“Иргэд хурууны хээгээ таниулаад кадастрын зургаа авдаг болно”

2018-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт зөвлөгөөн энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн газраас мэдээлэл хийлээ. Дэлхий нийт өндөр технологи хөгжсөн мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Улс орнууд сансрын уудмыг ашиглаж эхэлснээр мэдээллийг хурдтай дамжуулах бололцоо бүрдсэн. 1997-1998 оноос гар утасны хэрэглээ нэвтэрсэн, ингэхдээ зөвхөн хүмүүсийн яриаг дамжуулдаг байсан бол дижиталь хэлбэрээр  дүрсээ харж мэдээлэл солилцох боломжтой болсон. Тэгвэл технологийн дэвшлийг дагаад мэдээллийн систем ч шинэчлэгдэж ирэв. Үүнийг олон улсын түвшинд “Орон зайн мэдээллийн дэд бүтэц хэмээн томъёолж буй юм. Дэлхий нийтээр нэгдсэн  системд үндэслэж, нөгөөтэйгүүр  байрлалд суурилж мэдээлэл солилцож байхыг зорьж байна. НҮБ-аас энэ ажлыг чиглүүлж, зохион байгуулдаг. 2012 онд НҮБ-ын дэргэд орон зайн мэдээллийн иенежментийн зөвлөхүүдийн хороо байгуулагдаж, дэлхий нийтээр энэ систем рүү шилжих ажлыг зохион байгуулж байгаа. Бүх тивд салбар хороотой, манай улс Ази Номхон далайн бүсийн салбар хороонд багтдаг. Мэдээллийн суурийг бүрдүүлэх ажлыг олон улсын жишигт Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн асуудал хариуцсан газрууд нь зохион байгуулдаг юм байна. Иймээс байрлалд суурилсан зураг, координат, өндрийн хэмжээ, түүн дээр байгаа эд юмс, тэдний хоородын зүй зохист харилцааг бий болгох, суурь мэдээллийг манай улсад БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн газар хийж байна. Тус газрын дарга Ц.Ганхүү хэлэхдээ “НҮБ-аас дэвшүүслэн нэг чухал зорилт нь орон зайн мэдээллийн системийг нэвтрүүлэх юм. 2016 онд Монгол Улсын Их хурлаас тогтвортой хөгжлийн бичиг баримт-2020, 2030”-ыг баталсан. Түүний хүрээнд орон зайн систем, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан. Засгийн гаүрын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгасан. Энэ хүрээнд манай байгууллага олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн. Эдгээр байгууллагуудтай хамтран Олон улсын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд НҮБ-аас төлөөлөл оролцоно” гэлээ. Орон зайн мэдээлэл гэдэг нь энгийнээр тайлбарлавал, хүмүүс фэйсбүүкийг хэрхэн ашигладагтай адил юм. Байгууллага, хувь хүн тэндээс мэдээллээ   аваад боломжтой, ашигтай хэлбэрээр хэрэглэдэг. Харин энэ боломжийг бүрдүүлж, мэдээллийн цогц суурийг бий болгох нь манай улсын зорилт болоод байна. Мөн илүү хялбар, хурдан шуурхай болгохыг хичээж буй юм. Энэ ажлын дүнд удахгүй иргэд хурууны хээгээ таниулаад кадастрын зургаа авах боломж бүрдэнэ. Такси дуудлагыг тоон системд оруулахад байршлыг газрын зургаас хараад хурдан шуурхай  үйлчлэх бололцоо бий болно гэдгийг албаны эх сурвалжууд хэллээ. Эх сурвалж:www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин