Хоёр тэргүүний уулзалтын дараа Солонгосын арлыг юу хүлээж байна?

2018-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ОЮУНБОЛД

Өмнөд болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалт саяхан болсон. Уулзалтын хүрээнд түүхэн гэж хэлж болохоор олон үйл явдал болсныг хэвлэлийнхэн мэдээлсэн. Тухайлбал, Мүн Жэ Ин болон Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл хийснээс гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч 150 гаруй хүний багтаамжтай “Рунградо” цэнгэлдэх хүрээлэнд Пхеньяны иргэдэд илтгэл тавьсан юм. Түүнчлэн талууд Солонгосын арлын ирээдүйг зурагласан шинэ гэрээг байгуулсан.Гэвч хоёр Солонгосын хувь заяа  магадгүй Номхон далайн нөгөө талд байгаа хүнээс шалтгаална  гэж ОХУ-ын солонгос судлаач Константин Асмалов  “Спутник” агентлагтай хийсэн уулзалтынхаа үеэр ярьжээ. Тэрээр хоёр төрийн тэргүүний уулзалтын үеэр болсон чухал үйл явдлын нэг нь Пхеньян, Сөүлийн батлан хамгаалахын салбарт гэрээ хийсэн явдал юм гэв.  Ингэснээр хоёр орны хооронд үл ойлголцол эсвэл өдөөн хатгалгын улмаас зэвсэгт мөргөлдөөн гарахыг багасгах боломжтой гэж хэллээ. Түүнчлэн судлаач Өмнөд Солонгосыг эв нэгдлийн намын гишүүд удирдаж байгаа нь  буруу биш. Учир нь талууд Солонгосын арлын хямралыг бууруулахад их хүч зарж, хөрөнгө оруулж байна гэв.  Түүний онцолсноор “Хэнд, юунд энэ хэлэлцээр хэрэгтэй нь хэлэлцэх өөр нэг асуудал. Магадгүй үүнд талуудын тактикийн сонирхол нуугдаж байж болзошгүй. Үүний зэрэгцээ энэ бүхнийг сайрхал гэж хэлэх нь  зөв биш” гэнэ. Константин Асмалов Пхеньяны мэдэгдэлд сайрхаж гайхуулсан юу ч биш олон зүйл бий. Гэхдээ үнэ цэнэтэй олон чухал зүйл байгаа гэж хэллээ.

ЗАНГАНД УНАСАН ДОНАЛЬД ТРАМП

АНУ Солонгосын арлыг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг дарамтлахаа үргэлжлүүлсээр байвал бүгд буцаад өмнөх шигээ болж болно.Удирдагч Ким Жон Ун, ерөнхийлөгч Дональд Трампын хэн хэн нь цөмийн зэвсэггүй бүс нутаг болох  магадлал бага гэдгийг ойлгож байгаа. Гэвч  ямар ч байсан  цөмийн зэвсэггүй болгох асуудлыг  хэлэлцэхээ орхихгүй. Учир нь энэ нь амар амгалан  байдал нь шударга бус байлаа ч дайнаас дээр гэж Константин Асмалов онцлов.  Үүнээс гадна “Дональд Трамп занганд орж дуусч байна. Учир нь цөмийн зэвсэгтэй оронтой дайтах гэсэн санаа нь  алан хядах үйл ажиллагааг өдөөнө. Мөн  Пхеньяны цөмийн зэвсгийн статусыг хүлээн зөвшөөрснөөр  АНУ-ын нэрийг гутаах том эрсдэлд хүргэнэ” гэж нэмж хэллээ.  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хэлэхдээ “Ерөнхийлөгч Дональд Трампын эрх барих хугацаа дуусахаас өмнө цөмийн зэвсэггүй болно. Иймээс талууд энэ үйл явцыг сунжруулахыг оролдох бөгөөд тэд шалтгааныг нь хайна” гэв. Бүх зүйл яст мэлхийн хурдаар хөдөлнө. Гэхдээ энэ тохиолдолд  хамгийн чухал нь чиг баримжаа болохоос биш хурд биш юм” гэж судлаач Константин Асмалов хэллээ. Одоогоор Хойд Солонгос буулт хийж цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа устгаж, пуужингийн туршилтын талбайгаа буулгаад байгаа юм. Энэ нь Дональд Трампад Хойд Солонгос уулзалтаар тохиролцсоноо хэрэгжүүлж эхэлсэн болон түүнийг байгаагүй бол энэ нь хэрэгжихгүй байсан гэж хэлэхийг зөвшөөрсөн байна. Энэ тохиолдолд Ким Жон Ун  цаг хожихыг оролдож байна гэж таамаглаж байна. Учир нь  түүнд хоёр удаа АНУ-ын эрх мэдэл Билл Клинтоноос  Жорж Бушид, Бушээс Барак Обамад шилжихэд тохиолдсон таагүй дурсамж байдагтай холбоотой гэнэ. Үүнийг нь Константин Асмалов АНУ-ын ерөнхийлөгч солигдох бүрт шинэ ерөнхийлөгч өмнөх Засгийн газартай хэлэлцэж тохиролцсон  бүх асуудал юу ч биш гэж  ихэвчлэн хэлдэг гэж тайлбарлажээ.

ТАЙЗНЫ АРД

НҮБ-д ОХУ-аас суугаа төлөөлөгч Василий Небензиа тус байгууллагын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцох үеэрээ АНУ Солонгосын аралд энхтайвныг тогтоох үйл явцад саад болох эсвэл хяналтдаа авахыг оролдож байна гэж мэдэгджээ. Константин Асмалов түүнтэй санал нэг байгаагаа дурдсанаас гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин  үүнийг нь эсэргүүцэхгүй байгааг онцолсон байна. Мөн Мүн Жэ Ин түүний гадаад бодлогынхоо тухай ярихдаа популист үг хэллэг ашигладаг гэв. Тухайлбал, Хойд Солонгост тавьсан илтгэлдээ солонгос үндэстнийг нэгтгэх тухай ярихдаа ашигласан байна. Харин АНУ-д тавьсан Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болох тухай хэлэлцүүлсэн илтгэлдээ хүртэл ашигласнаас гадна энэ бүх үйл ажиллагааны гол зорилго нь энэ гэдгийг онцолжээ.

Гэвч  Өмнөд Солонгосын эдийн засаг хүндхэн байгаа учраас түүний хоёр Солонгосыг нэгтгэхийг зөвшөөрнө гэснийг нь ард түмэн нь дэмжээгүй. Иймээс тэрээр эдийн засгийн салбараа өөд нь татахын тулд ерөнхийлөгч Дональд Трамптай чөлөөт худалдааны гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм. Энэ талаар Констатин Асмалов “Энэ шинэ гэрээ нь Мүн Жэ Инийг бүрэн дээрэмдэнэ. Гэхдээ энэ нь түүнд мэдээжийн хэрэг алдагдал хүлээнэ гэсэн үг биш гэв. Судлаач Солонгосын аралд энхтайван тогтооход ОХУ-ын гүйцэтгэж байгаа үүргийн тухай ярихдаа “Москва идэвхтэй хэвээр байгаа. Харин Хойд Солонгос БНХАУ-аас ялгаатай нь энэ асуудалтай холбоотой жагсаалтын эхэнд багтаагүй болохыг зарласан юм. Тэрээр ОХУ-ын гадаад бодлогын  ойлголтыг ажиглавал харилцаандаа эн тэргүүнд анхаарах чиглэлийн дарааллыг харж болно. Нэгдүгээрт, хуучны ЗХУ-д багтаж байсан орнууд дараа нь Ойрхи Дорнод болон Баруун Азийн орнууд орж байна гэж хэллээ.

.

КИМ ЖОН УН СӨҮЛД АЙЛЧИЛНА

 Мүн Жэ Ин  Хойд Солонгосын удирдагчийг Сөүлд айлчлахыг урьж, Ким Жон Ун зөвшөөрсөн билээ.  Харин Константин Асламов энэ нь  Өмнөд Солонгосын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас энэ арга хэмжээг зохион байгуулахад хүндрэлтэй гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ  тус улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Хойд Солонгосыг тусгаар тогтносон орон биш зөвхөн Засгийн газрыг эсэргүүцсэн байгууллага, түүний удирдагчийг  онолоор дайны гэмт хэрэгтэн гэж тооцож болно гэсэн байдгийг судлаач ярьсан байна.  Хэрэв ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ким Жон Уны айлчлалыг жирийн маягаар хийхийг хүсч байвал Өмнөд Солонгосын тунхаг бичгийг доромжлох болно. Энэ нь жишээлбэл, Донбасын эрх баригчдыг  Киевийн төр, засгийн эрх баригчдийн хэмжээнд үзэн хүлээж авсантай адилхан гэв. Харин  Мүн Жэ Ин Хойд Солонгост айлчлахад асуудал гараагүй. Учир нь Пхеньяны хандах хандлага нь  Сөүлээс ялгаатай. Учир нь Өмнөд Солонгосын хуультай  төстэй хууль байхгүйд оршино гэж судлаач ярилаа. Иймээс Ким Жон Ун  Сөүлд айлчлах магадлал тун бага. Өмнөд Солонгос магадгүй энэ үйл явдлыг  сонирхож болно. Гэхдээ  тус улсын зарим консерватив үзэлтэй гишүүд ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна гэж буруутгаж болно гэж тэрээр нэмж хэлэв. Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн одоогийн баримталж байгаа улс төрийн байр суурь нь  ерөнхийлөгч асан Ким Дэй Жун 2000 онд Хойд Солонгосын Ким Жон Илтэй харилцахдаа баримталж байснаас хүнд нөхцөлд байгаа юм. Тэр үед талууд Хойд Солонгосын удирдагчийг Сөүлд урихаар төлөвлөж байжээ. Гэвч айлчлалыг дээр дурдсантай адил шалтгаанаар цуцалсныг Константин Асмалов дурссан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 33 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 38 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 38 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 6 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 26 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин