В.Путиний дэмжсэн "Халхын гол" киноны зураг авалт ирэх сард эхэлнэ

2018-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Зөвлөлт-Японы цэргийн 1939 оны сөргөлдөөний тухай киноны зохиол бэлэн болсныг "Ленфильм" мэдээлэв-

Д.ЭНХЭЭ

1939 оны Зөвлөлт-Японы цэргийн сөргөлдөөний тухай Орос-Монголын хамтарсан “Халхын гол” киноны зураг авалт арваннэгдүгээр сард эхлэх ажээ. Энэ тухай өнгөрсөн баасан гарагт “Ленфильм”-ын Ерөнхий захирлын туслах Ольга Аграфенина ТАСС-ын сурвалжлагчид мэдээлжээ.

"Зохиол аль хэдийнэ бэлэн болсон, “Цагаан гварди”, “Контрибуци” зэрэг киног бүтээсэн туульсын киноны мастер, найруулагч, кино зохиолч Сергей Снежкин зохиолыг нь бичсэн. Халхын голын үйл явдлын 80 жилийн ойд зориулан 2019 онд энэ кино гарна. Бэлтгэл ажил аль хэдийнэ эхэлчихсэн, зургийн баг бүрдэж, кастинг явж, үйлдвэрлэлийн ажил арваннэгдүгээр сард эхлэх ёстой” хэмээн тэр онцлов.

"Ленфильм"-ын төлөөлөгчийн хэлснээр зохиол ёсоор киноны бүх оролцогч “Эерэг дүрд тоглох” аж. “Зөвлөлтийн Улаан арми [кинонд] бусдаас илүү сайн, Монголынх мэдээж мөн адил. Хятадууд мөн л “сайн”, харин “япончууд” – “дайснууд”, тэгэхдээ тэд маш эрэлхэг тулалдсан”  хэмээн тэр тайлбарлав.

Ерөнхий захирлын туслах төслийн санхүүжилтийн өртгийн талаар юм хэлсэнгүй, гэхдээ энэ бол “Холливудын нэлээн сайн” хувилбар хэмээн онцлов. Түүний хэлснээр зохиолыг бичихэд түүхийн материалыг сайн судалсан юм байна. Киноны зураг авалтад Оросын түүхийн нийгэмлэгээс түүхч, зөвлөхүүдээр дэмжлэг үзүүлэх ажээ.

Энэ бүхэн эхэлсэн түүх

"Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаагаас шударга бусаар мартагдах нь олонтоо болсон 1939 онд Халхын голд болсон цэрэг дайны үйл явдлын тухай өгүүлсэн кино бүтээх талаар бодож үзнэ үү гэсэн хүсэлт бүхий албан захидал манайд ирсэн юм. <…> [Дипломатчийн тэмдэглэснээр], ер нь Монгол-Оросын харилцаанд шинэ хуудас нээх цаг болжээ” гэсэн байсан. “Сонирхолтой сэдэв байна, таны саналыг хамтарч хэлэлцэхэд бид бэлэн байна” хэмээн бид хариулсан...Гэнэт л бүх зүйл “газар авч” нэг мэдэхэд Засгийн газрын түвшинд хүрсэн байсан"  хэмээн Аграфенина дурсав.

Владивостокт болж өнгөрсөн Дорнын эдийн засгийн форумын төгсгөлд кино бүтээх санамж бичигт есдүгээр сарын 12-нд гарын үсэг зурсан. "Ленфильм"-ын тэргүүний туслахын онцолсноор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Оросын лидер Владимир Путинд хандаж энэ санааг хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлэх санал тавьсны дараа уг төслийг ажил хэрэг болгох үйл хэрэг эхэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс сайшааж дэмжсэний дараа Оросын кинокомпани ажилдаа шууд орсон байна.

Үүний өмнө бэлтгэл ажил эрчимтэй явагджээ. Өнгөрсөн зун "Сод Монгол групп"-ийн кино компанийн ерөнхийлөгч Анандбазарын ахалсан Монголын киноны төлөөлөгчид Санкт-Петербургт ирж уулзахад "Ленфильм"-ын Ерөнхийлөгч Эдуард Пичугин шинэ хамтын төсөл бүтээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

ЗСБНХУ, Япон улсын хоорондын сөргөлдөөн Монгол Улсын газар нутагт Халхын голын орчимд 1939 онд болсон. Чит, Байгал руу гарахаар төлөвлөж, мөн “Зөвлөлт Холбоот Улсын зүгээс үзүүлэх цэргийн тусламж найдваргүй” гэдгийг Хятадад харуулах зорилготой байсан Японы 6 дугаар тусгай армийн цэргийн ялагдлаар энэхүү сөргөлдөөн дууссан. Цаашдаа дайныг зогсоох хэлэлцээрт Москва, Токио гарын үсэг зурсан. Халхын голын тулааны дараа Эх орны дайны үед Япон улс ЗСБНХУ руу довтлохоо түдгэлзсэн  түүхтэй билээ.

Эх сурвалж: www.zms.mn

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 30 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 35 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 35 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 3 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин