МАН-ын бүлэг: Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

2018-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /10.01/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.  Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа " Төсөв өргөн барьсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулав. 2019 оны төсөв гэдэг бол нэлээн хариуцлагатай төсөв. Үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг шийдвэрлэх он бол 2019 он. Тиймээс нухацтай ажиллах ёстой гэж үзэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа” гэв.    Мөн хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн буюу Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн асуудлыг ярьжээ.  УИХ-аас гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж, улстөрийн шийдвэр гаргажээ.  Үүний дараа  бүлгийн гишүүд тойрогтоо ажилласан. Тойрогтоо ажиллахад ард иргэдийн амьдрал ахуй ямар байна. Ард түмэн юу хүсч байна. Ямар зүйлийг төр засгаас шаардаж байна гэдгийг ярилцахаар боллоо. Төсөвт ямар боломж байна. Боломж байвал асуудлыг шийдье гэх шийдэлд хүрсэн. Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдыг энэ долоо хоногтоо багтааж чөлөөлж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэнэ гэдгээ танилцуулсан" гэлээ. Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  -ЗТХ-ийн сайдаар ямар хүн томилох вэ. Гаднаас томилох уу. Эсвэл давхар дээлтэй байх уу?  -ЗТХ-ийн сайдыг тэндээс эндээс томилно гэдэг асуудлыг яриагүй. ЗТХ-ийн сайдаар хэнийг томилох вэ гэдэг асуудал МАН-ын Удирдах зөвлөл дээр яригдана. -Таныг томилогдоно гэсэн яриа байсан?  -Би ЗТХ-ийн сайдаар ажиллахгүй. -Намрын чуулганаар Сонгуулийн тухай өөрчлөлтүүд орж ирсэн байна. Сонгуулийн хууль байнга ингэж өөрчлөгдөж байгаа нь хэр зөв вэ? -Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд захирагдаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд 2024 оноос хэрэгжиж эхлэхээр яригдаж байна. Сонгуулийн тогтолцооны хувьд тодорхой өөрчлөлт гарахгүй байх. -Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах уу?  -Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэдэгт бүлгийн гишүүд санал нэг байгаа. Санал асуулгыг хангалттай явуулсан. Давхардсан тоогоор сая гаруй хүнээс санал асуулга авсан байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Эх сурвалж:www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 32 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 37 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 37 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 5 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 25 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин