90 дээш настай 88, 100-гаас дээш настай  дөрвөн хүн байна. Мөн ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд тусалцаа үзүүлсэн УИХ-ын дэд дарга  Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарт аймгийн удирдлагууд ахмадуудынхаа өмнөөс баяр хүргэж байгааг манай сониноор дамжуулан  уламжилсан юм. Ахмадын баярын өдрөөр зарим ахмадын сэтгэгдлийг хуваалцлаа.

Г.Гомбосүрэн:

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

-Би улсад 48 жил ажилласан. 89 настай. Төр, засаг хөдөлмөр бүтээлийг минь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Олон улсын ахмадын баярыг өмнөх жилүүдээс өргөн тэмдэглэж байна. Ахмадууд сэтгэл өндөр байна. Аймаг орон нутгийн ажил үйлс өөдрөг байх болтугай гэж ерөөе.

Б.Рэгзэдмаа:

ХҮҮХДҮҮДДЭЭ МАЛ МАЛЛАХ УХААНААС ЗААЖ СУРГАДАГ

-Би Мөрөн сумын X хороонд амьдарч байна. Насаараа мал малласан.Одоо зундаа хөдөө гарч хүүхдүүддээ мал маллах ухаанаас зааж сургаж байна. Өнөөдөр их баяртай байна. Төр, засаг маань биднийг гэсэн сэтгэлээр хандсанд туйлын баярлаж байна.

П.Ёндон:

АЙМГИЙН ЕРӨНХИЙ ЭМЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙЛАА

-Би эмч хүн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллаж байлаа. Ахмадын жилийн хүрээнд  бидний төлөө их ажил хийсэн. Энэхүү санаачилсан ажлыг ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн дарга нартаа баярлаж сууна. Цаашдаа энэ ажлаа тасралтгүй  зохиож байвал зүгээр санагдлаа. Өндөр настнуудын царайг харж байхад их өндөр сэтгэгдэлтэй байна.

Я.Гомбо:

БҮХ ЦЭРГИЙН ЖАНЖИН Х.ЧОЙБАЛСАНГИЙН МОРЬТ ХОРООНД АЛБА ХААСАН

-Би 1944 онд цэрэгт явж 1945 оны эх орны чөлөөлөх дайнд оролцож Хятадын Цагаан хэрэм хүртэл тэмцэж явсан ахмад дайчин. Бүх цэргийн жанжин Х.Чойбалсангийн   командалж явсан морьт хороонд алба хаасан. Өнөөдөр ах нь 96 хүрч, 100 нас дөхөж байна. Сая таягтай ахмадын хурдан явах тэмцээнд түрүүллээ. Таягаа хол тавих тусам их зам хорооодог юм. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Төр, засагтаа баярлалаа. Би долоон хүү, хоёр охинтой. Бүгд амьд сэрүүн. Саяхан ач хүүтэйгээ амьдарч байгаад өрх тусгаарласан. Одоо миний том хүү 70 настай. Би Мөрөн сумын VIII багт улсаас өгсөн байранд амьдардаг гэсэн юм.

Олон улсын ахмадын баярын арга хэмжээг то­хиол­дуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар мэндчилгээ ирүүлснийг аймаг дахь бие төлөөлөгч нь уншиж танилцуулсан юм. Л.Энх-Амгалан мэндчилгээндээ “Аймгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдарч байгаа ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд дэвшүүлье.Та бүхнийхээ их  итгэл, дэмжлэгээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаагийн хувьд төрийн бодлогоор ахмадуудаа дэмжих, хууль эрх зүйн орчноор баталгаажуулан анхаарч ажиллаж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 60-аас дээш насны ахмадуудаа насны хишиг хөтөлбөрт хамруулах хуулийн төслийг батлуулж ажилласны зэрэгцээ ахмадын мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, тэт­гэврийн зээлийн хүүг буу­руулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ. “Элэг бүтэн монгол”хөтөлбөрийн хүрээнд 70-аас дээш насны ахмадуудыг элэгний С,В вирусын үзлэгт хамруулсан. Мөн малчин нийгмийн даатгалаа төлөөгүй бол нөхөн төлүүлэх боломжийг  УИХ-аас батлуулав” хэмээсэн байв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын мэндчилгээг түүний биет төлөөлөгч н.Сарангэрэл уншиж танилцуулав. Тэрээр Хөвсгөл аймгийн болон Мөрөн сумын ахмадын хороонд тус бүр 500 мянган төгрөгийн хандив өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Мөрөн сумын 3000 гаруй ахмадад гарын бэлгээ илгээжээ.  Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, “Ирээдүй XI зуун” сургуулийн сурагчид, Энэтхэг бүжгийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт бүжгийн хамтлаг уран бүтээлээ толилуулав. Мөн аймгийн хийн дасгалын аварга  ахмадын хамтлаг үзүүлбэрээ үзүүлсэн нь тус аймгийн  ахмадуудын амьдрах урам зоргийг бадраасан үйл явдал болсныг ахмадууд ярьж байв. Энэ өдөр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 50 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнгээ гаргаж ахмадууддаа хөнгөлттэй үнээр үйлчилж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

4 цаг 12 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

4 цаг 15 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

5 цаг 8 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

14 цаг 13 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

14 цаг 13 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Өчигдөр 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Өчигдөр 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Өчигдөр 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Өчигдөр 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Өчигдөр 15 цаг 01 мин