Уралын эрдэмтэд Монголоос солир олжээ

2018-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Уралын их сургуулийн эрдэмтэд солирын эрэл хайгуулыг 2019 онд говь, цөлд үргэлжүүлэхээр төлөвлөж байна. Тэд энэхүү экспедицид монгол, францын мэргэжил нэгтнүүдтэй хамтарч явна. Саяхан дуусгасан олон улсын дөрөв дэх экспедицийн явцад нэг килограмм гаруй жинтэй хоёр солир олсон ажээ. Энэ бол сүүлийн 16 жилд Монголоос олдсон анхны олдвор юм байна. Уралын их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлснээр аяллын дөрөв дэх өдөр Ноён сумын ойролцоогоос 800 гр жинтэй анхны хамгийн том солир олджээ. Хоёр дахь олдвор нь 100-300 гр жинтэй дөрвөн хэлтэрхий байсныг тэд Монголын ШУА-ийн эрдэмтдийн хамт долоо хоногийн турш эрж хайж, цуглуулжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хоёр дахь олдвор бол чулуун солир аж. Харамсалтай нь, бид энэхүү биетийн унахдаа задарсан бүх хэлтэрхийг олж амжсангүй. Хэдийд энэ үйл явдал болсныг яв цав хэлж мэдэхгүй ч өнгөрсөн өвөл болов уу гэж таамаглаж байна. Олдворуудыг лабораторид авчирсны дараа л бид илүү тодорхой хугацаа хэлж чадна хэмээн эрлийн багийн ахлагч Александр Пастухович өгүүлсэн талаар rg.ru мэдээлжээ. Солир хайх ажлыг хоёр долоо хоногийн турш хийсэн. Олдворууд одоо Монголын Шинжлэх ухааны Академийн одон орон, геофизикийн хүрээлэнд байгаа. ОХУ-д түр хугацаагаар авчрахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлмэгц нэг сарын дараа тэдгээрийг Екатеринбургт авчирна. Олдсон солируудыг судалж, олон улсын солирын санд бүртгэнэ. Одоогоор 1949-2002 оны хооронд Монголын газар нутгаас олдсон 10 олдворыг уг санд бүртгэсэн Говь цөлийн уудам газар нутгийнхувьд энэ бол маш өчүүхэн зүйл. Эрэл хайгуулыг системтэй хийвэл байдал өөр болох байх хэмээн Александр Пастухович нэмж хэлжээ. Эх сурвалж:www.polit.mn
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

5 цаг 58 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

5 цаг 58 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

5 цаг 58 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06