11200 ахмад настныг баярлуулав

2018-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймагт ахмад настнуудад зориулсан тэмцээн уралдаан, урлагийн тоглолт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн үзэсгэлэн яармаг зохион байгуулсанд тус аймгийн  ахмадууд сэтгэл  өндөр байна. Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг ахмадын баярыг угтаж аймгийн ахмадын хорооноос харьяалалгүй ахмадуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудад хамааруулж ахмадуудаа баярын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулахыг зорьсон байна. Мөн тус аймаг энэ оныг “Ахмад настнаа дээдлэх жил” болгон зарлаж ахмадуудын дунд урлаг спортын наадам зохион байгуулж, ахмадууддаа эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж үзлэг оношлогоонд хамруулах, сум бүрт ахмадын  төв байгуулах зэрэг олон бүтээлч ажлыг өрнүүлжээ. Энэ сарын 1-ний өдөр тус аймгийн удирдлагууд бөхийн өргөөндөө “Ахмадын баяр”-т зориулсан өргөтгөсөн арга хэмжээг зохион байгуулж,  азай буурлууддаа урлагийн тоглолт сонирхуулав. Мөн аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд суугаа ахмадуудад  төрийн дээд одон медаль хүртээсэн юм. Энэ үеэр ИТХ-ындарга Л.Төмөрбаатар ахмадууддаа баяр  хүргэж үг хэлэхдээ “ Ахмадын жилийн ажлын хүрээнд  настануудаа дэмжсэн шийдвэр, бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэлээ.Цаашид ч ахмад настнуудын нийгмийн оролцоонд анхаарч хөдөлмөр эрхлүүлэх бодлогыг дэвшүүлж байна” гэсэн юм. Ахмадын баярт зориулсан тоглолтод ахмад настны  хийн дасгалын үзүүлбэр, таягтай ахмадуудын уралдаан, шатар болон  ахмадын гар бөмбөгийн тэмцээн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм. Байгууллагууд ахмадууддаа зориулж үйлдвэрийн хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж, хүн бүрт нутгийн брэнд гарын бэлэг гардуулсанд  ахмадууд сэтгэл өндөр байв.  Хөвсгөл аймагт одоогоор 11200 гаруй ахмад настан амьдардаг аж. Ахмадын баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нар бүх ахмууддаа мэндчилгээ дэвшүүлж  гарын бэлгээ ирүүлсэнг ахмуудад гардуулан өгсөн юм. УИХ-ын гишүүн Мөнхбаатар аймаг, сумын ахмадын хороонд тус бүр 500 мянган төгрөг хандивласан юм. Эх сурвалж:www.polim.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 32 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 37 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 37 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 5 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 25 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин