“ЗМ”-НИЙ ОНЦЛОХ НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГА

2018-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонины есдүгээр сарын 17–21-ний дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.  

Даваа гариг

“Амьдралын тойрог”

Дархан хилийн давтагдашгүй гавьяатнууд

“...Хилийн манаанд хэдэн удаа явахад л аяндаа эх оронч болчихдог юм шүү дээ. Торгон хилийн зааг дээрээс хүний нутгийг харчихаад эргээд эх орон руугаа  саравчлахад өөрийн эрхгүй нүдний нулимс цийлэгнэж, омогшоод ирдэг. Энэ сэтгэлийн жаргалыг хилчид л мэдэрнэ. Ер нь хилчин гэдэг улс орон, ард түмнээ “манаж” байдаг үндэсний дархлаатай хүмүүс. Хилчин хүн дээд зэргийн гярхай байх ёстой. Нойр, хоолоо сойх бол эх орныхоо төлөө сэтгэлээ чилээж буй хүмүүст огт бэрхшээл биш юм. Гагцхүү тэвчээр, хатуужлаас гадна зүрх, сэтгэлээрээ л эх орноо хамгаалж байх учиртай гэж ахмад хилчид дурссан юм.” https://www.polit.mn/?p=45931
“Leaderships forum”

Д.Сүндий: Улсаа хөгжүүлнэ гэвэл өрсөлдөөнт зах зээлийг бий болго

“...-Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор“Нэт капитал” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Сүндийг урилаа.”  
https://www.polit.mn/?p=45917
Онцлох улс төр

Шатаар нь алхаж гарсан С.Чинзориг шиг сайд л У.Хүрэлсүхэд хэрэг болно

“-За, нэг зүйлийг урьдчилаад хэлчихье. Өнөөдрөөс багш нарын ажил хаялт зогсож байгаа. Тэгэхээр энэ ажил хаялтыг “…Би зогсоосон” гээд олон хүн үдээс хойшхоноос цээжээ дэлдээд гараад ирнэ. Гэтэл салбарын сайд нь тойрч гүйгээд байсан багш нарын ажил хаялтад ХНХ-ын сайд С.Чинзориг хожуухан ч гэсэн нэлээд үүрэгтэйгээр оролцоод шийдчих шиг боллоо. Ер нь  С.Чинзориг бол хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт олон жил амьдарч байгаа “этгээд” л дээ.”
https://www.polit.mn/?p=45939

Мягмар гариг

Томилолт

Тосон нууранд тольдсон хариуцлагатай уул уурхай

“Нуурын эрэгт тухтай нь аргагүй суугаад усны мандал ширтэнгээ кофе уугаад, хорвоо ертөнцөөс тасрах тэр мэдрэмж…Нарлаг зуны аяллын хаалтаа аль хэдийнэ хийчихсэн миний хувьд төлөвлөөгүй байсан тэр мэдрэмжээ Тосон нуурын эрэгт авсан нь энэ. Уг нь бидний томилолт нуурын эрэг биш уул уурхайн талбайг зорьсон болохоор төлөвлөөгүй байсан гэх нь аргагүй. Уурхайн хамгаалалтын малгайтай баахан нөхөд шороо, тоосон дунд очихоор бэлтгэж хотоос гараад зүлэг, мод, ус, загас хараад гайхаж орхисноо нуухгүй.”
https://www.polit.mn/?p=46046  
Бөхийн мэдээ

“П.Орхонд хэн допинг өгсөн бэ”

“...Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч сая Азийн наадамд түрүүлсэн алтан медалийг хүчингүйд тооцлоо. Цаашдаа ч түүний спортын замналд цэг тавих ч байж мэдэх. Энэ юү гэсэн үг вэ гэвэл түүний барилдах эрхийг бүрэн хасч магадгүй. Ийм хортой үр дагавар харагдаж байгаа. Гэтэл холбогдох байгууллагууд тухайлбал, Монголын үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвөөс огт чимээ аниргүй удлаа. Энэ байдал олон нийтэд юү гэж ойлгогдож байна вэ гэвэл П.Орхоноос допинг илэрсэн явдлыг нэг их хүчтэй ярилгүй, асуудал болголгүй өнгөрөөх гэсэн санаа юм. Уг нь дарж дийлэмгүй юм шүү дээ.…”
https://www.polit.mn/?p=46072

Лхагва гариг

Бизнес, хөгжил

Ж.Билэгсайхан: Бизнесээ инноваци болгох боломж бүрдсэн

“....Инноваци нь зөвхөн бодит бүтээгдэхүүн бий болгох тухай биш. Нийгмийн, урлагийн, бүтээгдэхүүний, байгууллагын харилцаанд инноваци хэрэгжүүлэх гэх мэт олон янз байдаг. Тухайлбал, урлагийн инновацийн тухайд нэг гоё санаагаар бүтээл буюу контент хийлээ гэхэд энэ бүтээлээр нийгэмд тулгамдаж буй ямар нэгэн асуудлыг шийдвэрлэж чадах эсэхээр нь инноваци болж чадаж байна уу гэдгийг хардаг.…”
https://www.polit.mn/?p=46103  
Боловсролын мэдээ

Ухаалаг утасны хэрэглээг уран зохиолын хичээлээр нөхье

“...Хүүхэд бүхэн дөнгөж цэцэрлэгийн босго алхаад л “Болжмор, болжмор хөөрхөн дөө. Боов талханд дуртай даа…” гэсээр сурах эрдмээ эхэлдэг. Харин сурагчийн ширээнд мөрлөхдөө “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би. Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог…” гэж  их зохиолч Ч.Чимэдийн бичсэн эгшиглэнт яруу шүлгийг цээжилж, монгол хүн болж төрснөөрөө бахархах, омогшиж өсдөг. Удалгүй уран зохиолд шимтэн “Ромео, Жульетта”-г уншиж, тэдэн шиг дурлаж, хайрлаж, хайр сэтгэлдээ үнэнч байх сэтгэл, итгэл, тэмүүллийг авдаг гэлтэй. Энэ бол уран зохиолын гайхамшиг...”
https://www.polit.mn/?p=46119  

Пүрэв гариг

Эрдэмтний үг

Д.Доржготов: Хөрсний доройтол 2-3 дахин нэмэгдсэн

“...Анх 1946 оноос эхлэн олгосон байдаг юм билээ.Түүнээс өмнө мөнгөн медаль, тусгай шагнал олгож байсан. Алтан медаль  олгох болсноор, түүнийг хүртсэн анхны хүн нь Монголд ажиллаж байсан Оросын эрдэмтэн, газарзүйч Э.М.Мурзаев гуай юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 30-аад хүнд олгосон байдаг. Гол нь Төв Ази, Монгол Улс, манай хөрш зэргэлдээ орнуудад  судалгаа хийсэн эрдэмтдэд өгдөг шагнал юм. Миний өмнө энэ шагналыг хүртсэн хүн бол БНХАУ-ын хөрс судлалын эрдэмтэн байсан....”
https://www.polit.mn/?p=46182
Барилга асуудал

Нийтийн эзэмшлийн талбайг булааж эрсдэлт байдал үүсгэжээ

“...БГД-ийн XIX хорооны газар нутаг болох IV хорооллын Парадоксын автобусны буудлын урд байрлах газарт иргэн Н.Ууганцэцэг нь нийтийн эзэмшил газраас дур мэдэн, хууль бусаар газар хулгайлан өөрийн эзэмшил газраа томсгож  барилга барьсан. Үүнээс болж 61 дүгээр байрны оршин суугчдын болон  47 дугаар дунд сургууль руу орох гарцыг хааж бусад олон сөрөг нөлөөлөл үүссэн талаар байрны оршин суугчид манай сонины редакцид хандсан юм....”
https://www.polit.mn/?p=46185

Баасан гариг

Нийгэм, асуудал

Дөрвөлжин зурж, GPS байрлуулаад түгжрэл буурах уу?

“...Автозамын түгжрэ­лийн асуудал хяналтаас гарлаа.  Нийслэлийн иргэд ихэнх цагаа зам дээр өнгөрүүлэх болов. Хоёр гуравхан жилийн өмнө гэрээсээ 30 минутын өмнө гараад хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан иргэд одоо 1-2 цагийн өмнө гарах шаардлагатай болж байна.  Энэ нь эргээд нийгэмд томоохон асуудал үүсгэж байгаа юм.  2012 онд Нийслэлийн Засаг дарга асан   Э.Бат-Үүл  дугаарын хязгаарлалтыг хэл амтай ч гэлээ нэвтрүүлснээр тухайн үед  түгжрэлийг 20-30 хувь бууруулж байлаа. Түүнээс хойш түгжрэлийг бууруулах асуудлаар бодитой ажил, тушаал, шийдвэр нэг ч гарсангүй. ...”
https://www.polit.mn/?p=46317
Өөр зочин

Э.Батхүү: Цаашдаа ч миний бүтээл нийгмийн сэдэв рүү чиглэнэ

“–Таны бүтээл “Толбо” нэрнээсээ л сонирхол татсан. Гэхдээ зарим театраас буучихсан харагдлаа? – “Толбо” киноныхоо нээлтийг энэ сарын 8-нд хийлээ. Зохиолыг нь зохиолч Алтанхадад захиалж бичүүлсэн юм. Одоогоор хоёр кино театрт гарч байна. Хэдийгээр олон кино театрт гаргая гэж бодсон ч нуулгүй хэлэхэд олон бэрхшээлтэй тулгарлаа. Ашиг, зөрчлийн сонирхлоос үүдээд зарим театртай тохиролцож чадсангүй.
https://www.polit.mn/?p=46330 Эх сурвалж: www.polit.mn            
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 26 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 31 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 31 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 58 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин