Ч.Энхболд: Эхлээд атгаад үз, жинхэнэ чулуу сэрүү татуулна

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА  “Урлан” буландаа уран бүтээлч Ч.Энхболдыг урилаа. Тэрээр эрдэнийн чулууны дархан мэргэжилтэй юм байна.    -Эрдэнийн чулууны дархан гэхээр их сонирхолтой санагдаж байна. Тань шиг мэргэжилтэй хүн Монголд  ховор байх аа? -Монгол Улсын хэмжээнд надтай нийлээд гурван хүн бий. Б.Алтандөш ах Америкт амьдардаг. Харин Гэрэлээ гэж бүсгүй Сорьцын хяналтын төвд байцаагч хийдэг юм  билээ. Харин мэргэжлээрээ тууштай ажиллаж байгаа нь би бололтой. -Ямар онцлогтой мэргэжил вэ. Яагаад ийм содон мэргэжил сонгох болов? -Би Хөвсгөл аймгийн уугуул. Багаасаа жуулчдад гар урлалын бүтээл хийж зардаг байлаа. 14 настайгаасаа Хятадаас чулуу авчирдаг болсон. Гэвч энэ нь хуурамч  гэдгийг мэдээд, жинхэнэ чулууг судалж эхэлсэн. Судлах тусам эрдэнийн чулуу, энэ мэргэжлийг сонирхож, мэргэжилтэн болохоор шийдсэн.  Энэ хүсэлдээ хөтлөгдөөд Тайланд, Энэтхэгт эрдэнийн чулуу засалтын технологийг сурсан. -Тэгэхээр үнэт чулууны талстуудыг судалж, бүтээл хийдэг гэж ойлгож болох уу? -Талстыг нь засдаг. Монголд энэ чиглэлийн судлал гэж байхгүй. Тиймээс энэ урсгалыг хөгжүүлэх юмсан, хүмүүст мэдээлэл өгөхийг зорьдог. Олон залуус энэ урлагийг судалж, түгээн дэлгэрүүлээсэй. Их сонирхолтой шүү. -Эрдэнийн чулуу Монголд хэр элбэг байдаг вэ. Түүхий эдээ ихэвчлэн хаанаас авч байна? -Түүхий эдийнхээ 65 хувийг эх орноосоо, үлдсэнийг нь гаднаас авдаг. Турмалин, нил ягаан болор гээд чамин чулуунууд Хэнтий болон говийн аймагт бий.  Түүхий эдийг хайна гэ­дэг геологичийн ажил. Харин засна гэдэг эрдэнийн чулууны дарханы ажил. Зарим хүн алт мөнгөний дархантай андуурах нь бий. Бид түүхий эдийг зөвхөн талст, шигтгээ болгож засдагаараа өөр. -Турмалин чулуу их үзэсгэлэнтэй харагдаж байна. Гялтганаад л? -Турмалины түүхий эдийг Хэнтий аймгаас авсан. Миний гарт ирэхдээ танд харагдаж байгаа шиг ийм үзэсгэлэнтэй ирдэггүй. Бид том машинд хийж, алмазан ирээр градусын тусламжтай гэрлийн ойлт, туяарлуудыг нь засч янзалдаг. Чимхлүүр ажиллагааны дараа л үзэсгэлэнтэй болж хувирдаг. -Хүмүүс их үнээр хуурамч чулуу авчихлаа гэж ярьдаг. Жинхэнэ чулууг хэрхэн таньж авах вэ? -Эхлээд катигорыг нь мэддэг байх ёстой. Чулууг хагас эрдэнэ, үнэт эрдэнийн чулуу гэж хоёр бүлэгт хуваадаг. Хагас эрдэнийн чулуунд хаш, мана гээд хөөрөг хийдэг чулуунууд ордог. Эдгээр нь үнийн хувьд харьцангуй хямд, байгалиас гарч буй өгөгдөл нь том. Харин үнэт эрдэнийн чулууны өгөгдөл  байгалиасаа их жижигхэн гардаг. Тэгэхээр өндөр үнэтэй. Чулууг авахдаа эхлээд ат­гаад үз, жинхэнэ чулуу сэрүү татуулна. Дараа нь шүдээрээ мэ­дэр. Хуванцраар хийсэн чулуу зөөлөн мэдрэгддэг. -Өөрт ивээлтэй чулуу зүүвэл сайн гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ нь хэр үнэнтэй нийцдэг юм бол? -Ивээлтэй чулуу гэж бий. Тухайн хүнийг ямар од, гаригийн эрхшээлд төрснийг одон орон судлаачид гаргадаг. Нэг хүнд нэг л ээлтэй чулуу байдаг. Гэхдээ тэр нь үнэт эрдэнийн чулуу байх ёстой. Гэтэл манайхан чулууны тухай мэдлэггүй болохоор хэд, хэдэн чулуу хослуулах, хагас эрдэнийн чулуу зүүх нь элбэг ажиглагддаг. -Жишээлбэл би нэгдүгээр сард төрсөн. Надад ямар чулуу ээлтэй вэ? -Нэгдүгээр сард төрсөн хүнд анар чулуу ээлтэй. Улаан анар их үзэсгэлэнтэй. Энэ чулууны түүхийг эдийг Говь-Алтай аймгаас авч болно. Анарыг дотор нь техникийнх, гоёлынх гэж ангилдаг. Техникийн анарын хувьд их тунгалаг. Энэ төрлийн чулууг засдаггүй. Зөвхөн гоёлын анар чулууны талстыг л засдаг онцлогтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

6 цаг 23 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

6 цаг 23 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

19 цаг 5 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

19 цаг 58 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

23 цаг 6 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Уржигдар 15 цаг 33 мин