Г.Эрдэнэтуяа: Миний гэрэл зургийн гол дүр нь хүмүүс

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Бүсгүй мэлмий 2” анхны гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейд нээгдлээ. Үзэсгэлэнд Монголоос долоон, Японоос хоёр эмэгтэй гэрэл зурагчин оролцож байгаа аж. Энэ нь эмэгтэй гэрэл зурагчдын тав, Японы гэрэл зурагчидтай хамтарсан анхны үзэсгэлэн ажээ. Өмнөх үзэсгэлэнд мэргэжлийн гэрэл зурагчид оролцдог байсан бол энэ удаа 21 аймгийн бүх эмэгтэй гэрэл зурагчин, сонирхогчдын дунд шалгаруулалт явуулж шалгарсан хүмүүсийн гэрэл зураг тавигдсанаараа онцлог юм байна. Мөн энэ хүмүүсийн дунд эмч, багш, геологич болон I курсийн гурван оюутан охины бүтээл тавигдсан байв. “Бүсгүй мэлмий 2” үзэсгэлэн 22-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяатай уулзахад “Энэ үзэсгэлэнд миний есөн бүтээл орж байгаа. Нэг зураг маань цуврал сурвалжлага. Үзэсгэлэнгийн нэр “Бүсгүй мэлмий” нэртэй. Энд зурган сурвалжлагаар орсон гэрэл зураг нь эмэгтэй хүн эх болох агшин байгаа. Эмэгтэй хүн ямар их өвдөлтийг давж байж эх хүн болдог. Шинэ хүн дэлхийд мэндэлж байгаа агшинг харуулах зорилготой. Миний бүх бүтээлүүд дандаа хүн оролцсон байгаа. Би 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан учраас авч байгаа гэрэл зургийн гол дүр хүмүүс байдаг. Ямар нэг драм, оршилгүйгээр хүний бодит амьдрал үргэлжилдэг болохоор өөрийнхөө гэрэл зургаар хүмүүсийн амьдрал, дүр төрхийг үзүүлэхээр энд бүтээлээ оролцуулсан. Үзэсгэлэнд Монголоос долоон эмэгтэй гэрэл зурагчин оролцож байгаа болохоор долоон өнгийн өнгө төрх байна” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 26 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 31 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 31 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 59 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин