Тойм: Ерөнхий сайд АНУ-д айлчилж, МАН даргатай болов

2018-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд үйл явдал өрнүүн байлаа. Нийслэлийн МАН-ын бага хурал өнгөрсөн баасан гарагт болж удирдлагаа сонгов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлож байна. АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болов Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Вашингтон хотноо хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнгөрсөн пүрэв гарагт Мянганы сорилын сангаас олгож буй хоёр дахь удаагийн компакт гэрээг албан ёсоор баталгаажуулав. Тус улсын  Төрийн департаментын ордонд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Мянганы сорилын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ. төгрөг болж байгаа юм. Мянганы сорилын сангаас олгох уг хөрөнгөөр Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулах юм. Үүнээс өмнө тус сангаар дамжуулан америкчууд 285 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад олгосон бөгөөд таван жилийн хугацаатай үргэлжилсэн уг гэрээ 2014 онд дуусгавар болсон билээ.  Хоёр дахь удаагаа компакт гэрээнд хамруулах шийдвэрийг Мянганы сорилын сангаас  мөн 2014 онд гаргасан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд тодорхой судалгаа тооцоонууд хийгдсэн байдаг. Уг тооцоо судалгаа, төсөл дээр үндэслэж, буцалтгүй тусламжийн мөнгөө юунд зарцуулахыг АНУ-ын талаас шийджээ. Нийслэлийн МАН-ыг Д.Сумъяабазар удирдахаар боллоо Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал баасан гарагт үүр цайтал хуралдлаа. Улмаар хуралд оролцсон гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болсон байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад  нэр дэвшүүлсэн хотын дарга С.Батболд  гишүүдээсээ 49, 6 хувийн санал авчээ. Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоологдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 80 нь квотоор орж иржээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн  бөгөөд ийнхүү ялалт байгуулжээ. Ам.долларын ханш өслөө  Төв банкнаас зарласан ханшаар баасан гаригт нэг ам.доллар 2515 төгрөгтэй тэнцлээ. Энэ нь сар хүрэхгүй хугацаанд 65 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Ам.долларын өсөлтийн шалтгааныг эдийн засагчид “Өрхийн тодорхой хэсэгт долларын эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлс бий болсон, газар тариалангийн салбартай холбоотой тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаантай  холбоотой” гэж тайлбарлажээ.Түүнчлэн ам.долларын ханшийг бууруулахын тулд гадаад худалдааны чиглэлд хүчтэй өөрчлөлт хийх шаардлагатайг сануулав. Төв банкны зүгээс “Ханшийн өсөлтийн эсрэг зарцуулах  валютын нөөц хангалттай байгаа” гэж мэдэгдсэн. Гэвч  ханшийн өсөлтийн эсрэг яг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн ажлын өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд барих шийдвэр гаргасан. Төв банк арилжааны банкуудын ирүүлсэн дуудлага худалдааны хүсэлтийг хэрхэн хүлээж авах, ам.долларын зах зээлд хэр идэвхтэй тоглохоос өсөлтийн үнэ тогтох эсэх нь хамаарах юм байна. Эрдэнэтийн 49 хувийнхэн Дээд шүүх дээр ялалт байгуулав Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Монголын зэс корпорацийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болов. Шүүх хуралд Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин өөрөө оролцсоноос гадна компанийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нийлсэн дөрвөн хуульч ирсэн. Харин хариуцагч Засгийн газраас төлөөлөл ирээгүй бөгөөд УБЕГ, ТӨХ-ноос гурван хүн л оролцов. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байжээ. Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх уг хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 9-ийг нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, 1 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 7-г нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 27 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 32 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 32 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 59 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин