“Хеликобактерийг гурван аргаар илрүүлж байна”

2018-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Хаппи Веритас” оношилгооны төв 10 жилийн ойгоо тохиолдуулан “Хеликобактерийн эсрэг үндэсний аян” зохион байгуулж байгаа талаар дэд захирал Г.Батгэрэл, Эмчилгээ эрхэлсэн захирал П.Батбаяр, лабораторийн эрхлэгч Б.Нямсүрэн нар мэдээлэл хийлээ. Тус төвийнхөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд IV улирлыг “Хеликобактерийн эсрэг үндэсний аян” болгон зарлаж, хеликобактери илрүүлэх шинжилгээг 2000 төгрөгөөр хийлгэх боломж олгож байна. Монгол Улс ходоодны хорт хавраас шалтгаалах нас баралтаараа дэлхийд тэргүүлж, тохиолдлоороо хоёрт бичигддэг аж. БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгч ч эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр энэ өвчний нас баралт жил бүр буурч байна. 10 мянган хүнд ногдох нас баралтын тохиолдлоороо Монгол Улсаас хоёр дахин бага ажээ. Тиймээс энэ шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар тэд ийн ярьж байна.

Г.Батгэрэл: Иргэддээ хямдралтай үйлчилнэ

-Он дуустал гурван сар үлдлээ. Тиймээс бид ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр шинжилгээ, оношилгооныхоо зарим төрлөөс хямдруулж иргэдэд үйлчлэх болсон талаар хэвлэлийн бага хурал хийж байна. Энэ өвчний нас баралт манайд өндөр байгаа болохоор гол үүсгэгч болсон хеликобактерийн цусанд үзэх шинжилгээг ямар ч насныханд 2000 төгрөгөөр үзэхээр хямдралтай үйлчилгээ зарлаж байна. Засгийн газар, нийгмийн даатгалын байгууллагаас иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа ч ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний суурь хөтөлбөр байхгүй байгаа нь анхаарал татаж байгаа.

Б.Нямсүрэн: Халдвар авсан эсэхээ мэдэх боломжтой

-Хеликобактерийн халдвар авсан тухайн хүнд өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй, ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй ч байдаг. Ийм тохиолдолд заавал лабораторийн шинжилгээ хийлгэж байж хеликобактерийн халдвар авсан эсэхээ мэдэх боломжтой. Манай лабораторийн хувьд гурван төрлийн аргаар илрүүлж байгаа. Нэгдүгээрт, цусанд эсрэг биеийг үзэх. Хоёрдугаарт, өтгөнд эсрэг төрөгчийг үзэх, гуравдугаарт, амьсгалын сорил. Эхний шинжилгээг өгөхдөө өлөн байх шаардлагагүй. Хеликобактерийн эмчилгээ хийлгэж байгаагүй, анх удаа шинжилгээ өгч байгаа хүмүүст илүү тохиромжтой.

П.Батбаяр: Хеликобактери нянгийн гаралтай үрэвслийн хэлбэр

-Манай төвд хеликобактерийн эмчилгээг хянах, оношилгоо, эмчилгээний стандарт хэрэгжиж байгаа. Иргэд эмчилгээний үр дүн, эмчилгээний явцыг хянах, эмчийн хяналтад байх талаар ойлголт бага байдаг. Энэ эмчилгээ нь В, С-гийн эмчилгээтэй зарчмын хувьд ялгаагүй. 2-3 сар, зарим тохиолдолд удаан хугацаагаар эмчийн хяналтад байж эмчилгээг тууштай явуулах ходоодны нянгийн гаралтай үрэвслийн хэлбэр юм. Иргэдийн дунд антибиотекийн замбараагүй хэрэглээ гэж айхтар асуудал бий. Ууж байгаа бүх эм ходоод руу орж байгаа. Тиймээс хеликобактерийн 5-7 хоногийн антибиотекийн эмчилгээ эмэнд тэсвэртэй болж байна. Манай төвд өвчтөнүүдээ бүрэн хяналтад авч 2-3, зарим хүнийг 5-6 сарын хяналтад байлгаж эмчилгээ хийж байна. Эмчилгээг эмчийн хатуу хяналт дор хийх шаардлагатай байгаа. Манайд шинжилгээ өгсөн хүмүүсийн 95-98, албан байгууллагуудад 98-99 хувь нь хеликобактерийн халдвартай гэж гарсан. Хеликобактери цусаар илэрсэн хүмүүсийг нэмэлт шинжилгээнд авч хяналтад бүрэн эмчлэх бодлого баримталж байгаа. Цаашид Монгол Улсад хорт хавдрын эрт илрүүлэлт, тэр тусмаа урьтал үед нь эмчлэх, үндэсний стартегит тааруулсан үйл ажиллагаа явагдаж байна Эх сурвалж www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 28 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 33 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 33 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 1 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин