МҮОНРТ ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2018-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ийнхэн үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад 300 гаруй ахмад ажилтан, албан хаагч оролцсон юм. Уулзалтыг нээж МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц “Манай байгууллагын үүсч, хөгжсөн түүх та бүхэнтэй минь салшгүй холбоотой. Залгамж халаа болсон залуучууд маань та нарынхаа бүтээсэн, үлдээж өгсөн санаа, санаачлагыг үргэлжлүүлэн авч яваадаа баяртай байгаагаа уламжилъя. Өдгөө телевизийн гурван суваг болон радиогийн нэвтрүүлгийг дүрсээр харуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна” гэсэн юм. 50 гаруй жилийн түүхтэй телевизийн нэг эд эс болж ажилласан он жилүүдийг мартах учиргүй. Бидний хийж бүтээснийг үргэлжлүүлэн нэр төртэй авч яваа сэтгүүлч, зураглаач, найруулагч гэсэн ажилтан, албан хаагчиддаа баярын мэнд хүргэе хэмээн ахмад настан Д.Ичинхорлоо ярьсан юм. Уулзалтад цугларсан ахмадууд цаашид улам хөгжиж, дэвжих, олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсэд чин сэтгэлээ зориулан зүтгэх хүндтэй үүргийг залуу үе маань хүлээж байгаа. Тиймээс мэдээлэл түгээх их үйлсэд нь амжилт хүсье гэж байв. Мөн ахмадууд өөрсдийн туршлагаасаа харамгүй хуваалцаж, зөвлөж, туслахад бэлэн гэдгээ энэ үеэр хэлж байлаа. МҮОНРТ-ийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэнд ахмадууд сэтгэл өндөр байгаагаа хэлж, залуу үедээ итгэл найдвар хүлээлгэн, зорилготой, зоримог байж, улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхийг захьсан юм. Эх сурвалж www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

7 цаг 11 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

12 цаг 14 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

13 цаг 26 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

14 цаг 0 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

20 цаг 40 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

20 цаг 55 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

20 цаг 55 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14