НИТХ: Түгжрэлийг бууруулах гурван гарцыг танилцуулав

2018-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хөдөлгөөний хэт ачааллын улмаас тээврийн хэрэгслийн жолооч нар  зам дээр өдөрт ойролцоогоор хоёр цаг орчим түгжирч байгаа нь дан ганц тээврийн хэрэгслийн тооноос хамаараагүй.  Тиймээс Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах гарцын талаар Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн НИТХ-ын дарга С.Амарсайханд танилцуулжээ. -Эхний ээлжинд ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн байна. Урдах зам нь түгжрэлтэй байгааг харсан байтлаа анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолооч нараас болж эсрэг болон хөндлөн урсгалаар зорчиж буй хүмүүс хөдөлгөөнөө хязгаарлуулан, үүний улмаас бусад чиглэлийн хөдөлгөөний эрчим саардаг. Тэгвэл шар дөрвөлжин тэмдэглэгээг томоохон уулзваруудад хийж, камераар хянаснаар эл зөрчил буурна гэж тооцсон байна.  Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ базааж, ирэх арваннэгдүгээр сар гэхэд уг тэмдэглэгээг хийж, хяналт тавих болжээ. Тодруулбал, “Цэцэг төв”, “Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв", МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжинг хийх болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ. Уулзваруудлыг хянах камер, түүний программ хангамжид шаардлага 200 гаруй сая төгрөгийг нийслэлийн Засаг дарга шийдэж өгсөн бөгөөд тэмдэглэлээг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан хийх аж. -Түгээлтийн машинуудыг 07.00 цагаас хойш хотын хөдөлгөөнд оролцуулахгүй Хөдөлгөөний ачааллыг бууруулах дараагийн арга хэмжээ нь ачаа, барааны түгээлтийн  дунд, том оврын машинуудыг өдрийн цагаар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал. Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар уг ажлын явцын талаар "Борлуулалт, түгээлтийн автомашинуудыг 3.5 тонн хүртэлх болон түүнээс дээш, чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хэмээн ангилж, бүсчлэлээр цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах санал боловсруулсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зохицуулалтыг мөрдүүлнэ" гэсэн юм. Одоогоор ажлын хэсгийнхэн борлуулалт, түгээлтийн машиныг 21.00-07.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байх санал гаргаад буй юм. Гэвч түргэн муудах бүтээгдэхүүн хүргэдэг автомашиныг 12.00 цаг хүртэл явуулж өгөөч гэсэн санал зарим иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд түгээлтийн 20 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нөхцөл байдлаас болоод шатахуун зарцуулалт 40, цаг зарцуулалт 70 гаруй хувийн алдагдалтай байна. Тэд ачаа, бараа буулгаж буй орчныхоо замын хөдөлгөөнийг 15-20 минут сааруулж, түгжрэлийг 30 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо бий аж. -Мөн бөөний төвүүдээс бараа, бүтээгдэхүүн авахаар ирсэн орон нутгийн тээврийн хэрэгслийг өдрийн цагаар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг үүрэг болгосон. Ажлын хэсгийнхэн хүн, ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдийг “Нарантуул” худалдааны төвд 22.00 цагаас өмнө оруулахыг хориглож, тэмдэг тавьж өгчээ. Бусад захуудад тэмдэг байрлуулж, хязгаарлалт хийх санал хүргүүлжээ. Эх сурвалж: www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 16 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 21 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 21 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин