Д.Мөнхбаяр: Хөрөнгийн зах зээлд гарах нь том боломжийг нээдэг

2018-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Анд Энерги” компанийн ТУЗ-ын гишүүн, үүсгэн байгуулагч, маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Д.Мөнхбаярыг энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьж ярилцав.   -Танайх хувьцаат компани болтол үйл ажил­лагаагаа өргө­жүүл­сэн. Энэ хугацаанд ямар бизнесийн замналыг туулж энэ дэвшилд хүрсэн бэ? - Манай компанийг дөрвөн хүн анх 2011 онд  үүсгэн байгуулсан. Электроник, автомат­жуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн хийх зорилгоор лед гэрлийг судалж үйлдвэрлэлээ эхлүүлсэн. 2013 оноос бусад улсын технологийн шинэ шийдэл, дэвшлийн талаар судалгаагаа өргөжүүлсэн юм. Судалгааны явцад анхны хөрөнгө оруулагчаа олж 2014 оны есдүгээр сард үйлдвэрийнхээ нээлтийг хийж байсан. Тухайн үед үйлдвэрлэлээ өргөтгөх санхүүгийн боломж тааруу байсан. Тэгээд ч банкнаас зээл авах гэхээр суурь хөрөнгө хүрдэггүй. Барьцаа хөрөнгө багатай байсан. Тиймээс банкнаас өндөр хүүтэй зээл авч байхаар хөрөнгийн зах зээлд гарч олон нийтэд хувьцаагаа санал болгож хөрөнгө татан төвлөрүүлье гэж зориод  2015 оноос хөрөнгийн зах зээлийг судалсан. Ингээд ирээдүйд олох ашгийг  үнэлэх газар хөрөнгийн зах зээл юм гэж харсан. Зах зээлээ хоёр жилийн хугацаанд судалсан. Энэ хугацаанд 2017 онд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ  гаргасан. Мөн оны 7-8 сарын хооронд СЗХ-ны хяналт шалгалт явагдаж  арваннэгдүгээр сард олон нийтэд хувьцаагаа санал болгосон. Ингээд хөрөнгийн зах зээл буюу олон нийтээс 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон. Үйлдвэрлэл эрхэлсэн дөрвөн жилийн хугацаа, туршлага, өрсөлдөгчгүй зэрэг нь давуу тал байсан. Хөрөнгийн зах зээлд IPO хийж хөрөнгө босгосны дараа хөрөнгө оруулалтаар юу хийх нь тодорхой байсан. Үйлдвэрийн байрыг томсгосон.  Хэрэглэгч рүү үйлчилгээгээ орйтуулах зорилгоор Эрдэнэт, Улаанбаатар хотод showroom-ээ нээсэн. Мөн үйлдвэрийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн. -Технологийн ямар шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм бэ? - Тоног төхөөрөмжөө судалсны эцэст анхны төхөөрөмжөө хэд дахин өндөр хүчин чадалтайг авсан. Үзэсгэлэн дээр таарч аз завшаантай зүйл тохиолдож  төлөвлөсөн үнээс хямдаар авсан нь бидэнд мөнгө хэмнэх боломж олдсон.Хэм­нэсэн хөрөнгө оруулалтаар электродын үйлд­вэрлэлийнхээ шаард­лагатай тоног төхөөрөмжийг авсан. Ингэснээр лед гэрлийн үйлдвэрлэлийн шугамын зэрэгцээ электрод, тэжээлийн блок буюу плат үйлвэрлэгч шугамаа нээх боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл, импортыг орлох шинэ тэжээлийн блок, платыг Монголдоо угсрах анхны компани болох сууриа тавьсан. Ирэх сард нээлтээ хийнэ. -Нээлттэй компани болохыг анхнаасаа зорьж байсан уу? -Анхнаасаа зорьж байсан. Ту­хайн үед блок­чайн, крип­товалютын тухай ярьж байсан. Тэр үед хамгийн бага өртгөөр үр дүнтэй хөрөнгө оруулалт татаж маш богино хугацаанд санхүүгийн дарамтад өртөхгүйгээр бизнесээ томруулах боломж нь хөрөнгийн зах зээл байсан. Импортын өрсөлдөгчтэй, дотоодын өрсөлдөгчгүй байгаа нь хамгийн том давуу тал байв. Хувьцаа эзэмшигчдэд жил бүр ногдол ашиг тараах боломжтой. Сар бүр банкинд зээлийн хүү төлж, эрсдэлд орохгүй зэрэг нь таалагдсан. Жил хэртэй СЗХ, нийцүүлэгч компани, аудитын шалгалтаар орж амжилттай болсон. Хөрөнгө оруулалтаа бүрэн авч үйлдвэрийн барилгаа барьж дууслаа. Ирэх сарын дундуур хөрөнгө оруулагч нартаа үр дүнгээ танилцуулна. -Танай барааны үнэ, чанар, импортын бүтээг­дэхүүнээс ялгарах онцлог нь юу вэ? -Импортын бүтээг­дэхүүнд баталгаа өгдөггүй. Харин манайх 30 кловат цаг ажиллах чадалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Энэ нь  гурван жил ажил­лана гэсэн үг. Тиймээс гурван жилийн баталгаа өгдөг. Чанар дагаж үнэ хэмжигддэг. Эрээний төвлөрсөн захаас шууд нийлүүлдгээрээ бараа нь чанаргүй, буцах эзэнгүй байдаг. Монголдоо үйлд­вэр­лэдгээрээ нэр хүндтэй буцах эзэнтэй. “Манай анхны хэрэглэгчид танай гэрэл цахилгааны хэмнэлттэй, урсгал зардал бага гарч байна. Тиймээс танайхыг сонгож байна” гэсэн хувь болон аж ахуйн нэгж олон гарч ирж байна. Том импортын бүтээгдэхүүн хэдийгээр манайд орж ирдэгч жинэхэнэ үйлдвэрийнх нь байна уу эсвэл нэрийг нь тавьж оруулж ирж байна уу гэдэгт хяналт шалгалт хэрэгтэй. -Танай  бүтээгдэ­хүүнийг хэрхэн таних вэ? -Манайх хяналт шал­галтын иж бүрэн лаборатори оруулж ирсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлага хангасан. Энэ лаборатори ашиглалтад орсноор  стандартад нийцсэн гэрлийг хэрэглэгчдэд ний­лүү­лэх юм. Жишээлбэл, гэрэлтэй хэрнээ байнга анивчаад байхад  төвөгтэй байдаг.  Өдөр тутмын ажлын ачаалал дээр гэрлийн чанаргүй байдал сөргөөр нөлөөлдөг. Тиймээс чанартай, чанаргүй гэр­лийг ялгахын тулд итгэмжлэгдсэн лабо­ратори шинжилдэг болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, судалгаа, шинжилгээний, чанарын гэсэн хоёр лаборатори оруулж ирсэн. Ингэснээр манай харилцагчид эрчим хүчний хэмнэлттэй тод, чанартай, эрүүл мэндэд тохирсон стандартад нийцсэн  гэрлийг сонгож хэрэглэхэд чухал юм. Тэр хэрээр манай үйлдвэрлэл ахиц дэвшилтэй байх юм. -Цаашид хөрөнгийн биржээр хоёр дахь зах зээлд гарах бодол байна уу? -Өнгөрсөн дөрөв­дүгээр сард ТУЗ-ийн хурлаа хийсэн. Хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тараасан. Нэгж хувьцаагаа 1.3 төгрөгөөр тооцсон. Анх хувьцаагаа 60 төгрөгөөр санал болгож байсан. IPO хийснээс хойш хоёр жилийн хугацаанд хувьцаагаа арилжих эрхгүй. Харин хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдаж авч тоглолт хийх боломж бий. Мөн хувьцаандаа ханшийн  нөлөөлөл өсгөх, бууруулах боломжгүй. Хамгийн нээлттэй ил тодоор хүсэлтээ илэрхийлнэ. -Хувьцааныхаа үнийг өсөлттэй байна гэдэгт итгэлтэй байна уу? -Байнга өсөлттэй байна гэдэгт итгэлтэй байна. Одоогоор манай үйлдвэр жилийн хуга­цаанд 600 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашдаа урт хугацааны гэрээ хийхээр төлөвлөж байгаа. 20 орчим компанитай хийхээр ярилцсан. Одоогоор долоо нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ амжилттай хийлээ. Он дуустал бусад компанитай гэрээгээ хийж дуусгана. Тухайлбал, “Таванбогд”, “Оюутолгой” компанийг дурдаж болно. Манайх дотоодын зах зээлийн 15 хувийг эзлэх төлөвлөгөөтэй. Түүнчлэн 2019 онд  бүтээгдэхүүнээ экспортод гаргах зорилготой. Лабораторио тү­шиг­лэн Европ, Японд стандартад нь нийцүүлэн бүтээг­дэхүүнээ нийлүүлнэ. Богино хугацаанд том зорилт тавьж байгаа болохоор хүний нөөцөө Эрдэнэтийн технологийн их сургууль болон ТМС-д хамтын ажиллагааны гэрээний дагуу сургаж, дад­­ла­­га­жуулдаг. Одоогоор манайх 30-аад ажилтантай. Жилд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай б

3 цаг 45 мин
Популистууддаа  л “…Баяртай” гэе!

Популистууд “...Эх орон”, “...Ард түмэн”, “...Авлига”, “...Асар том хулгай” гэдэг дөрвөн үгийг голчло

3 цаг 45 мин
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт о

3 цаг 45 мин
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

23 цаг 47 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

Өчигдөр 06 цаг 00 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

Өчигдөр 06 цаг 00 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин