Чихачевын нуруунд байрлуулсан гэрэл зургийн нууц “урхи”-нд таван ирвэс, нэг мануул оржээ

2018-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
-WWF-ийн баримтад дурдсанаар урьд нь жилд 30 хүртэл мануулын зураг авдаг байжээ-
Д.ЭНХЭЭ ОХУ-д анх удаа зохион байгуулж байгаа хил орчмын ирвэсийн сүрэг судлах томоохон экспедици Алтайн бүгд найрамдах улс дахь Чихачевын нуруунд ажлаа дуусгажээ. Нууц гэрэл зургийн хальсанд таван ирвэс, нэг мануулын зургийг буулгаж авчээ. Урьд нь 30 хүртэл мануулын зураг авдаг байсан хэмээн Зэрлэг амьтныг хамгаалах дэлхийн сангийн (WWF) Алтай-Саяны салбарын хэвлэлийн алба өнгөрсөн пүрэв гарагт ТАСС агентлагт мэдээлжээ. "Ажил 2018 оны хавар эхэлсэн. Цуврал экспедици арваннэгдүгээр сард дуусч, мэргэжилтнүүд үр дүнг 2018 оны арванхоёрдугаар сард танилцуулна. Алтайн бүгд найрамдах улс дахь Чихачевын нуруунд таваас доошгүй ирвэс, урьд нь жилдээ 30 хүртэл тоологддог байсан мануул зөвхөн ганц л  бүртгэгдлээ” хэмээн тус байгууллага мэдээлсэн байна. Чихачевын нуруунд авсан гэрэл зургийн хальсанд Алтайн ирвэсүүдийн хамгийн хөгшин нь болох эрэгчин Хоргай, бас нэгэн шинэ залуу эрэгчин, Гута хэмээх эмэгчин зэрэг буужээ. Шинжээчдийн таамаглаж байгаагаар эмэгчин Гута үр төлөө Монголын нутагт аваачаад өөрөө Орост буцаж иржээ. Зэрлэг амьтныг хамгаалах дэлхийн сангийн Алтай-Саяны төслийн ахлах зохицуулагч Александр Карнауховын өгүүлснээр, хил орчмын сүргийн тухай тодорхой мэдээлэл маш чухал аж. Ийм сүрэг ОХУ-д гурван газарт буюу  Алтай, Тува, Зүүн Саяны нуруунд байдаг гэнэ. Энэ жил Оросын болон Монголын WWF хамтарч анх удаа хил орчмын сүргийн тоо, нөхцөл байдал зэрэгт үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээ боловсруулж байгаа юм байна. WWF – ийн шинжээч, Алтайн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан Сергей Спицыны хэлснээр энэ жил Чихачевын нуруунд мануул, суусар, өмхий хүрэн, нохой зээх зэрэг амьтад бараг үзэгдэхгүй байгаа нь шинжээчдийн гайхшийг төрүүлж байгаа гэнэ. Үүний шалтгааны тоонд өвөл цас их байсны улмаас гүнзгий цасанд явахад амьтдад хүндрэлтэй байсан байх, мөн тахлын эсрэг хор хэрэглэсний улмаас тарвага, зурам ховордож, мэргэчдээр хооллодог махчин амьтад үхэж үрэгдсэн байх магадлалтай аж. Гурав дахь шалтгаан нь ямар нэг халдварт өвчинд нэрвэгдсэн байж болзошгүй юм байна. "Бодит байдал дээр чухам юу болсныг нягтлах шаардлагатай. Төрөл бүрийн мэргэжилтний хамтын ажиллагаа хэрэгтэй байна, энэ бол чухал асуудал, хэрвээ хоёр дахь, гурав дахь таамаг нотлогдвол ирвэсийн сүрэгт мөхөх аюул шууд нүүрлэнэ. Чихачевын нуруунд зунд нь ирвэсийн гол хоол хүнс бол тарвага байдаг” хэмээн мэргэжилтэн тайлбарлажээ. Дэлхийд нийтдээ 3920 – 6390 орчим ирвэс бүртгэгдсэн бол ОХУ-д 90- ээс илүүгүй байдаг гэж үздэг бөгөөд баталгаатай тоологдсон 50 ирвэсийн 30-40 нь Уулын Алтайд байдаг. Ирвэс бол далайн төвшнээс дээш 1,5-4 мянган метрийн өндөрт, хамгийн өндөр ууланд амьдардаг муурны төрлийн зэрлэг амьтан. Мануул ОХУ-ын Улаан ном, Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан жагсаалтад тус тус орсон, “мөхөл ойрхон” статустай амьтан билээ. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 25 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 30 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 30 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 57 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин