“Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдаа нар тодорлоо

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шагнал гардуулах ёслол 10 дахь удаанаа болж өндөрлөлөө. “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” цуврал сурвалжлагаараа 2018 оны "Балдорж" шагналын эзнээр тодорч цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн болов. Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардууллаа.  Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Ц.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцлоо. Монгол Улсын хөгжилд хамгийн их нөлөөлж буй Уул уурхайн өнөөгийн дүр төрхийг эрэн сурвалжилж 10 мянган км зам туулж бодит амьдралыг олон түмэндээ хүргэсэн залуу сэтгүүлчдийн бүтээл ийнхүү шилдгээр шалгарсан Хэвлэл мэдээллийнхний талархлыг зүй ёсоор хүлээлээ. Мөн "Балдорж" шагналын дэд байрт МҮОНР-ийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, найруулагч Б.Лхагвасүрэн нарын хүний эрхийн цуврал нэвтрүүлэг шалгарсан бол шилдэг 10-ын нэгд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Х.Уянга “Амьдрал сайн уу”, “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл”  нийтлэлээр, хоёрдугаар байрт “ТВ-9” телевизийн сэтгүүлч Д.Ганзориг “Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл” бүтээлээр, гуравдугаар байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Бид болон Монголын тал нутаг” нийтлэлээр /2017 оны “Балдорж” шагналтан/, дөрөвдүгээр байрт "25" суваг телевизийн сэтгүүлч Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, зураглаач Г.Мөнхбаяр, Д.Гантөмөр нарын бүтээл “Нэг удаа үндэсний контент Монгол Солонгост нэг удаа” цуврал бүтээл, тавдугаар байрт “Монгол медиа” корпорацийн сэтгүүлч С.Батзаяа “Өв соёлгүй монгол” бүтээл, зургадугаар байрт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго ”Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрх олгоё”, долдугаар байрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэгийн бүтээл тус тус тодорсон бол наймдугаар байрт “Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Замын Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчууд” нийтлэл шалгарав. 2009 онд анхны "Балдорж" шагналтныг тодруулахад, тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч, өнөөдрийн Монгол Улсын СГЗ, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг  "Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ” ярилцлагаар  хүртэж байсан юм. Түүнээс хойш 2010 онд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, 2011 онд "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Ж.Гангаа, 2012 онд "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Г.Отгонбаяр, 2013 онд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Тэгшжаргал, 2014 онд У.Ганбаяр, М.Буянбадрах "Хүрээлэн" төсөл, 2015 онд "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар, 2016 онд "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн, 2017 онд "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Б.Энхмарт нар тодорч, энэхүү хүндтэй шагналын эзэд болж байв. [caption id="attachment_46217" align="alignnone" width="645"] “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго[/caption] [caption id="attachment_46218" align="alignnone" width="645"] МҮОНР-ийн сэтгүүлч Г.Батзаяа[/caption] Эх сурвалж:www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 26 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 31 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 31 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 58 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин