Хиймэл оюун ухаан, цахим мөнгөтэй “ICT-Expo-2018”

2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 12 дахь удаагаа зохион байгуулж буй “ICT-Expo-2018” үзэсгэлэн “Дижитал хөгжилд хамтдаа” уриатайгаар өчигдөр эхэллээ. Технологийн салбарын хөгжлийн чиг хандлагыг нэг дороос авах боломж олгодог уг үзэсгэлэнд гар утас, тээвэр ложистик, сошиал хөгжил, харилцаа холбоо, кино суваг, сервер хостингийн үйлчилгээ, цахим санхүү гэсэн чиглэлээр компаниуд оролцож шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэж байна. Үзэсгэлэн өнөөдөр үргэлжлээд дуусах юм.   ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮЧЭЭ АВЧЭЭ   Мэдээлэл, технологийн салбарт хиймэл оюун ухаан бүхий программ, тоног төхөөрөмжүүд хүч түрэн орж ирж байгааг эндээс харж болохоор байв. Ялангуяа, энэ програмаар хийсэн хяналтын камеруудыг дэлгүүр, автомашины зогсоол, авто замд ашиглаж болохоор байна. Тухайлбал, “IT zone” компанийн Дахуа брэндийн хиймэл оюун бүхий хяналтын камер нь тухайн обьектод орж ирсэн хүний царайг тодорхойлон хадгалах юм. Тэр хүн дахин орж ирэхэд мэдээлэх чадвартайгаас гадна өдөрт орж гарсан хүмүүсийн хүйс, насанд дүгнэлт хийх чадвартай аж. Ингэснээр үнэнч хэрэглэгчээ олох, хулгайчийг цаг алдалгүй барих олон давуу талтай юм байна. Бас нэгэн сонирхолтой шийдэл нь дулаан мэдрэгчтэй камер байв. Тодорхой хугацаанд тухайн обьектийн аль хэсэгт хүн хамгийн ихээр цуглаж байгааг боловсруулан харуулж байлаа. Өөрөөр хэлбэл, супермаркетууд энэ камерыг ашиглан хамгийн их хүн эргэлддэг хэсгээ тодорхойлж, бараа өрөлтийн менежмэнтээ хийх боломжтой гэсэн үг. Мөн үзэсгэлэнд хэд хэдэн компани хиймэл оюун ухаан дээр суурилсан байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх технологийн шийдлүүдийг танилцуулж байв. Байгууллагын цалингийн, хүний нөөцийн, санхүү нягтлан бодох бүртгэлийн систем, цаг бүртгэл, дотуур холбоо, видео хурал гэсэн бүх төрлийн харилцааг илүү хялбараар зохицуулсан үйлчилгээнүүдийг “Call pro”, “Veritech”, “Vertexmon” компани санал болгож байв.   ФИНТЕК БУЮУ АППЛИКЭЙШНИЙ ЭРИН ҮЕ   Цахим санхүү, цахим контент, цахим мөнгө гэсэн үг энэ жилийн үзэсгэлэнг тодорхойлж байв. Тухайлбал, АТМ, пос машинаас эхэлсэн санхүүгийн цахим үйлчилгээ сүүлийн үед олон нийтийн сүлжээ буюу сошиалтай холбогдож  байгааг “candy” цахим мөнгөнийхөө лицензийг өнгөрсөн долоо хоногт гардаж авсан “Мобиком” корпорацийнхан илтгэл­дээ онцолж байв. Бан­кууд цахим банкны үйлчилгээгээ танил­цуулж, цахим ирээдүйн талаар санал солилцлоо. Дижитал хөгжлийн хамгийн хялбар хэрэглээнд тооцогддог аппликэйшн зохиогч, хөг­жүү­лэгчдийг “Юнител” групп энэ жилийн үзэс­гэлэнд дэмжин ажил­лажээ. Хот хооронд найдвартай, даатгалтай унаанд дайгдах боломж­той “Замдаа” апп, ажилдаа явахдаа болон гэртээ харихдаа сул суудалдаа хүн дайгаад явах боломжтой “beeco” аппыг хүмүүс сонирхож байв. Түүнчлэн шөнийн цэнгээний газруудын нэгдсэн мэдээлэл болон захиалгыг гүйцэтгэх “night+”, дотоодын болон гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг нэг дор багтаасан “Тэтгэлэг”, дэлхий дахинд болж буй мэдээллийг тоймлон хүргэдэг “Remo” аппликэйшныг дурдаж болохоор байна. “ICT-Expo-2018” үзэсгэлэнд оролцогч компаниуд өөрсдийн буланг хэрхэн тохижуулж, зассанаараа өрсөлддөг. Энэ жилийн онцлох засалтууд “Юнител” группийн үйлчилгээний ажилтны дүрс бүхий видео дэлгэц, “Скаймедиа”-гийн кино булангууд байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 46 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 51 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 51 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 19 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 39 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин