Намрын улиралд өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

2018-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Намрын сэрүү орж өглөө, оройдоо хүйтэн байдаг болсон. Манай улс жилийн дөрвөн улиралтай ч хавар, намрын улиралд хувцсаа тохируулж өмсөх нь амар биш. Мөн нар орой мандаж, өглөө эрт жаргадаг улирлын онцлог нь хүмүүсийг өвдөхөд нөлөөлдөг байна. Тиймээс энэ үед хэрхэн хувцаслаж, ямар хоол, хүнс хэрэглэх талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сэргээн засахын их эмч П.Уянгабилэг, “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтох, Улсын I төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Д.Хурцбаяр нараас тодруулсан юм.    -Халуун, хүйтний улирал солигдоход хүүхэд, хөгшид өвдөх магадлалтай байдаг? П.Уянгабилэг: -Улирлаас улиралд шилжихэд хүмүүс гам алдсантай холбоотойгоор өвчлөл их гардаг. Учир нь дулаанаас хүйтэн, хүйтнээс дулаан улиралд шилжих явцад хувцаслах, хоол, хүнсний байдлаас хамаарч дэглэм алдагддаг. Д.Хурцбаяр: -Бөөрний өвчнийг ялангуяа тэвшинцрийн үрэвсэл, бөөрний замын халдварыг сэдрээдэг нэг хүчин зүйл нь даарах. Халууны улирлаас сэрүүний улиралд шилжих үед хүмүүс дулаанд нимгэн хувцастай явж байгаад хүйтрэхэд даардаг. Намар бороо хур ихтэй байдаг учраас дороосоо даарснаас архаг бөөрний үрэвсэл сэдэрнэ. Мөн хоолой өвдөх, ханиад хүрэх нь бөөрний өвчнийг сэд­рээдэг. Тиймээс даара­хаас сэргийлж хувцсаа тохи­руулж өмсөх хэрэгтэй. -Энэ улиралд ямар өвчин их гардаг юм бэ. Ямар хоол, хүнс хэрэглэх вэ? П.Уянгабилэг: -Намар биеийн дархлаа сулрахад ханиад томуу, ядаргаа, бөөр, нуруу, үе мөчний өвчлөл ихсэх хандлагатай байдаг. Намрын улиралд сэрүүн махбодь дэлгэрдэг учраас витаминлаг, халуун бүлээн чанарын хоол, хүнсийг түлхүү хэрэглэх нь зохистой. Үүнд 9-12 дугаар сард хонь, адууны мах, сармис, аарц, чацаргана хэрэглэх нь ханиад томуугаас урьд­чилан сэргийлнэ. Мөн бие махбодийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх сайн талтай. Л.Баттогтох: -Намрын улиралд хүний биеийн бодисын солилцоо түргэсч, уушгины үйл ажиллагаа идэвхждэг. Энэ улиралд халуун чанарын хоол идэж болохгүй. Ходоодны өвчин үүсгэдэг. Тиймээс цагаан хоол, цагаан идээ идэх нь сайн. Харин тарвага болон ангийн мах, хорхог, жимбий идэж болохгүй. Учир нь нойр булчирхайг өвтгөдөг. Д.Хурцбаяр: -Өвчин гэдэг чинь ганцхан эмч, эмнээс шалгаалдаг зүйл биш. Хүн өөрийгөө өвчин тусгахгүй гэж хамгаалах ёстой. Өвдчихлөө гээд эмчид даатгадаг. Гол нь хувь хүнээс шалтгаалдаг. Хүн өвдөхөөсөө өмнө өөрийгөө сэргийлэх ёстой. Тэр тусмаа өвдсөн үедээ дураараа янз бүрийн эм хэрэглэдэг. Архагшсан үрэвслийн үед аль болох сэдрээхгүй байх, биеийн дархлааг сайжруулах, улиралдаа тохируулан хоол, хүнс болон ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй. Бөөрний үйл ажиллагааг дэмжих халуун чанартай, шим тэжээл сайтай хоол, ундыг тохируулан хэрэглэх нь чухал. Шар буурцаг, ногоон вандуй, ногоон шош гэсэн ургамлын гаралтай уургийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, амьтны гаралтай уураглаг хүнсийг багасгах хэрэгтэй. Үүнд хар будаа, хар шош нь бөөрний хүйтнийг арилгаж бөөрний тамирыг сайжруулна. Мөн байцаа, лууван, тарвас, өргөст хэмх нь бөөрөнд тустай. -Сүүлийн үед манайхан бөөр өвдлөө гээд эмчийн зааваргүйгээр цистон уудаг. Энэ эмийг ууснаар хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү? Д.Хурцбаяр: -Эмийг хэд хэд ангилж байгаа. Жороор өгдөг эм, нэмэлт бүтээгдэхүүнээр өгдөг гээд хоёр янз бий. Энэ ихэвчлэн ургамлын буюу биологийн идэвхтэй бодисууд байгаа. Ургамлын гаралтай эмнүүдийг жоргүй олгодог. Цистоныг бөөрний үрэвслээс сэргийлдэг. Хоёрдугаарт, өвдөлтийг намдааж, булчин сулруулах үйлчилгээтэй. Гуравдугаарт, цистон нь химийн биш ургамлын гаралтай болохоор гаж нөлөө байхгүй. Гэхдээ ямар нэгэн эмийг заавал эмчийн заавраар уух нь чухал. -Цистоныг гурван хайрцаг ууж байж нэг курс болдог гэсэн. Энэ талаар та юу хэлэхсэн бол? -Үгүй. Өмнө нь давхарлаж уудаг тунтай байсан. Одоо бол нэгээр гурав ууж байгаа. Нэг хайрцагт 100 ширхэг байдаг. Тиймээс нэг удаа уухад болно. Заавал гурвыг уу гэхгүй. Гэхдээ эмч хэдийг уу гэснээс шалтгаална. Бөөрний үрэвсэл 7-10 хоног хэвтчихээд зүгээр болдог өвчин биш зургаан сар эмчилдэг. Энэ үед бөөрөө хамгаалах зорилгоор уухад болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 14 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 19 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 19 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 47 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин