Эрдмийн баяраараа эрүүлжүүлэхэд хоносон оюутны тоо өсчээ

2018-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Эрдэм сурах хэм­жээлш­гүй хүсэл  тээж их, дээд сургуульд суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Сургалтын төлбөр өсч, чанар муудсан ч их, дээд сургууль руу хошуурагчдын идэвх буурахгүй байгаа юм. Тэгвэл хот, хөдөөгийн энэ их нүүдлийг дагасан таагүй мэдээлэл ч тасардаггүй. Оюутнууд архидан согтуурсан, танхай, дээрмийн гэмт хэрэгт холбогдсон тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч иржээ. Үүний ганцхан жишээ нь эрдмийн баярын өдрөөрөө хоносон үргэлжлүүлсэн оюутны тоо сүүлийн гурван жи­лийн хугацаанд тав дахин өссөн байна. Хичээлийн шинэ жилийн нээлт ажил, амралтын өдөр давх­ца­хаас шалтгаалж есдүгээр сарын эхний гурван өдөрт согтуугаар гэмт хэрэг зөрчилд холбогдсон оюутнуудын тоо хоёр жилийн өмнө 23 байсан бол энэ жил 94 болж огцом өсчээ. Мөн өнгөрсөн жил улсын хэмжээнд 87 мянган хүн эрүүлжүүлэх байранд орсноос 1000 гаруй нь насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус байжээ. Өөрөөр хэлбэл,  эцэг, эхчүүдийнхээ хөлсөө дуслуулж, хамаг мал хуйгаа зарж үрэн байж олсон хэдэн төгрөгийг оюутнууд зугаа цэнгэлд зарцуулж байна гэхэд  хилсдэхгүй. Цагдаагийн байгуул­лагад бүртгэгдсэнээр улсын хэмжээнд 2016 онд эрүүлжүүлэхэд 23 оюутан саатуулагдаж байсан бол 2017 онд 61, 2018 онд 94 байна. Гэхдээ энэ зөвхөн эрүүлжүүлэхэд орсон тоо гэдгийг тодруулах ёстой. Үүний цаана гэмт хэрэгт холбогдсон, хулгай дээрэм, танхайн хэрэг үйлдсэн нь хэд байгааг тооцвол илүү их тоо гарна. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 50 оюутан гэмт хэрэгт холбогдсон бол гудамж талбай, олон нийтийн газар 81 оюутан зөрчил гаргаж, 311 оюутан замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ. Нийслэлийн цагдаагийн газрын оюутан залуусын дунд явуулсан судалгаагаар таван жилийн хугацаанд 730 оюутан 654 гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл ч бий. Ийнхүү оюутнууд согтууруулах ундаа хэрэглэх, цаашлаад гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгаа учраас цагдаагийн байгууллага энэ жилээс эхлэн урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн захиргаанд нь мэдэгдэл хүргүүлдэг болж байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн оюутан, сурагчид нэмэгдэж байгаа  судалгаа гарсан тул гэмт хэрэг зөрчилд дахин холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн захиргаанд нь мэдэгдэл хүргүүлдэг болж байна. Ингэснээр оюутан, сурагчид архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа асуудалд боловсролын байгууллага давхар анхаарал тавьдаг болох юм.  Хөдөө орон нутгаас оюутнууд ирэхээр сургуулийн орчинд гэмт хэрэг гарах нь ихэсч, залуус архидан согтуурах, дээрэмдэх зөрчил ихэсдэг. Тухайлбал, өнгөрсөн жил улсын хэмжээнд 1000 гаруй  насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус эрүүлжүүлэхэд орсон байна.  Үүнээс 400 орчим нь согтуугаар гэмт хэрэгт холбогдож, 25 залуу амь насаа алдсан. Тиймээс энэ жил согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон оюутан, сурагчдыг харьяалагддаг сургуульд нь албан тоотоор хандана” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 19 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 24 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 24 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин