МАХН-ын дарга Н.Энхбаяр дуатлоны аварга шалгаруулах тэмцээнд оролцов

2018-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн бямба гаригт нийслэлчүүд “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улс хүрээлэн буй орчин, нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгах  зорилгоор энэ өдрийг 10 дахь жилдээ “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор зохион байгууллаа. Баруун-4 замаас Зүүн-4 зам, Их тойруугийн гудамж,  Зүүн-4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсэг,  Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын өдөрлөгийг зохион байгууллаа.  Мөн Төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өртөөт марафон болж, эрүүл эко хоолны үзэсгэлэн дэлгэгдсэн байлаа.  Үүнээс хамгийн олон өрсөлдөгч, үзэгчтэй нь Дуатлоны тэмцээн байв.  Гүйлт-Дугуй хосолсон дуатлоны спорт манайд 2004 оноос эрчимтэй хөгжиж ирсэн боловч улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаагүй билээ. Тэгвэл НАМЗХ санаачилж, Монголын Триатлоны холбоо, “Ironman Mongolia” клуб хамтран Дуатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.  Тэмцээн “Эв нэгдэл” уриан дор болов.  Мэргэжлийн ангиллын тамирчид эрэгтэй, эмэгтэй, I ангиллын сонирхогчид, багийн буухиа гэсэн дөрвөн төрлөөр 10 км гүйлт, 20 км дугуйтай уралдаж хурд хүчээ сорьсон бол сонирхогчид таван  км гүйж,  арван км дугуйтай уралдаж өрсөлдөв.  Сонирхогчийн төрөлд Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч,  МАХН-ын дарга Н.Энхбаяр амжилттай оролцож, багийн буухиа төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэрээр “Хүний эрүүл мэндэд тустай энэхүү спортыг бүх нийтээр сонирхон хичээллэх хэрэгтэй байна.  Манай намаас хоёр баг оролцсон, бид хүүхэд залуучуудад бие бялдрын хөгжилтэй, өв тэгш хүмүүс болоход уриалах зорилготой оролцсон” гэж байна.  Цаашид Дуатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг  жил бүрийн “Автомашингүй өдөр”-өөр зохион байгуулахаар болж байгаа юм байна. Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 26 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 31 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 31 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 59 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин