“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт зөвлөгөөн болно

2018-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
НҮБ-ын 2015 оны есдүгээр сард баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-т цагаа олсон, баталгаатай, чанартай орон зайд суурилсан төрөл бүрийн мэдээлэл нь оновчтой бодлого боловсруулах, хөгжлийн үйл явцыг дэмжих үндэс суурь болох ач холбогдолтойг онцолсны дагуу дэлхий нийтээр орон зайн өгөгдөл, мэдээллийн хэрэгцээ, эдгээрт чиглэсэн арга хэмжээ, хамтын ажиллагаа өргөжин тэлж, байгаль, нийгэм, эдийн засгийн бүх салбарт байрлалд суурилсан мэдээллийн эзлэх байр суурь өндөрсөж байна. Үүний тодорхой жишээ нь НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны VIII хурлаар улс орнуудыг үндэснийхээ онцлог нөхцөл байдал, Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлдээ тохируулан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэл өгөх Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ (Integrated Geospatial Information Framework)-г баталсан бөгөөд энэхүү баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсоны дотор Монгол улс багтсан нь үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэхэд үр өгөөжтэй үйл явдал болсон юм. Манай орны хувьд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-т  “...үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг бай­гуу­лах...” зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан  “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулах”, “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох” арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нэгдсэн Үндэстний Байгуул­лагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн Зөвлөхүүдийн хо­рооны дэмжлэгтэйгээр орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уял­дуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2018 оны есдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү зөвлөгөөнд манай орны төрийн байгууллага, их, дээд сургууль, судалгаа-шинжилгээ, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын болон гадаад, олон улсын байгууллагын 150 орчим төлөөлөгч оролцон олон улсын төвшинд яригдаж, шийдвэрлэгдэж буй орон зайн мэдээллийн менежмент, дэд бүтцийн чиглэлээрх арга хэмжээ, үр дүн, сайн туршлага, Монгол орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, хамтын ажиллагааг зохицуулах тогтолцоог байгуулах, орон зайн өгөгдөл, мэдээллийн нэгд­мэл, давтагдашгүй, нээлттэй, баталгаатай, шинэлэг байх нөхцлийг бүрдүүлэх талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 17 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 22 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 22 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин