Батлан хамгаалахын салбарт БНСУ-тай хамтарч ажиллана

2018-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН БНСУ-ын нийслэл Сөүл хотод  дэлхийн 52 орны батлан хамгаалахын удирдах түвшний төлөөлөгч,  олон улсын гурван байгууллага оролцсон “Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлцэл 2018” уулзалт боллоо. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон талт аюулгүй байдлын яриа хэлцэлд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтаар “Тогтвортой энх тайван: Мөргөлдөөнөөс хамтын ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Зүүн Хойд Азийн стратегийн түншлэл, хүчирхийлэл, заналхийлэлтэй тэмцэхэд чиглэгдсэн батлан хамгаалах хамтын ажиллагаа, далайн аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн хэлэлцүүлгийг хийжээ.  Мөн энхийг сахиулах болон терроризмтэй тэмцэх ажиллагаа, эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаа, кибер аюулгүй байдлын талаар салбар хэлэлцүүлгүүд болжээ. БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мү нээлтийн ёслолд хэлэхдээ “Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлцэл нь Солонгосын Хойг, Зүүн Хойд Азид төдийгүй дэлхий нийтийн энх тайван тогтвортой байдалд өөрийн хувь нэмрийг оруулах бүс нутгийн томоохон арга хэмжээ болж өргөжиж байгаа”-г онцолсон байна. Энэ удаагийн яриа хэлцэл нь оролцогчийн тоогоор төдийгүй хэлэлцэж буй асуудлын агуулгаар өмнөх хэлцэлүүдээс өргөжиж зөвхөн Солонгосын Хойг, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцээд зогсохгүй дэлхий нийтийн хувьсан өөрчлөгдөж буй аюулгүй байдал, энх тайван тогтвортой байдлын тухай хэлэлцэж, санал солилцсоноороо онцог юм. Энэ үеэр “Төв Ази болон БНСУ, Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд нарын уулзалт”, “ACEAH-ны орнууды болон БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд нарын”, “Кибер аюулгүй байдлын ажлын хэсгийн уулзалт” зэрэг олон талт уулзалтууд болжээ. Эх сурвалж: www.polit.mn      
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин