“Эв нэгдэл ДУАТЛОН” УАШТ бямба гаригт болно

2018-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Триатлоны спортын нэгэн төрөл болох Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ны бямба гаригт Улаанбаатар хотод болно. “Гүйлт дугуй гүйлт”-ийн төрлийг нэгтгэсэн Дуатлоны тэмцээнийг Ironman club, Монголын Триатлоны холбоо болон Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.     Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний гол зорилго нь Триатлон, Дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур, чадварыг нэмэгдүүлэх, Триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах, нийслэлийн залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт амралтыг дэлгэрүүлэхэд чиглэгджээ. Дуатлоны спортын төрлөөр Монгол Улсад анх 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд залуус энэ спортыг их сонирхож, хичээллэх болжээ.   Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, 2018 оны тэмцээнд 300 гаруй тамирчин, хүүхэд залуучууд оролцсон байна.     Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Триатлоны спорт нь 2000 оноос эхлэн Олимпийн хөтөлбөрт, 2006 оноос Азийн наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд үүнээс хойш хүрээгээ тэлж, Триатлоны спортын багийн буухиа төрөл дээрх наадмуудад багтжээ.   “Эв нэгдэл ДУАТЛОН” УАШТ-ий ангилал  
д/д Ангилал Хүйс Нас Гүйлт Дугуй Гүйлт
1 Элит /Elite/ эр 18-аас дээш 5 км 20 км 2.5 км
эм
2 Өсвөр үе /Junior/ эр 18-аас доош 2.5 км 10 км 2.5 км
эм
3 Сонирхогч /Age Group/ эр, эм 18-24 нас 5 км 20 км 2.5 км
25-34 нас
35-44 нас
45-аас дээш
4 Сонирхогч-спринт /Age Group/ эр, эм 18-24 нас 2.5 км 10 км 2.5 км
25-34 нас
35-44 нас
45-аас дээш
5 Мини дуатлон эр 9-11 нас 1 км 2.5 км  0.5 км
эм
6 Мини дуатлон эр 12-14 нас 1 км 5 км 0.5 км
эм
7 Багийн буухиа 2 хүн 15-аас дээш 5 км 20 км 2.5 км
    Улсын аварга шалгаруулах тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас, хаягаар авч болно. Мөн энд дарж, арга хэмжээнд нэгдэх боломжтой.       Холбоо барих утас: 80009911, 99031927             E-mail: info@triathlon.mn             Facebook page: Ironman club of Mongolia
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 14 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 19 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 19 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 47 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин