Монгол Улсын хилийг сансраас хамгаалах боломж байна

2018-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА

Монгол Улсын хил хамгаалалтын аюулгүй байдлыг олон улсын хэмжээнд авч үзэж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хил хамгаалах оновчтой загвар хувилбаруудыг дэвшүүллээ. Хоёр хөрш АНУ, Их Британи, БНСУ, Украйн  болон Хил хамгаалах, цагдаа, онцгой гэсэн хууль  сахиулах чиг үүрэг бүхий 35 байгууллагын төлөөлөл, Элчин сайдын яамд, эрдэм шинжилгээний хүрээлэн, залуу судлаачид бүтэн өдөр Хууль сахиулах сургууль дээр зөвхөн хилийн аюулгүй байдлын талаар хэлэлцсэн нь хурлын цар хүрээг харуулж буй юм. Энэ хүрээнд гурван салбар хуралдаанаар хилийн хамгаалалтын талаар гадна, дотны 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр Монгол Улс, ОХУ-ын Хил хамгаалах болон Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ажил хэрэгч уулзалт, хэлэлцүүлгийг зохиосон онцлох арга хэмжээ боллоо.

ХСИС-ийн захирал, доктор, профессор, хурандаа Ө.Энхтөр “Аюулгүй байдлын орчин хувьсан өөрчлөгдөж, олон улсын харилцааны чиг хандлагыг урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл үүссэн байна.Өөрөөр хэлбэл, эх газрын буюу их гүрний уламжлалт геополитикийн өрсөлдөөн сэдэрч, бүс нутгийн төдийгүй дэлхий дахиныг хамарсан хямралыг өдөөж болзошгүй байдалд хүрээд байна. Их гүрнүүдийн нөлөөг бэхжүүлэх геполитикийн энэ өрсөлдөөн улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд шууд болон дам нөлөөлж, зарим улсын хилийн дархан халдашгүй байдлыг алдагдуулахад хүрч байна. Энэ хурлаар хилийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх эхлэлийг тавьж Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг “Хилийн тухай хууль”-д хуульчлан оруулахад бодит хувь нэмэр үзүүлсэн гэж манай зарим судлаач үздэг. Энэ нь Хилийн аюулгүй байдлыг хангах обьектив үнэлгээ гаргахад бидний судалгаа шинжилгээ үр дүнтэй байсны илрэл гэж ойлгодог” гэж тэмдэглэлээ.

Мөн ХХЕГ-ын дарга хошууч генерал Ц.Сэргэлэн энэ олон улсын хурал орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ой, баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтын 70 жилийн ойн ажлын залгамж болон зохион байгуулагдаж байгааг онцолсон юм.

САНСРЫН ТЕХНОЛОГИОР ХИЛИЙГ БҮХЭЛД НЬ ХЯНАЖ ХИЛ ЗӨРЧИГЧИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛНЭ

 10-12-7й1

 “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр хилийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй байдлыг хамгаалах талаар олон сонирхолтой, шинэлэг санал санаачилга дэвшүүлсэн илтгэл тавигдсаны дотор Эрдэм их сургуулийн Инновацийн төвийн захирал, доктор профессор Ш.Бат-Эрдэнэ хилийн хамгаалалтад сансрын технологи нэвтрүүлэх саналыг дэвшүүлэв.

Тэрээр илтгэлдээ “Хилийн аюулгүй байдалд гурван систем байх ёстой. Газар дээрх хилийн зурвас, агаар мандал буюу сансрын зурвас, газрын хэвлийн аюулгүй байдлыг авч үзэх ёстой. Энэ бүгд дээр техник технологийн дэвшилт ололтууд хөгжиж байна. Тэр дундаа орчин үеийн радио долгион, нано технологийн систем,  сансар, мэдээлэл харилцааны технологийн бүх ололтыг цогцоор шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна. Үүнийг хийх боломж ч манай улсад бүрдсэн. Асар олон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэгдсэн хэрнээ нэгдсэн бодлогогүй, салангид явсаар өдий хүрлээ. Энэ шинэ гадна дотны ололтуудыг Монголын хөрсөнд буулгах, улам сайжруулах, зөв ашиглаж сурах чиглэлээр хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Хил орчмын хамгаалалтын бүс, хилийн аюулгүй байдал, хилээр нэвтэрч байгаа бараа материал, хүмүүстэй холбогдсон өгөгдөл мэдээллийг харилцан солилцох боломжийг бүрдүүлэх юм. Ялангуяа, хилийн шуурхай мэдээллийн системийг орчин үеийн технологи ашиглаж идэвхжүүлэх асуудалд техник технологийн шинэчлэл, инновацийг нэвтрүүлэхээс өөр аргагүй. Хил хамгаалах, онцгой байдал, Батлан хамгаалах байгууллага нь үндэсний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий хүчний болон төрийн байгууллагууд мэдээлэл солилцохдоо нууцлал өндөр, аюулгүй дамжуулах мэдээллийн системийг бүрдүүлэх чиглэлээр судалгаа  хийж байгаа ч тэр бүр ойлгож хэрэгжүүлэхгүй байх асуудал байна. Заавал хил дээр хүн байж хамгаалах биш сансрын технологиор бүхэлд нь хянадаг системтэй болох юм бол хилийн аюулгүй байдлыг бүхэлд нь хянаж хил зөрчигчийг шуурхай илрүүлэх юм.

Хөрөнгө мөнгийг аажмаар шат дараатай шийдвэрлэж болно. Хил зөрчих магадлал өндөр газруудад радио хяналтын системийг бий болгож сансрын хиймэл дагуултай холбох гэх мэтээр хэрэгжүүлж болно. ОХУ бол сансрын холбооны системийг хилийн зурвасын дагуу бүхэлд нь хянадаг” гэв. Энэ талын судалгаанууд хийж байгаа. Хилийн хамгаалалтад радио долгион, радио цацрагийн систем, богино болон хэт богино долгионы систем, сансрын технологи нэвтрүүлэх шаардлагатай. Ингэснээр нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад бүхлээр нь хамаарсан мэдээлэл дамжуулах, хүлээж авах боломжийг бүрдүүлнэ. Тэр боломж нь манай нөхцөлд сансраас мэдээлэл дамжуулах юм. Ийм боломж бааз суурь  Монголд бий.

Сансрын технологийн үндсэн дээр мэдээлэл дамжуулах ажил эрчимжихийн зэрэгцээ орчин үеийн тоон технологийн мэдээлэл дамжуулах системийг иж бүрнээр нь нэвтрүүлэх боломжтойг эрдэмтэд судалж гаргасан байна.

ХӨРШ ОРНУУД ХИЛЭЭ БҮХ НИЙТЭЭР БУЮУ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАРЧМААР ХАМГААЛЖ БАЙНА

 10-12-7й3

Мөн энэ үеэр “2014 онд ОХУ, Монголын хооронд визгүй зорчиж эхэлснээр иргэд болон ачаа тээврийн урсгал эрс нэмэгдсэн. Үүнийг дагасан зөрчлийн тоо ч өссөн. Сүүлийн жилд ОХУ руу зөрчсөн монголчуудын тоо саяыг давсан. Авто осол гаргах, хурд хэтрүүлэх, машины бичиг баримт бүрэн бус, явган зорчигчдод зам тавьж өгдөггүй.Оршин суух журам зөрчих, хориотой бараа нэвтрүүлэхийг завдах, архидан согтуурч хоорондоо болон Буриадын иргэдтэй маргалдаж, зодолдох, хулгай хийх зөрчил илэрч байна” гэдгийг ОХУ-ын эрдэмтэн хэлж байв.

Түүнчлэн улс орнууд өөрсдийн онцлогт тохирсон хилийн аюулгүй байдлаа хангах арга зам, загваруудыг эрэлхийлж байгаа талаар доктор, профессор, хурандаа Ц.Ганболд “Хил хамгаалалтад айж, эмээх түгших зүйлгүй, амгалан тайван байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Хятадын цагаан хэрэм шиг хилийн хана, саад байгуулж хилээ хамгаалж байгаа улс орон цөөнгүй байна. Энэ нь хууль бус цагаачдын урсгалыг хаах, хориотой бараа бүтээгдэхүүнийг сааруулж байна. Мөн АНУ, Канадын хувьд хамтын хяналтын систем байгуулах замаар хилээ хамгаалж байна. Хоёр тал харилцан хамтран нэг цонхны үйлчилгээ явуулж байна гэж хэлж болно. Хилийн боомтоор нэг секундэд нэг хил зөрчигчийг, зургаан секунд тутамд ачааны автомашиныг шалган нэвтрүүлж байдаг. Харилцан тэгш эрхтэйгээр хамтын хяналтын системийг хэрэгжүүлдэг.

Европын холбооны орнууд  хилээ нэгдсэн хүч нэгдмэл зохион байгуулалтаар нэгдсэн мэдээллийн санд үндэслэн хамгаалдаг. Түүнчлэн хөрш орнууд дотоодын болон олон улсын эрх зүйн цогц чадамжид тулгуурлахад амжилттай ажиллаж байна. ОХУ бол хилээ бүх нийтээр хамгаалах зарчимтай. Хятад улс хоёр улс нэг хил буюу хамтын ажиллагааны зарчмаар хилээ хамгаалж байна. Энэ аргуудыг судалж Монголын онцлогт тохируулан заримыг нь сайжруулах, нутагшуулах зэргээр хэрэглэх ёстой. Хил хяналтын хамтын системийг хөрш орнуудтай хэрэгжүүлэх нь үр дүнтэй” гэлээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлын үр дүнгээр зөвлөмж гаргаж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд болон төв байгууллагууд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад хүргүүлэх юм. Монгол  Улсын  хилийн аюулгүй байдлыг хангах, түүний шинжлэх ухааны үндэслэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг сайжруулах, хил хамгаалах, хилийн хяналтын ба хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өнөөдрийнхөөс илүү үр дүнтэй шинэ шатанд гаргахад ийнхүү бүх талын оролцоог хангаж байгаа нь үр дүнтэйг хуралд оролцогчид хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

2 цаг 13 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 18 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 18 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 46 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 6 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин